Зөв иссэн өөрийн гэсэн өвөрмөц үнэр амттай элгэн тараг нь судасны нялцгай эд өтгөрөхөөс сэргийлэх чадавхтай хөгшин залуу ямар ч хүнд тохиромжтой аятай сайхан ундаа юм. Элгэн тарагны сүүн хүчлийн бактери нь тун чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Эдгээр бичил бактериуд нь элгэн таргийг ийм хэдэн сайн үр дүнд хүргэдэг байна. Жишээлбэл: 1. Элгэн таргийг байнга уух нь холестеринг бууруулж, ахимаг настай хүмүүсийн зүрх судасны өвчинд нэрвэгдэхээс сэргийлдэг байна. 2. Элгэн тараг нь бас өтгөн хатах, чацга алдах зэргээс сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг байна. Элгэн тарагт бий болсон органик хүчил нь ходоодны шүүрэлд сэдэлт өгч гэдэсний хөдөлгөөнд тус дөхөм үзүүлдэг бөгөөд гэдсэнд байгаа хортой бактерийг арилгаж чаддаг юм байна. 3. Элгэн тараг уух нь сүүны чихэрлэг зүйлд харшдаг өвчнөөс сэргийлдэг юм байна, зарим хүмүүс сүүнд агуулагдаж байдаг энзимд харшдаг байна. Эдгээр хүмүүс бэлэн сүү уухад чацга алдах юм уу хоол боловсруулах систем нь мууддаг байна, харин элгэн тарган дахь сүүны чихэрлэг зүйлийн энзим нь исэх явцад задардаг болохоор сүүнд харшдаг хүмүүс элгэн тараг уулаа ч гэсэн харших байдал гардаггүй юм. 4. Элгэн тараг уух нь гоо сайхны үүрэг гүйцэтгэдэг байна. Элгэн таргийг байнга уугаад байх юм бол нүүр царай өнгөлөг болж, нүд гэрэлтэн, шүд бэхэждэг. Элгэн тарганд кальци элбэг агуулагдаж байдаг нь яс, шүдний бойжилтод ашигтай, элгэн тарагны амин дэм А, амин дэм В2 болон аминокислота нь нүд болон үс гэзэгний эрүүл мэндэд ашигтай бөгөөд арьсыг цэвэр өнгөлөг болгодог байна.
Тараг уухад анхаарах зүйлүүд
1. Элгэн таргийг халааж уух шаардлагагүй
Сүүний хүчлийн бактери нь халаахыг даахгүй үхэж, эрүүл мэндэд туслах үүргээ биелүүлж чаддаггүй тул элгэн таргийг халаахгүй уух нь зөв.
2. Таргийг өлөн дээрээ уухгүй бол сайн
Таргийг өлөн дээрээ уувал сүүний хүчлийн бактери нь идэвхжиж чаддаггүй бөгөөд эрүүл мэндэд тустай зохих үүргээ ч гүйцэтгэж чаддаггүй юм байна.
3. Таргийг хэтэрхий их уухгүй байхыг хичээх
Таргийг хэтэрхий их хэрэглэвэл 3 наснаас дээших хүүхдүүд сүүний чихэрлэгт үл зохицох өвчинд нэрвэгдэж болзошгүй юм, 3 наснаас дооших хүүхдүүдийн ходоод гэдэсний хүчил болон хужрын тэнцвэр алдагдаж, эрүүл мэндэд ашиггүй нөлөө үзүүлдэг болохоор элгэн таргийг хэмжээтэй хэрэглэвэл зохино.
4. Элгэн таргийг ууж дуусаад амаа зайлж байх хэрэгтэй
Тараг уусны дараа амны хөндийд үлдсэн хэсэг нь бусад бактериудтай нийлж исээд шүдийг хорхойтуулах аюултай юм. Иймээс тараг уусныхаа дараа амаа сайтар зайлж, амны хөндийг хэзээд ариун цэвэр байлгаж, шүдээ хамгаалах үүрэг гүйцэтгүүлэх хэрэгтэй.\Л.Буянтогтох орчуулав\
|