• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-01 18:06:58    
Үндэстний бүжгийн төлөө байгуулагдсан оюутны бүжгийн хамтлаг

CRI

     Хятадын Төвийн Үндэстний Их Сургуульд өөр өөр үндэстэн, янз бүрийн мэргэжлийн боловч үндэстний бүжигт дур сонирхолтой, халуун хайртай хамтын зорилтын төлөө байгуулагдсан Оюутнуудын Үндэстний Бүжгийн Хамтлаг байдаг. Уг хамтлагийн 80 хувь гаруй гишүүн нь уг сургуульд сурч байгаа үндэстний цөөнхийн оюутан юм. Тэдний сурч байгаа мэргэжил, анги факультет нь өөр өөр юм.

     Боловсролын мэргэжлийн 2-р ангийн оюутан Тань рүй хэлэхдээ, бидний хамтлаг байгуулагдаад 11 жил болж байна. Уг сургуульд сурч байгаа үндсэн ангийн оюутан, аспирантаар бүрэлдэж, хойт газар өмнөд нутгийн, монгол, уйгар, түвд, и, дай, хани, хотон, зэрэг 20 гаруй үндэстний оюутнууд юм.Үндэстний бүжигт сонирхолтой болохоор тэд хамтлагт оролцсон байна гэжээ.

     Тань рүй өөрөө баруун өмнөдийн Юүнь нань мужийн Хани үндэстний оюутан. Тэрээр хэлэхдээ, 11 жилийн өмнө тухайн үед энэ сургуулийн 3-р ангид сурч байсан И үндэстний Мао лэй гэдэг оюутан энэ хамтлагийг үүсгэн байгуулсан гэдэг. Анх байгуулагдах үед сургуулилах олигтой газар байхгүй, 12 ам метр талбай цахилгаан шатны өрөөг ашигладаг байсан гэнэ гэжээ.

     Төвийн Үндэстний Их Сургуулийн Оюутнуудын Үндэстний Бүжгийн Хамтлаг өнөө сургуулилах танхимтай, бүжгийн бүтээл нь Бээжингийн их дээд сургуулиудын дунд өндөр түвшинд хүрч, Юүнь нань, Түвд, Шянган, Аомэнь зэрэг газраар тоглолт хийсэн байна. Шянганы засаг захиргааны онцгой район эх орондоо нэгдсэний 10 жилийн ойг тэмдэглэхийн төлөө уг хамтлаг нь урилгаар 5-р сард, Шянганы олон их дээд сургууль болон дунд сургуульд очиж нэг долоо хонгийн тоглолт гарган, Хятадын үндэстний цөөнхийн бүжиг, орчин үеийн бүжгийг Шянганы үзэгчдэд танилцуулсан байна.

     Гуан Шигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Районаас ирсэн хотон үндэстний оюутан эмэгтэй Чинь шань хэлэхдээ,

     Бид Шянганд Мао Лэй багшийн зохиосон Хятадын хойт таван мужийн бүжгийн уралдаанд тэргүүн шагнал хүртсэн "Ин сү цэцгийн нулимс" гэсэн бүжгийг бүжиглэсэн юм. Энэ бүжигт мансууруулах бодисын хүн ардыг хохироож байгаа байдлыг бүжгийн хөдөлгөөнөөр харуулсан байна. Түүний чанад санааг зөвхөн бүжгийн хөдөлгөөнөөр илтгэж чадах биш харин манай жүжигчний сэтгэлийн хөдөлгөөнөөр л бүрэн илтгэж чадах юм гэжээ.

     Чинь шань хэлэхдээ, үндэстний цөөнхүүдийн зан үйлийг харуулсан бүтээл нь Оюутны Үндэстний Бүжгийн Хамтлагийн давуу тал мөн. Уг хамтлаг байгуулагдсан 11 жилийн турш бүжиглэж ирсэн "Хятдадын гэр орон" гэдэг бүжиг нь Хятадын үндэстнүүдийн бүжгийн урлагаар сэдэвлэсэн бүтээл юм. Энэ нь манай хамтлагийн гол бүтээл болсон төдийгүй Төвийн Үндэстний Их Сургуулийн үндэстнүүдийн оюутнуудын эв санааны нэгдлийн бэлэг тэмдэг болсон байна гэжээ.

     "Хятадын гэр орон" бүжгийн тоглолтонд гурван жил дараалан оролцож байгаа Хани оюутан Хуан мин танилцуулж хэлэхдээ, "Хятадын гэр орон" энэ бүжигт Хятадын үндэстний цөөнхийн бүжгийг бараг бүгдийг хамруулсан байна. Манай энэ бүжиг 2006 онд Бээжин хотын оюутны анхдугаар урлагийн наадамд оролцоод тэргүүн шагнал хүртсэн юм гэжээ.

     Бүжгийн хамтлагийн оюутнуудын танилцуулснаас үзвэл, өнөө энэ хамтлагийн гишүүдийн хэн нэг нь амралтаар нутаг усандаа буцвал үндэстний цөөнхүүдийн бүжигт нэн анхаарлаа хандуулах болсон байна. Жишээлбэл бүжгийн хөдөлгөөн, хувцас өмсгөл, гоёлын зүйл зэргийг анхааран ойлгож, сургуульдаа ирсний дараа энэ нь бүжиг дэглэхийн чухал материал болно. Энэ амралтаа тэд " үүрэг биелүүлэх амралт" гэж хэлдэг.

     Төвийн Үндэстний Их Сургуулийн Оюутнуудын Үндэстний Бүжгийн Хамтлагийн олонх хүн нь бүжгийн мэргэжлийн биш боловч энэ хамтлагт сайн дураараа оролцож бүжиг сургуулилж эхэлснээс хойш бусдаас нэн илүү хатуужилтай хүч хөдөлмөр гаргадаг. Өөрийн мэргэжлийн хичээлээ сурахын зэрэгцээ бүжгийн хамтлагт сургууль хийж тоглолтын үүргийг биелүүлэх хэрэгтэй юм . Гэвч тэд үндэстний бүжигт дур сонирхолтой, хайртайгаас огт танихгүй залуус нэг дор цугларч үндэстний бүжгээр сэтгэл санааы уялдаа холбоотой сурч хүмүүжиж байна. /Урангоо орчуулж бэлтгэв/