• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-01 18:09:10    
Радио сонсогчдын санал санаачлага

CRI

     Эрхэм анд нөхөд өө, "Захидлын тойм" нэвтрүүлгийн энэ ээлжит булангаар Хятадын олон улсын Радиогийн Монгол Хэлний нэвтрүүлэг сонсдог нийт сонсогчдод хандан Монгол улсын Архангай аймгийн ахмадын хорооны дэрэгдэхь Монгол Хэлний нэвтрүүлэг сонсогчдын "Архангай " клубын хамт олноос гарагсан санаачлагыг хүргэж байна.

    Энэ захидалд тэмдэглэхдээ: "ХОУР—гийн Монгол Хэлний нэвтрүүлэг сонсогч эрхэм анд нөхөд өө!2006 оны 12-р сарын 3-нд ХОУР байгуулагдсаны 65 жилийн ой , тэрчлэн дэлхийн олон орны сонсогчдын хүсэлтээр жил бүр гадаадын сонсогчдын дунд мэдлэгийн шагналт уралдааныг явуулж эхэлсний 20 жилийн ойнууд болох гэж байна .

     Эдгээр түүхэн тэмдэглэлт ойнуудыг угтаж ХОУР—гийн Монгол Хэлний нэвтрүүлэг сопосдог , сонсогч та бүхэндээ дээрхи ойнуудыг тохиолдуулан халуун мэндчилгээ дэвшүүлхийн ялдамд та бүхнээсээ дараах зүйлд анхаарлаа хандуулан ажиллахыг хүсэн УРИАЛЖ байна . Үүнд

     1. Монгол Хэлний нэвтрүүлгийг соносдог , сонсогч та бүхэн минь ганц нэгээрээ уг нэвтрүүлгийг соносож байснаас суурин төвлөрсэн газруудад бол хэд , хэдээрээ , хэсг , бүлгээрээ зохион ыайгуулалтын арга хэлбэрт шилжин орж Монгол Хэлний нэвтрүүлэг сонсогчдын клуб , анд нөхөдийн холбоо , цаашид энэхүү арга хэлбэрийнхээ хүрээг улам өрөгжүүлэн улс , орон нутгийнхээ хэмжээнд ХОУР—гийн Монгол Хэлний нэвтрүүлэг сонсогчдын " Нийгэмлэг " байгуулан ажиллахыг хүсэн уриалж байна .

     2. ХОУР—гийн Монгол Хэлний нэвтрүүлэг бол Хятад—Монголын ард түмнүүдийн өнө мөнхийн урт удаа , бат зузаан найрамдлын бэлэг тэмдэг болдгоороо нэвтрүүлгийн олон хэлбэрийн арга хэрэгслээр нэвтрүүлгээ бэлтгэн явуулж , хоёр ард түмний найрамдлын " ГҮҮР " болсон олон сайхан нэвтрүүлгүүдийг явуулж байдаг болхоор сонсогч та өөрсдийнхээ сонсож мэдсэн зүйлүүдээсээ эргэн тойрныхоо хүн олонд өрөгнөөр таниулан суралчилж байхыг уриалан байна .

     3. Энэ дэлхийн хүн төрөлхийтний амьдран аж төрж байгаа ⅩⅪ зуун бол эх Хятадын ард түмний ололт амжилтын зуун болж байгаа учир Хятадын ард түмнээс нийгэм , эдийн засаг , соёл , шинжлэх ухаан , техникийн талаар олж байгаа ололт , амжилтын тухай Монгол Хэлний өдөр тутамын нэвтрүүлгээр дугаар алагсахгүй явуулж байгаа утаг төгөлдөр уран сайхаи нэвтрүүлгүүдийг цаг алагсалгүй хүлээн авч өөрсдийнхээ оюун санааныхаа эрэлт хэрэгцээг хангаж байна гэдэгт бат итгэлтэй байгаагаа илэрхийлж байна .

     4. Монгол Хэлний нэвтрүүлэг соносдог та бүхэн маань ХОУР—гийн Монгол Хэлний нэвтрүүлгийн редакц хамт олонтой байнгийн холбоотой ажиллан , нэвтрүүлгийнхээ чанар , чансаа , төрөл хэлбэрийг сайжруулан , сонсогчредакцын хоорондын харилцаа холбоог бэхжүүлхэд онцлон анхаарч сонсогч бүр чин сэтгэлээсээ санаа тавин байгийн захидал болон интернэт , имайлаар харицаж байхыг уриалан дуудаж байна .

     5. ХОУР—гийн Монгол Хэлний нэвтрүүлгийн редакцын газраас зарим тэмдэглэлт үйл явдлууд оолон жил бүр монгол хэлний нэвтрүүлэг сонсдог сонсогчдынхаа дунд зарлан явуулж байгаа мэдлэгийн шагналт уралдаануудад идэвхтэйгээр оролцон шагнлт байранд шалгарч , амжилт гаргахнг монгол халтэн , сонсогч та бүхнээсээ хүсэн уриалж байна" гэжээ.

     ХОУР—гийн Монгол Хэлний Нэвтрүүлэг сонсогчдын "Архангай " клубын хамт олон .
2005 оны 11-р сарын 10-ны өдөр
Цэцэрлэг хот .