• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-02 16:19:23    
Тооны системийн сууль машны үйлдвэрлэл түргэн хөгжиж байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

    Сүүлийн үеийн бүртгэлийн тоо баримтаас үзвэл, Хятадын тооны системийн суурь машны үйлдвэрлэл зургаан жил дараалан 30 гаруй хувийн хурдаар өсөн нэмэгдэж байгаа юм байна. Холбогдох мэргэжилтэн хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятадын тооны системийн суурь машны аж ахуйн нэгжүүд гадаадаас зээлдэн оруулж, түнийг өөрийхөө болгож авсан болон гадаадын тэргүүний техникийг хүлээж авсан үндэс дээр шинжлэх ухааны судалгаа хийгээд бүтээгдхүүн нээн хөгжүүлэх ажлаа эрчимжүүлж, зах зээлээр хөтлүүлэн, бие даан шинийг үүдэн бүтээх загвар бий болгож тооны системийн суурь машны бүх ажил төрлийг түргэн хөгжүүлсэн байна гэжээ.

     Тооны системийн суурь машныг тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн ажил төрөлд ажлын эх машин гэж хэлдэг. Сүүлийн жилүүдэд Хятад улс тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги хэрэгжүүлж, дотоодын тооны системийн суурь машны үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдийн хөгжлийг дайчилсан байна. Өнөө Хятадын ийм суурь машны сарын үйлдвэрлэлийн хэмжээ 10 мянгаас давж, жид 100 мянга гаруй үйлдвэрлэж байна.

     Хятадын суурь машны зах зээлийн мэргэжилтэн Дин Шүэшэн хэлэхдээ, Хятадын үйлдвэрлэж байгаа тооны системийн суурь машин өнөө түргэн, нарийн, олон тэнхэлэгтэй, нийллэг чиглэлээр хөгжиж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,

     Тооны системийн суурь машин хэчнээн байх болон түвшин нь хир зэрэг өндөр байгаа нь тухай орны эдийн засгийн хүчин чадал, батлан хагаалалтын хүчин чадлыг шалгах гол хүчин зйүл болдог. Аж ахуйн нэгжийн тооны системийн суурь машин хэрэглэх хэмжээ нь өндөр байх тутам түүний бүтээгдхүүний яс чанар нь сайн, өөрийн өртөг нь бага, үр ашиг нь өндөр болдог гэжээ.

     Тооны систем бол тооны системийн суурь машны гол хэсэг нь байж, суурь машныг жолоодон төрөл бүрийн ажил хийж гүйцэтгэдэг юм. Өнгөрсөн онд Хятадын зах зээл дээр Хятадын үйлдвэрлэсэн тооны системийн суурь машин 73 мянга гаруй борлуулагдаж, борлуулалтын нийт хэмжээний 65 хувийг эзэлсэн байна. Хятадын тооны системийн суурь машны зах зээлийг эзлэх хэмээ нь 5 жилийн өмнө 15 хувьд хүрэхгүй байсан бол одоо 30 хувьд хүрсэн юм байна.

     Хятадын суурь машны аж үйлдвэрийн нийгэмлэгийн дээд инженер Шэнь Фүжинь хэлэхдээ, Хятад улс өнгөрсөнд таван тэнхэлэгтэй суурь машин болон нийллэг суурь машин зэрэг өндөр зэлгэлэлийн суурь машнийг урт хугацаагаар гадаадаас оруулж байжээ. Өнөө энэ байдал өөрчлөгдөж, дотооддоо нээн хөгжүүлж байгаа өндөр зэргэлийн тооны системийн суурь машны шинэ төрөл зүйл 200 гаруйд хүрсэн байна гэжээ.

     Хятадын эдийн засаг үргэлжлэн тогтвортой хөгжиж байгаа нь тооны системийн суурь машны үйлдвэрлэлийн хөгжилд өргөн уудам орон зай хангасан бөгөөд нисэх онгоц сансарын техникийн аж үйлдвэр, хөлөг онгоц хийх аж үйлдвэр, авто машин болон эд анги хийх ажил төрлийн тооны системийн суурь машин, ялангуяа өндөр зэргэллийн тооны системийн суурь машны эрэлт хэрэгцээ нэн түргэн өсөн нэмэгдэж байна.

     Да лянь хотын Да сэнь тооны системийн техникийн компани нь байгуулагдсан эхний үедээ Япон, Германд судлан хөгжүүлэх байгууламж байгуулж гадаадын тэргүүний техник болон мэргэжлийн хүмүүсийг татан оруулсэн байжээ. Энэ компанийн ерөнхий захирал Ян Юйхүн хэлэхдээ,

     Олон улсын нээн хөгжүүлэх загварыг авч ашиглах нь зээлдэн оруулж, өөрийн болгон авхаас нээн хөгжүүлэх өртөгийн талаар 4 – 5 дахин өндөр байгаа боловч олон улсын тэргүүний техникийн хамгийн өмнө эгнээнд зогсож, үндэстний брэнд хөгжүүлж болох юм гэжээ.

     2010 онд Хятадын бие даан үйлдвэрлэх тооны системийн суурь машин нь дотоодын зах зээлийн 50 гаруй хувийг эзлэх болно гэж мэргэжлийн хүмүүс тооцоолж байгаа юм байна. |Цэцэн орчуулж,Урангоо хянав.\