• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-02 17:11:29    
Иракийн засгийн газар ноцтой хямралд тулгарч байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Маликийн удирдсан засгийн газраас татан гарна гэж Иракийн Суннтийн бүлгийн хамгийн том улс төрийн байгууллага болох Иракийн нийтлэг ойлголтын фронт 8-р сарын 1-ний өдөр мэдэгдсэн нь Маликийн удирдсан улс төрийн эвлэрэл зохицолын үйл явцыг хүнд байдалд оруулсан байна. Үүний зэрэгцээ Иракийн дэг журмын байдал ч сайжраагүй байна, мөн өдөр Багдад хотод болсон дэлбэрэлтэд 70 гаруй хүн эндэж шархадсан байна. Маликийн удирдсан эвслийн засгийн газар улс төрийн хүнд ямралд тулгарч байгаа бөгөөд цаашлаад задрах аюултай гэж шинжээчид үзэж байна.

      Иракийн нийтлэг ойлголтын фронт нь нийт 275 суудалтай парламентад 44 суудал эзэлж байгаа учраас тодорхой хэмжээний нөлөөлөх хүчинтэй юм. Нэг долоо хонгийн өмнө Суннтийн бүлгээс нэр дэвшсэн дэд Ерөнхийлөгч Хашеми тэргүүтэй улс төрийн холбоо нь Маликид хандан шаардлага тавьсан бөгөөд энэ фронтынхон , шаардлагыг хангахгүй юм бол тус фронтоос нэр дэвшсэн засгийн газрын 6 гишүүн эвслийн засгийн газраас гарах болно гэж хэлсэн байна. Малики энэ шаардлагыг хүлээж аваагүй учраас Маликийн засгийн газраас гарна гэж тус фронт 8-р сарын 1-ний өдөр мэдэгдэж, тус холбооноос нэр дэвшсэн Ерөнхйи сайдын орлогч болон бусад 5 сайд нь засгийн газраас гарах өрөгдөл дэвшүүдсэн байна. Улс төрийн бусад намууд үнэнч санаагүй юм бол улс төрийн бүх үйл явцад оролцох эсхээ дахин харж үзэх болно гэж тэд нар мөн сэрэмжлүүлэн хэлсэн байна.

     Иракийн эвслийн засгийн газрын задрахаас зайлуулахын төлөө Америк болон Иракийн албаны хүмүүс сүүлийн үе их ажил хийж, улс төрийн мухардмал байдлаас гарах арга зам хайж байна. Гэвч эдгээр арга хэмжээ нь Иракийн эвслийн засгийн газарт тулгарч байгаа ноцтой хямралыг зохицуулж чадахгүй гэж шинжээчид үзэж байна.

      Эн тэргүүнд Иракийн аюулгүйн байдал үргэлжлэн гаарч, хяналтаас гарах аюултай байна. Иракийн засгийн газрын нийтлэсэн тоо бармтаас үзвэл, дөнгөж саяхан өнгөрсөн 7-р сард төрөл бүрийн хүчирхийлэлийн хэрэгт хамгийн багадаа 1600 гаруй ард иргэд нас барсан байна. Аюулгүйн байдал улам гаарч байгаа нь улс төрийн хямарлын цаашид гүнзгийрүүлэх нь лавтай юм.

      Хоёрт, Иракийн засгийн газрын дотоодын нам бүлгүүд хоорондын эв дүнжин улам муудсан байна.

      Гуравт, Америк, Иракийн хамтын ажиллагаа улам бүр эвээ олохгүй болж, Иракийн асуудлаар Америк, Иракийн болон Америкийн дотоодын санал зөрөлдөөн улам ил тод болсон байна. Иракийн дайн эхэлснээс хойш Америк нийт 19 тэрбум 200 сая ам.доллар зарцуулж, Иракт 340 мянган цэрэг цагдаа бэлтгэж өгсөн боловч Иракийн аюулгүйн хүчин нь үүрэг хариуцлагаа биелүүлж чадахгүй байна.

      Иракийн өнөөгийн улс төрийн хямралын гол асуудал бол талууд мөргөлдөөнийг намжаах асуудлыг хамгийн түрүүнд бодож байгаа биш, харин өөрийн байр сууриа хэрхэн батжуулах явдлыг л бодож, Эвслийн засгийн газар нь зөвхөн тэд нарын өөр өөрийн зорилгоо биелүүлэх багаж хэрэглүүр болоод байгаа явдал мөн. Талууд хэрэв үргэлжлэн эрх ашиг булаалдаж байна, шаардлага бүхий буулт хийхгүй юм бол Маликийн засгийн газар улс төрийн нэн гүн хөвд орох болно гэж шинжээчид үзэж байна.\Цэцэн орчуулж, Буян хянав\