Америкийн Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч, Сангийн сайд Генри Паулсон Хятад улсад хийсэн 4 хоногийн айлчлалаа өндөрлөөд 8-р сарын 1-ний орой Бээжингээс мордсон байна.
Бээжинд айлчилсан үед нь Хятад улсын Дарга Хү Жиньтао түүнтэй уулзжээ. Дарга Хү Жиньтаогийн тусгай төлөөлөгч, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ү И Паулсонтой зөвшилцөл хийлээ. Хоёр тал энэ оны 12-р сард Бээжинд хийх Хятад Америкийн эдийн засгийн стратегийн 3 дахь яриа хэлэцлийн зарчим, хэлэлцэх хэрэг болон холбогдох тохируулалттай холбогдуулан санал бодлоо солилцов.
Паулсон Хятадын Синьхуа хорооны сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, эдийн засгийн стратегийн яриа хэлэлцэл бол дутагдаж болшгүй зүйл юм. Энэ нь Америки Хятадын эдийн засгийн харилцааг бэрхшээл саадыг туулж чадах болгох юм гэжээ.
Хятад улсад 70 гаруй удаа айлчилсан Паулсон энэ айлчлалын явцад бас Хятадын баруун нутгийн Хөх-нуур муж орж шинжилгээ судалгаа хийсэн байна. Экологийн энэхүү онцгой бүсийг хамгаалж сэргээхийн тулд Хятадын Засгийн газрын гаргасан хүчин чармайлтыг тэрээр сайшаасан байна. Энэ бол Паулсоны Америкийн Сангийн сайдын тушаалд орж ажилласан 1 жилийн хугацаанд Хятад улсад хийсэн 4 дэх айлчлал нь юм. О.Дарабазар орчуулж, Урангоо хянав.\
|