Эдийн засгийн шинэ дугаар та бүхэнтэйгээ золгоход бэлэн болоод байна. Одоо та бүхний танил дасал болсон Эрээн хотыг танилцуулж байна. Одоо Эрээн хотоор алхаж байхад замын хоёр талаар давхар байшин жигдэрч, маш олон гадаадын зорчигч жуулчинтай тааралдах боллоо. Үүнийг 10 жилийн өмнөхтэй харицуулбал Эрээн хот маань уулдаа хүн ам арван мянгад ч хүрхгүй жижиг суурин байсныг бодход үнэхээр бэрх болжээ. Одоо энэх жижиг хот маань өдөр өнгөрөх тутам өөрчлөн хөгжиж, өөрийн өвөрмөч дүр дүрхөөрөө хүмүүсийн анхаарлыг татаж байна.
Эрээн хот Хятадын Өвөр Монголын Өөртөө Засах Раионы хойт хэсэгт байрлаж, Хятадаас Монгол улсад нэвтрэх цорын ганц төмөр замын боомт болох юм. 40 гаруй жилийн өмнө энэд гови тэдүйл байж, оршин суугчид ч үгүй байжээ. Зөвхөн зуны улиралд хэдэн малчин нүүдлэн ирж, мал малждаг байлаа. Хужим нь Эрээнд галт тэрэг нэвтэрснээс болж, хийлийн нэгэн жижиг хот болон хөгжсөн байна.
1992 онд Эрээн хот Хятадын хийлийн анхны нээлтэй хотын нэг болсон юм. Ингснээр Монгол, Орос, Зүүн Европын улс орнуудаас ирсэн худалдаачид энд хуран цугларж, худалдаа наймаа хийх болсон байна.
Улмаас улам хөгжиж байгаа хил худалдаа нь Эрээн хотод урид өмнө байгаагүй хөгжлийн аз завшиан олгосон байна. Эрээн хотын дарга Чэнь Хөпин танилцуулж хэлэхдээ:
Хятадын нээлтэй хотын нэг болсны хувд Эрээн хотын засгийн газар "Худалдаагаар зах зээлийг байгуулах, худалдаагаар зах зээлийг хөгжүүлэх, нээлтэй бодолгоор нээлт, хөгжлийг ахиулах" цэг бодлогийг хэрэгжүүлхийн зэрэгцээ Эрээн боомтын дэд бүдцийн байгуулалт, эклогийн орчин ахуйн байгуулалтыг эрчимжүүлсэн байна. 1994 оноос 2003 он хүртлэх хугацаанд Эрээн хотын үйлдвэрлэлийн нийт бүтээгдүүн 150 сая юань байснаасаа 800 сая юаньд хүрч 6.3 тахингаар нэмэгдсэн байна гэжээ. Хотын дарга Чэнь Хөпин бас танилцуулж хэлэхдээ: бүртгэлийг үзвэл, Эрээн хотын импорт, экспортын бараа 5 сая тоннд хүрч, хил худалдааны импорт, экспортын нийт хэмжээ 950 сая Америк доллард хүрсэн байна гэжээ.
Хятад Монгол, Хятад Оросын сайн хүршийн найрсаг харилцаа эрчимжиж байгаа нь шинээр хөгжиж байгаа Эрээн хотод аз тохиол олгосон байна. Холбогдох судалгааны үр дүнгээс үзвэл, Монгол улс, Оросын дундад дорноодын бүс нутгийн гулир, будаа, мах, махан бүтээгдүүн, хүнсний ногоо зэрэг нь байнг 30%-70% хувиар дутагдаж байдаг юм байна. Эдгээр улс орнуудад өдөр тутмын хэрэглээний бараа ихээр дутагдаж жил бүр их хэмжээний валют зарцуулан гадаадаас хөвөн, нэхмэлийн бараа, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, хөнгөн аж үйлдвэрийн бүтээгдүүнийг импортоор оруулж байна. Үүнд чиглүүлэн Эрээн хотын холбогдох салбарууд нааштай арга хэмжээ авч, импорт, экспортын бүтээгдэхүүний бүтэцд зохицуулалт хийхийн зэрэгцээ аж ахуйн нэгжүүд Монгол, Оросд хүрч эдийн засаг, техникийн солилцоо, хамтын ажилагаа хийхийг дэмжин сайшаасан байна. Эрээн хотын хөгжлийн төлөвлөгөө, зорилтыг бишгүй олон мэргэжилтэн хүлээн зөвшөөрч байна. Эрээн хотод үзэн жааварлаж байсан Хятадын төвийн бодлогийн судалгааны дасгийн макар зохицуулалтын газрын дарга ноён Ван Цаопин Эрээн хотын эдийн засгийг хэрхин хөгжүүлэх тухай өөрийн үзэлтээ ярисан байна. Тэрбээр хэлэхдээ:
Дараачийн шатанд засгийн газрын холбогдох салбарууд иргэдийн солилцоог сайшаан дэмжхийн зэрэгцээ иргэдын хил худалдааг заавал олон улсын худалдааны төвшин хүртэл дээшлүүлэх хэрэгтэй байна, энэ нь боомтын эдийн засгийн хөгжилд маш ашигтай юм гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулав.\
|