• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-02 18:47:12    
Хай көү хотын үзэмж байдал

CRI

 

     Хай көү хот нь Хятадын хамгийн өмнөд захын Хай нань дао арал дээр байдаг юм. Уг хот нь мөн ч аялал жуулчлалын нэрт хот юм. 2007 онд энэ хот Хятадын түүх соёлын шинэ нэрт хотоор сонгогдсон байна.

     Хай көү хот бол Хай нань мужийн төв, мөн ч Хай нань мужийн улс төр, эдийн засаг, соёлын төв, ус хуурай агаарын замын чухал уулзар газар юм. Хай көү хотын талбай нь 25 хавтгай дөрвөлжин метр, 400 мянга гаруй хүн амтай. Хай көү хот нь Хай нань дао арлын хамгийн том салбар урсгал болох Нань дү жян мөрний далайгаас эх авсан газарт байрладаг болохоороо Хай көү буюу далайн ам гэж нэрэлсэн байжээ. Хай көү хот нь өнө удааны түүхтэй, энэ газрыг 700—800 жилийн өмнөх өмнөд Сүн улсын үед Хай көү хэмээн нэрлэж, 600 гаруй жилийн өмнөх Мин улсын үеэс хот байгуулж эхэлсэн байлаа.

 

     Хай көү хот нь түүхнээсээ аваад Хятад болон зүүн өмнөд азийг холбосон чухал газар байсан тул маш онцлог хот болсон байна. Энэ газрын Ү гүн сы хэмээх сүм нь аялал жуулчлалын маш их нэртэй дархан газар юм. Ү гүн сы сүм нь Хай көү хотын өмнөд дүүрэгт байрладаг. 1889 онд байгуулагдсан байлаа. Энэ сүмийг Тан улс болон Сүн улсын үед хүн харгүй эзгүй байсан энэ газарт цөлөгдсөн 5 том түшмэлийг дурсгахын төлөө байгуулсан аж. Тэр 5 том түшмэл нь Тан улсын Зай шян буюу ерөнхий сайд Ли Дэ юй, Сүн улсын Зай шян буюу ерөнхий сайд Ли Ган нарын зэрэг хүмүүс байв.

 

     Тэр 5 түшмэл нь түүхэндээ нэлээд нэр төртэй чухал хүмүүс байсан тул тэд нар нь тухайн нутгийн эдийн засаг, ялангуяа соёлд маш их нөлөөгөө өгч тэргүүний зүйлийг их олноор аваачиж өгсөн байжээ. Ү гүн сы сүм нь даруй тэдгээр хүмүүсийн тухайн нутгийн эдийн засаг соёлын хөгжилд үзүүлсэн хувь нэмрийг тэмдгэлэхийн төлөө байгуулсан сүм аж.

     Энэ нь модон бүтэцтэй 2 давхартай 9 метр өндөр, улаан саравч, ногоон дээвэртэй байшин юм. 3 талаараа урт хонгилтой, хашаандаа бас нэг нууртай, нууран дундаа аралтай, нуураа тойроод навч цэцэгтэй. Энэ нуур нь зохиомол нуур юм.