Нутаг дэвсгэр: 1219090 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2005 оны 6-р сарын байдлаар 46 сая 900 мянга. Хар арьстан, цагаан арьстан, өнгөт арьстан болон Азийн удмын нийт дөхвөн их арьстан ястантай, тус тус нийт хүн амын 79,4 хувь, 9,3 хувь, 8,8 хувь, 2,5 хувийг эзэлж байна. Хар арьстанд голдуу Зүлү, Кэса, Свиш, Цивана, хойт Сото, өмнөд Сото, Чүнга, Вэнда, Эндэбэдай зэрэг 9 аймаг бүлэгтэй, голдуу Бантү хэлээр яридаг. Цагаан арьстан нь голдуу Голланд удмын Африк хүн болон Англи удмын цагаан арьстан байж, Африк хэл болон Англи хэлээр яридаг. Өнгөт арьстан нь колонийн үед цагаан арьстан, нутгийн угууль болон боолын дундаас гарсан эрлиз болно. Азийн удмынхан нь голдуу Энэтхэг удмын болон хятад хүмүүс байдаг. Нийт 11 төрлийн албаны хэлтэй, Англи хэл болон Африк хэлийг түгээмэл хэрэглэдэг. Цагаан арьстан, ихэнх өнгөт арьстан болон хар арьстаны 60 хувь нь Христосын шинэ шашин юм уу, Катулик шашин шүтэж, Азийн удмын хүмүүсийн 69 хувь нь Энэтхэг шашин, 20 хувь нь Лалын шашин шүтэж, хэсэг хар арьстан нь балар эртний шашин шүтдэг.
Нийслэл: Претори, засаг захиргааний нийслэл, хоёр сая хүн амтай. Капе Тон, хууль тогтоох нийслэл, хоёр сая 900 мянган хүн амтай. Блоемфонтейн, шүүхийн нийслэл, 650 мянган хүн амтай.
Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Табо Мбеки, 1999 оны 6-р сарын 16-ны өдөр тангараг өргөж, 2004 оны 4-р сард дахин сонгогдов. Үүргэт ажлын хугацаа нь 2009 оны 4-р сар хүрнэ.
Чухал баяр дурасгалын өдөр: Хүний эрхийн өдөр – 3-р сарын 21-ний өдөр. Эрх чөлөөний өдөр – 4-р сарын 27-ны өдөр. Залуучуудын өдөр – 6-р сарын 16-ны өдөр. Эмэгтэйчүүдийн өдөр – 8-р сарын 9-ний өдөр. Уламжлалт баяр – 9-р сарын 24-ний өдөр. Эвлэрэл зохицолын өдөр – 1-р сарын 16-ны өдөр. Найрамдлын өдөр – 12-р сарын 26-ны өдөр.
Ерөнхий байдал: Африкийн эх газрын хамгийн өмнө захд оршидог, хойт талаараа Намиби, Ботсван, Зимбабве, Мозамбик, Свазилендтай хөршилж, зүүн, өмнө, баруун гураван талаар нь Энэтхэгийн далай, Атлантын далай байдаг. Нийт 3000 км урт тэнгисийн эргийн шугамтай. Нутгийн ихэнх хэсэг нь халуун бүсийн тал хээрийн цаг ууртай, зуны улиралд хамгийн халуундаа 32 – 38 хэм. өвлийн улиралд хамгийн хүйтэндээ -12 -- -10 хэм.
Хамгийн эртний угууль иргэд нь Санчууд, Кэ-ичууд болон дараа нь нүүж ирсэн Бантучууд болно. 17-р зуунаас хойш Голландчууд болон Англичууд дараа дараагаар цөмрөлт хийсэн бөгөөд колонийн нутгаа байнга дотор газар тийш өргөтгөв. 19-р зууны дунд үеэр цагаан арьстаны ноёрхогчид улс төрийн дөрвөн цогц байгуулав. 1910 онд энэ дөрвөн цогц нь нийлээд "Өмнөд Африкийн Холбонн Улс" байгуулж, Английн өөртөөн засах хария нутаг болов. 1961 оны 5-р сарын 31-ний өдөр Английн холбооноос гарч, Бүгд Найрамдах Өмнөд Африк Улс байгуулав. \М.Цэцэн бэлэтгэв\
|