• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-02 18:52:40    
Дуучин Лүө Жишян болон түүний уран бүтээл

"Хятадын дуу хөгжим"


CRI

  

     Түүний авга ах, аав ээж нь бүгд дуу хөгжимд дуртай авъяастай хүмүүс байдаг юм байна. Түүний хөгжмийн авъяас нь гурван настай байхад нь илэрсэн.Тэрээр гурван настай байхдаа гэрийнхээ хоол хийдэг гурван тогоог эгнүүлэн тавьж байгаад авга ахыгаа дууриан бөмбөр тоглож эхлэсэн байна.Дуу хөгжимд дуртай аав ээж нь хүүгээ ямар нэг хөгжмийн хэмнэлийг маш их баяртайгаар тоглож байгааг хараад маш их баярлассан бөгөөд чухам тэр л үеэс хүүгээ хөгжимчин эсвэл дуучин болно гэдэгт нь бат итгэсэн байна. Яг энэ үед нэгэн явдал болсон нь тэдний энэхүү итгэлийг улам баттай болгосон байна. Лүө Жишянгийн аавынх нь найз нэгэн Америк хүн Лүө Жишянгийн бөмбөр тоглохыг хараад өөрийн эрхгүй дуу алдаж түүнийг америкт аваачиж тусгай хөгжмийн сургуульд сургах санал тавьсан байна. Гэсэн ч тэр үед Лүө Жишян нь дөнгөж гурвахан настай байсан учир аав ээж нь зөвшөөрөөгүй байна. За одоо сонсогч та бүхэндээ түүний дуулсан нэгэн сайхан дууг хүргье.

  

     Та бүхний сая хүлээн авч сонссон дуу бол Лүө Жишянгийн "speshow" цомогт нь багтсан "自恋" хэмээх сайхан дуу байна. Лүө Жишян нь бөмбөр тоглохын хажуугаар дуулж бүжиглэх авъяастай ба мөн л энэ бүхнйиг хэнээр ч заалгаагүй өөрөө хичээллэсэний үр дүнд сурсан байна. Тэрээр арван таван нас хүрэх үедээ ямар ч бүжгийг мэргэжлийн бүжигчиний хэмжээнд бүжиглэдэг болсон байна. Үүний улмаар хэдэн найзынхаа хамтаар нэгэн хамтлаг байгуулж дуулж бүжиглэж эхлэсэн байна.Түүний бага нас дуу хөгжимтэй салшгүй холбоотой байсан ба дуучин жүжигчин болох мөрөөдөл нь түүний бүр багын мөрөөдөл байсан байна.Тэрээр энэ мөрөөдөлөө биелүүлэхийн тулд нэг ч хором залхуурч байгаагүй бөгөөд тэрээр энэхүү мэргэжилдээ үнэн сэтгэлээсээ дуртай учраас хэзээ ч ядарч байгаагүй хэмээн сэтгүүлчдуд ярьж байсан байна. Одоо сонсогч та бүхэндээ түүний дуулсан нэгэн сайхан дууг хүргье.

1 2 3