Хятадын Ардын Чөлөөлөх Армийн баатар сайчуулын 400 гаруй төлөөлөгч 2-ны орой Бээжинд шинэ Хятад улс байгуулагдаснаас хойших батлан хамгаалалт армийн байгуулалтын ололт амжилтын үзэсгэлэнтэй танилцлаа.
Үзэсгэлэнтэй танилцсан баатар сайчуул тусгай хийсэн улаан далбаа дээр гарын үсгээ зурав. Энэ улаан далбааг Хятадын ард түмний хувьсгалт цэргийн музейд хадгалах болно.
2-ны өдрийн 16 цаг 30 минутын байдлаар, "Манай эгнээ мандах нарны зүг хэмээх Шинэ Хятад улс байгуулагдаснаас хойших батлан хамгаалалт армийн байгуулалтын ололт амжилтын үзэсгэлэн"-тэй танилцагсад давхардсан тоогоор 1 сая 200 мянгаас давсан байна. \Урангоо орчуулж, Буян хянав\
|