• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-03 16:53:45    
АСЕАН-ы бүс нутгийн 14-р чуулга уулзалт нь бүс нутгийн аюулгүй байдлыг анхаарч байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     АСЕАН-ы бүс нутгийн 14-р чуулга уулзалт 2-ны өдөр Филиппиний нийслэл Манилад болсон байна. Цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхгүй байх, террорикмийн заналхийлэл, умалмжлалын бус аюулгүйн асуудал зэрэгт хэрхэн хандах нь уг чуулга уулзалтаар авч хэлэлцсэн чухал асуудлуд байлаа.

     1994 онд байгуулагдсан АСЕАН-ы бүс нутгийн чуулга уулзалт бол Ази, Номхон далайн бүс нутгийн улс төр, аюулгүй байдлын асудлаарх яриа хэлцлийн хамгийн том, хамгийн нөлөөтэй байгууллага юм. Өнөөгийн байдлаар, уг чуулга уулзалт нь 27 гишүүн оронтой, үүнд АСЕАН-ы 10 орноос гадна бас Хятад, Америк, Орос, Австрали зэрэг орнууд багтаж байна. Уг чуулга уулзалтын эхэ оны хурал бол уг байгууулагын хамгийн дээд хэмжээний хурал юм, АСЕАН-ы ээлжит дарга орон нь жил болгон АСЕАН-ы Гадаад хэргийн сайд нарын бага хурал хуралдуулж дуусаад ийм хурал хуралдуулдаг байна.

     Солонгосын хойгийн цөмийн зэвсэггүй бүс болгох болон Ираны цөмийн асуудал нь уг бүс нутгийн аюулгүйн асуудлаарх олон хурлын гол чухал хэлэлцэх хэрэг болсоор исэн юм. 6 талын хэлэлцээгээр Солонгосын хойгийн цөмийн асуудлыг энхийн аргаар зохицуулж, Солонгосын хойгийн бүс нутагт тогтвортой, энх тайван байдал тогтоох чухал чанарыг уг чуулга уулзалтад оролцогсод нотолсон бөгөөд чуулга уулзалтын дараа хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, Ионбений цөмийн байгууламжаа хаах зэрэг шийд гаргасан Хойд Солонгосын арга хэмжээг сайшааж байгаагаа илэрхийлжээ. Солонгосын хойгийн цөмийн асуудал сүүлийн үе намжих байдал гарсан хэдий ч уг бүс нутгийнт мөн цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөх болон террорист байгууллага цөмийн зэвсэг эзэмших зэрэг заналхийлэл оршсоор байгаа болохоор, олон орон сэргийлэх арга хэмжээгээ эрчимжүүлэх шаардлагатай хэмээн чуулга уулзалтад ороцогсод үзсэн байна.

     Батлан хамгаалалтын салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, "Терроризмийн эсрэг тэмцэх тухай АСЕАН-ы хэлэлцээр"-ийг хүлээн зөвшөөрч батжуулах арга хэмжээ авч байгаад, уг бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалахаар чуулга уулзалтад оролцсон орнууд шийдсэн байна.

     Афганистанд саяхан гарсан Өмнөд Солнгосын хүмүүсийнг Талибаны зэвсэгт хүмүүс барьцаалсан хэрэгт холбогдуулан, уг чуулга уулзалтаар даргын мэдэгдэл нийтэлж, барьцаалагдсан хүмүүсийг хүмүүнлэг бусаар хооросон Талибаны ажиллагааг зэмлэн буруушааж, барьцаалагдсан хүмүүсийг үг дуугүй нэн даруй суллахыг Талибанд шаардсан байна.

    Уг бүс нутгийн өнөөгийн аюулгүй байдлыг чуулга уулзалтад оролцсон улс орнууд авч хэлэлцсэнээс гадна бас шинэ үзэл баримтлалаа хэрхэн тогтоож, бүс нутгийн аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх асуудлыг судлан хэлэлцжээ. Хятадын Гадаад Харилцааны Яамны сайд Ян Жечи уг чуулга уулзалт дээр үг хэлж, Ази, Номхон далайн бүс нутгийн байдал, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх яриа хэлцэл, хамтын ажиллагаа, аюулгүй байдлын тухай шинэ үзэл баримтлал зэрэг талаар Хятадын талын байр сууийг дэлгэрэнгүй өгүүлсэн байна.

     Бодитой арга хэмжээ авч байгаад бүс нутгийн дотоодын аюулгүй байдалд холбогдсон олон асуудлыг зохицуулахаар чуулга уулзалтад оролцсон орнууд бас шийдсэн байлаа. Халдварт өмчин, хүний нөөцийн хөгжил, гамшгийн онц байдалд авах арга хэмжээ, гэгээрэл боловсрол, шинжлэнх ухаан техник зэрэг талаар АСЕАН-д дорвитой туслалцаа үзүүлнэ гэж Хятад, Япон, Өмнөд Солонгос 3 орон илэрхийлжээ. Үүнээс гадна, чуулга уулзалтад оролцсон улс орнууд бас "Терроризмийн эсрэг тэмцэл болон үндэстэн дамнасан гэмт хэрэг үйлдэх ажиллагаанд цохилт өгөх салбарт хамтран ажиллах тухай ерөнхий хэлэлцээр"-т гарын үсэг зурсан байлаа. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох зорилтод хүрэх болон террозмийг дэмжигч орны жагсаалтад Хойд Солонгосыг Америк хамруулахгүй байх зэрэг асуудлаар зөвшилцөл хийхийн тулд, Америк болон Хойд солонгос чуулга уулзалтын явцад хэсэг байгуулжээ. Эдгээр арга хэмжээ, төлөвлөгөө, хүсэл эрмэлзэл нь Ази, Номхон далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байхад ашигтай юм гэж шинжээчид үзэж байна. \О.Дарамбазар орчуулж, Л.Буянтогтох хянав.\