• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-03 16:55:56    
Дөрвөн зүйлийг эрс хэлбэрэлтгүй баримтална [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтаүгийн 6-р сарын сүүчээр хэлсэн үгийг Хятадын нийгэм нийт сүүлийн үед халуун хөгжилтэй хэлэлцэж байна. Хятадын эрх баригч намын энэ дээд удирдагч хэлсэн үгэндээ, чөлөөтэй сэтгэх, өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлэх, шинжлэх ухаанч хөгжил болон нийгмийн эвсэг зохицонгуй байдалд тус дөхөм үзүүлэх, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах энэ дөрвөн зүйлийг эрс хэлбэрэлтгүй баримтлах хэрэгтэй гэж нийт намын гишүүдэд хандан дэвшүүлсэн байна. Энэ дөрвөн зүйлийг баримтлах бол ХКН-ын улс орноо засах үзэл санааны хөгжил болон үүдэлт мөн гэж Хятадын намын байгуулалтын тухай нэр хүнд бүхий мэргэжилтэн Е Дүчү үзэж байна.

     6-р сарын 25-ны өдөр дарга Хү Жиньтао намын дээд сургууьд яриа тависан юм. Энэ нь яг ХКН-ын 5 жилд нэг удаа хийдэг их хурлын өмнөхөн байсан болхоор хүмүүсийн анхаарлыг маш их татсан байна. Дарга Хү Жиньтао энэ дөрвөн зүйлийг хатуу баримтлах явдал нь нам улс орны үйл хэргийг саадгүй хөгжүүлэхэд маш чухал юм гэж онцолсон байна.

     Ноён Е Дүчү хэлэхдээ, дөрвөн зүйлийг баримтлахыг системтэй дэвшүүлсэн нь ХКН-ын түүхэн дээр анх удаа юм. Энэ бол Хятадын 30 гаруй жилийн турших өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсэн болон орчин үеийн бүтээн байгуулалт хийсэн амжилттай туршилгын шинэ дүгнэлт мөн гэжээ. Тэрээр хэлэхдээ,

     Энэ бол туршилгын дүгнэлт, мөн онолын дүгнэлт мөн. Энэ нь манай улсын өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсэн болон социалист орчин үеийн бүтээн байгуулалтын туршилгыг нэгтгэж, түүхэн шинэ нөхцөл дэх улс орноо засах үзэл санааны чухал хөгжил, дэвшил, шинчлөл мөн гэжээ.

     1978 оноос ХКН Хятад улсад өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, Хятадын ард түмнийг удирдан Хятадын онцлогтой социализм байгуулах зам нээсэн билээ. 30 шахам жил өнгөрлөө, ядуу хоцронгуй байсан хөгжиж байгаа орон өнөө дэлхийн эдийн засгийн 4- дэх том цогц боллоо. Өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй бодлогын үр өгөөжийг тэрбум гаруй ард түмэн хүртэж байгаа төдийгүй, дэлхий нийтийг гайхамшиг болж байна. Хятадын онцлогтой социализмын зам бол Хятадыг хөгжүүлэн баяжуулах зайлашгүй зам мөн гэснийг 30 шахам жилийн амжилт харуулж байна. Энэ дөрвөн зүйлийг хатуу баримтлах явдлыг Хятадын онцлогтой социализмын урианы дагуу дэвшүүлсэн бөгөөд түүний гол нь ард түмний ашиг сонирхол мөн гэж Е Дүчү үзлээ.

     Өнөөгийн олон улсын болон Хятадын дотоодын байдлаас үзвэл, Хятадын хөгжилд нүүрлэж байгаа нөхцөл боломж болон өрсөлдөөн сорилт нь бүр урьд өмнө байгаагүй юм, түүнд маш их ашигтай нөхцөл боломж байгаа бөгөөд мөн их олон ашиггүй хүчин зүйл байна. Энэ дөрвөн зүйлийг хатуу баримтлахыг шинэ нөхцөл боломж, шинэ өрсөлдөөн сорилтод чиглүүлсэн дэвшүүлсэн юм. Е Дүчү хэлэхдээ,

     Энэ ач холбогдолоос авч үзвэл, дөрвөн зүйлийг хатуу баримтлах нь Хятадын онцлогтой социализмыг баримтлах дөрвөн их асуудалд хариулт хийсэн байна. Энэ нь тухайлбал нэгд, үзэл санаа шугамын асуудал, хоёрт, хүчирхэг их хөдөлгөх хүчний асуудал, гуравд үндсэн шаардлагын асуудал, дөрөвт тэмцлийн зорилтын асуудал болно гэжээ.

     Энэ дөрвөн зүйлийг хатуу баримтлах нь улс орны байдалд нийцэж байгаа бөгөөд ард түмний хүсэл санаанд нийцэж байна. Энэ бол Хятадын хөгжлийн обьектив зүй тогтоолын тухай шинжлэх ухаанч танилт, мөн Хятадын алс хэтийн хөгжлийн хандлага чиглэлийн тухай зөв магадлал болох учраас Хятадын ирээдүйн хөгжилд маш чухал жолоодох ач холбогдолтой юм гэжээ. \Цэцэн орчуулж, Урангоо хянав.\