Ирэх жилийн 8-р сард, 29-р зуны олимийг Бээжинд зохион явуулах гэж байна. Тухайн үе энэ наадмыг зөвхөн Бээжинд биш, Хятадын Чиндо, Шанхай, Тянжинь, Чинь Хуан Дао, Шэньян, Шянган зэрэг 6 хот нь ч Бээжинтай хамтранн дарвуулт завь, хөл бөмбөг, морин спорт зэрэг олимпийн тэмцээнийг зохион явуулах болно. Энэ 6 хотын дотор зарим хотыг та сайн мэдэх магадгүй, жишээлбэл Хятадын банк санхүүгийн төв болсон Шанхай хотыг. Мөн зарим хот, жишээлбэл Чинь Хуан Дао, Шеньян хотыг сайн мэдэхгүй магад. Тэгэвэл эдгээр хот нь ямар онцлогтой вэ, яагаад олимпийг хамтран зохион явуулах болсон, олимпийн бэлтгэл ажил ямар болж байгааг бид олимпийн бээжин нэвтрүүлгээр цаашид танилцуулах болно. Юуны өмнө та бүхэндээ Хятадын умарт нутгийн тэнгис дагуу хот Чинь Хуан Даог танилцуулъя.
Чинь Хуан Дао нь Бөхай тэнгисийн эрэг дагуу оршиж, Бээжингээс 270 километрийн зайтай. Чинь Хуан Дао нь өнө удаан түүхтэй, Хятадын түүхэн дэх чинь улын хааны арал гэдэг утгатай юм. Энэ нутаг нь мөн урт цагаан хэрмийн зүүн хэсгийн эхлэл болно. Чинь Хуан Дао нь 2 сая гаруй хүн амтай, аялал жуулчлал болон аж үйлдвэр нь энэ хотын тулгуур үйлдвэрлэл болно. Хятадын хэмжээнд Чинь Хуан Дао нь дунд зэргийн хот юм, гэвч Бээжинтэй хамтран олимпийн наадмыг зохион явуулах 6 хотын дотор тэр нь хамгийн бага хот болно. Олимпийн наадмын хугацаанд, Чинь Хуан Дао нь хөл бөмбөгийн хэсэг тэмцээнийг зохион явуулах болно.
Чинь Хуан Дао хотын орлогч дарга Хуан Рун хэлэхдээ, олимпийн наадмыг хамтран зохион явуулах ажлаар дамжин, Чинь Хуан Дао хотын эдийн засгийн байгуулалт, нийгэмийн үйлсийн хөгжил, хот тохижуулалт, оршин суугчдын үзэл ухамсрыг цаашид дээшлүүлэх болно. Өнөө бидны эдийн засгийн бодит хүчин хүчирхэг биш, гэвч олимпийн хөл бөмбөгийн тэмцээнийг зохион явуулахаар хөрөнгө мөнгөний үлэмжхэн бэлтгэл хийжээ. Олимпид оролцохоос болсон ерөнхий үр ашигийг төсөөлөхийн аргагүй юм гэжээ.
Бээжинтэй хамтран олимпийг зохион явуулах хотоор сонгогдсоний дараа, Чинь Хуан Дао нь намын хорооны нарийн бичгийн дарга, хотын даргын удирдсан ажлын хэсгийн байгуулж, бэлтгэл ажлын удирдлага, хэрэгжилтийг эрчимжүүлсэн байна.
|