3-ны өдөр хэвлэгдсэн Рэнь Минь Ри Бао сонин тоймчийн өгүүлэл нийтлэж, удалгүй болох гэж байгаа ХКН-ын 17-р их хурал бол Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжил зангилаа үе шатанд орсноос хойш болох гэж байгаа чухал хурал юм гэж тэмдэглэжээ.
ХКН-ын 17-р их хурлын төлөөлөгчийг сонгох ажил амжилттай дуусч, нийт 2217 төлөөлөгч сонгосон юм байна. Тэд нар ХКН-ын 70 сая гаруй гишүүнийг төлөөлж байгаа юм. Энэ тоймчийн өгүүлэл 17-р их хурлын төлөөлөгч нарт халуун баяр хүргэсэн байна.
Хү Жиньтао Ерөнхий нарийн бичгийн даргатай Төв хорооны зөв удирдлага дор бүх төлөөлөгчдийн хамтын хүчин чармайлтаар 17-р их хурал нь эв санааны нэгдлийн их хурал, ялалтын их хурал болох болно гэж өгүүлэлд тэмдэглэжээ. \Цэцэн орчуулж, Урангоо хянав.\
|