8-р сарын 4-ний үдээс өмнө, Өвөр Монголын Шилинхотын эдийн засгийн чөлөөт бүс дэх Монгол-Юань улсын соёлын өргөн талбайд, Өвөр Монголын Өөртөө Засах Район байгуулагдсаны 60 жилын ойд зориулсон барилгын чухал төслийн нэг болох Монгол-Юань улсын соёлын музейг албан ёсоор ашиглалтад оруулах нээлтийн ёслол хийсэн байна.
720 мянган квадрат метер талбайтай Монгол-Юань улсын соёлын өргөн талбай нь музей, зан үйлийн музей болон зан үйл, соёл, кино театр зэрэг 3 хэсгээс бүрджээ. Үүний дотор, Монгол-Юань улсын соёын музей нь Монгол-Юань улсын соёлыг харуулсан түүх соёл, судалгаа шинжилгээ, үзэсгэлэнг нэгтгэсэн дэлхийн хамгийн том музей болж байгаа юм. \ӨМРХ-ны сурвалжлагч Боловсон мэдээлж, Уртнасан редакторлож, О.Дарамбазар хянав.\
|