Америкийн Ерөнхийлөгч Ж.Буш айлчлал хийж байгаа Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзайтай 5-ны үдээс хойно Камп Давидад уулзав. Хоёр тал хоёр хоногийн хэлэлцээгээр"Аль—Кайда" бүлэглэл болон Талибаны зэвсэгт хүчний террорист дайралтыг хэрхэн үр ашигтай тогтоон барих, өдөр ирэх тутам муудаж байгаа Афганистаны аюулгүйн байдлыг хэрхэн сайжруулах зэрэг асуудлыг голдуу авч хэлэцэх болно.
Мэдээлснээс үзвэл, Карзай Камп Давид орж, Буш, Төрийн нарийн бичгийн дарга К. Райс, Батлан хамгаалахын сайд К. Гайтс нартай зөвхөн богино хэлэлцээ хийсэн юм байна. Албан ёсны хэлэлцээ нь 6-ны үдээс өмнөөс эхлэх юм байна. \Урангоо орчуулж, Буян хянав\
|