Энэ оны 8-р сарын 8-ны өдөр бол АСЕАН байгуулагдсаны 40 жилийн ой юм. Сүүлийн үе манай радиогаас Тайландад суугаа сурвалжлагч Тайландын Гадаад хэргийн яамны АСЕАН-ы хэрэг эрхэлсэн хэлтэсийн дарга Нопадолоос ярилцлага авч, 40 жилийн турших АСЕАН-ы хөгжлийн байдал болон АСЕАН Хятадын харилцааны тухай санал бодлыг нь яриулсан байна.
Энэ он гарснаас хойш, АСЕАН-ы гишүүн орнууд нь баялаг агуулгатай ажиллагаа зохион байгуулсан юм уу зохион явуулаар байгаа бөгөөд АСЕАН байгуулагдсаны 40 жилийн ойг тэмдэглэж байна. Нопадол сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, АСЕАН байгуулагдсаны 40 жилийн ойд тохиолдуулан Тайландын зохион явуулсан ажиллагааны тухай танилцууллаа.
Тэрээр хэлэхдээ, Тайландын талын ажиллагаанд олон улсын тусгай утасны карт тараах, энэ онд төрсөн бар зэрэг ховор цухаг амьтанд "АСЕАН" гэдэг нэр өгөх, сурагчдын мэдэлгийн уралдаан болон эрдэм шинжилгээний симпозиум зохион явуулах зэрэг багтаж байна. Тайландад зохион явуулсан үндэстэн дамнасан ажиллагаад АСЕАН-ы хүүхэд багачуудын зуслан, АСЕАН-ы киноны наадам болон гэрэл зургийн үзэсгэлэн багтаж байна. Үүнээс гадна, Тайланд зэрэг АСЕАН-ы гишүүн орнууд нь Хятад, Япон зэрэг яриа хэлэлцээний түнш оронтой хамтран тэдний нутагт нь тэмдэглэх ажиллагаа зохион явуулж, АСЕАН-ы байгууллагын тухай эдгээр орны ард түмний ойлголтыг нэмэгдүүлэх болно гэжээ.
Дотоодын эв түнжинг нэмэгдүүлэх нь АСЕАН-д тулгарч байгаа гол ажил болно гэж Нопадол хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, өнөө АСЕАН нь гишүүн орнуудын харидлцааг цаашид нягтруулж байна. Харьцуулж хэлэхд, өнгөрсөнд бидны хамтын ажиллагаа чөлөөтэй байсан, АСЕАН нь найзуудаар бүрэлдсэн хамтын ажиллагааны байгуулага мэт юм. Гэвч өнөө өнгөрсөний харилцааг эрчимжүүлэхээр барахгүй АСЕАН-ы олон орнуудыг нэг чиглэлээр хөгжүүлж, гишүүн орон нь нэгдэлтэй дүрэм тогтоолыг баримтлах ёстой. Үүнд холбогдуулан, АСЕАН-ы дүрмийг тогтоох ажлыг яаралтай хийж байна гэжээ.
АСЕАН-ы гадаад бодлого болон энэ байгууллагын бүс нутаг, олон улсад гүйцэтгэх үүргийн тухай Нопадол хэлэхдээ, АСЕАН-ы нэг бодлого нь гадаад ертөнцийг нээлттэй хандах явдал болно. Нэн их хөгжил цэцэглэлийг биелүүлэхийн тулд эрхбиш бусад оронтой харилцаагаа хөгжүүлж, АСЕАН-ы 10 орон нь энэ дэлхийд тусаараа оршиж чадахгүй гэдгийг бид таниж мэдсэн байна. Энэ утгаараа Хятад, Энэтхэг, Япон, Оросыг багтаасан олон орон нь АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш орон болсон юм гэжээ.
Хятад улс нь АСЕАН-ы стратегийн чухал түнш болохыг олон нийтээрээ хүлээн зөвшөөрч байна гэж АСЕАН Хятадын харилцааны тухай Нопадол хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Хятад улс нь АСЕАН-тай маш нягт харилцаатай түнш орон юм. Өнгөрсөн жил бид АСЕАН Хятадын яриа хэлэлцээний харилцааг байгуулсан 15 жилийн ойг тэмдэглэх дээд уулзалтыг зохион явуулсан юм, энэ нь маш чухал үйл хэрэг болно. Энэ хурлаар, Хятад нь АСЕАН-ы стратегийн чухал түнш болох бөгөөд хоёр талдаа ашигтай байгааг олон нийтээрээ хүлээн зөвшөөрсөн юм. Үүнээс гадна, Хятад улс нь АСЕАН-тай чөлөөт худалдааны бүс байгуулах тухай хамгийн тэргүүнд дэвшүүлсэн яриа хэлэлцээний түнш орон болно, мөн "Зүүн өмнөд Азийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ"-д юуны өмнө нэгдэн орсон АСЕАН-ы бус орон юм. Энэ нь Хятад АСЕАН-ы харилцааны онцгой чанарыг харуулж байна гэжээ. \Урьхан орчуулж, Буян хянав\
|