8-р сарын 5-ны өдөр гэхэд, 2010 оны Шанхайн дэлхийн яармагийн нээлтийн ёслол болох 1000 хоног үлдээд байна. Шанхай хот дэлхийн яармагийн бэлтгэл ажлыг цаашид ид өрнүүлж, 1000 өдрийн дараа дэлхийн энэ өргөн цуглааныг амжилттай сайн зохион байгуулахаар чармайн ажиллаж байна.
5-ны өдрийн өглөө , Шанхай хотын төв дэх Бань Сүн цэцэрлэгт хүрээлэнд харанга хэнгэрэгийн дуун нижигнэж байлаа. Хатагтай Жао Шинь айл хөршийн хүмүүсийн хамт хороололын гудамжаар хэнгэрэг дэлдэн дэлхийн яармаг болох 1000 хоног үлдээд байгаа энэ баярт мөчийг угтав. Тэрээр хэлэхдээ, бэлтгэлийн үе шатанд байгаа дэлхийн яармаг нь Шанхай хотод асар их өөрчлөлт гаргасан байна гэжээ.
Тэррээ хэлэхдээ, "Шанхай хотын өөрчлөлт нь барилга байгууламжийн талд илэрч байна, барилга урьдынхаас улам сайн, нэн тэргүүний орчин үеийн болсон байна. Нөгөө нэг нь Шанхай хүний оюун санааны дүр төрх улам сайн болсон байна гэжээ."
Шанхай хот тэрчлэн энэ хотд амьдарч бий хүмүүсийн хувьд, 5-ны өдөр нь чухал цаг мөч болох юм. Учир нь өнгөрсөн 1000 хоногийн турш, дэлхийн яармагийн тал бүрийн бэлгэл ажил дараа дараагаараа өрнөхийн хирээр, Шанхай хот, Шанхайчуудын амьдралд асар их өөрчлөлт гарсан байна. Гэхдээ одоо үлдээд байгаа 1000 өдрийн хугацаанд, дэлхийн яармаг нь Шанхай хот, Шанхайчуудын амьдралд нэн ил тод чухал их нөлөө гаргах болно.
Шанхай хотын өөрчлөлтийн нэг нь дэлхийн яармагийн хүрээлэнгийн район байгуулсан дээр илэрч байна. Шанхай хот хотын дүүрэгд 5.28 хавтгай дөрвөлжин км талбайтай дэлхийн яармагийн хүрээлэнгийн район байгуулж, 18 мянга гаруй өрх оршин суугчид болон 300 орчим аж ахуйн нэгжийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ. ХКН-ын Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн дарга Ши Жиньпин танилцуулж хэлэхдээ, өнөө уг 18 мянга гаруй өрх оршин суугчдын олонх нь нүүж, дийлэнх тооны оршин суугчид "Дэлхийн яармагийн хүрээлэн" гэсэн нэртэй хоёр хороололд амьдарч байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, миний ойлгож байгаагаар, иргэд нүүлгэн шилжүүлэх ажилд нэлээд сэтгэл ханамжтай байна. Нүүж орсон орон сууцны талбай нь өмнө нь сууж байсан орон сууцны талбайгаас нь хэд дахин нэмэгдэж 75 хавтгай дөрвөлжин метрт хүрсэн байна. Ялангуя шинэ хороолол нь үйлчилгээний нилээд бүрэн төхөөрөмжэтэй, орчин ахуй нь ч маш сайн байж, өмнөхөөс ихээр сайжирсан байна, энэ нь дэлхийн яармаг зохион байгуулахаар дамжин иргэдийн амьдарлыг сайжруулах гэсэн зорилготой нийцэж байгаа юм гэжээ.
Ноён Ян Хүн бол дэлхийн яармагийн хүрээлэн байгуулахаас болж нүүхгүй байхын аргагүй болсон 18 мянган өрх айлын нэг нь билээ. Тэрээр засгийн газрын эдгээр арга хэмжээнд сэтгэл ханамжтай байна.
Дэлхийн яармагийн Шанхайчуудад авчирсан үр өгөөж дэлхийн яармагийн хүрээлэн байгуулснаар зогсохгүй. Зам харилцааны талаас авч үзсэн ч, дэлхийн яармаг нь Шанхайн бүх зам харилцааны байгуулалтыг дайчилж, хотын иргэдийн явж суухад маш их дөхөм үзүүлсэн байна. Үүнээс гадна, дэлхийн яармагийг зохион байгуулж, гадаад дотоодын жуулчид олноор ирэх тул Шанхай хотыг олон улсын нэн өндөр түшинтэй болгоно. Энэ бүхэн нь хотын иргэдийн амьдралд асар их өөрчлөлт гаргах болно.
ХКН-ын Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн дарга Ши Жиньпин ч Шанхайд болох дэлхийн яармагийг амжилттай зохион явуулхад итгэл төгс байна. Тэрээр хэлэхдээ, өнөө Шанхайн олон зүйлийн бэлтгэл ажил бага бусын амжилтад хүрсэн, 158 улс орон болон олон улсын байгууллага яармагт бүртгүүлээд байна гэжээ. \Алтаннавч орчуулж, Урангоо хянав.\
|