• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-06 18:15:00    
Хөх хотын хөдөө аж ахуй болон худалдаа

CRI

      Хөх хот нь өргөн уудам дэвсгэр нутаг, үржил шимт хөрс шороо, элбэг баялаг ус булагтай тул хөдөө аж ахуйг хөгжүүлэх давуу нөхцөлтэй юм. Одоо тариалах талбай нь 560 мянган га, үүнд услаж болох талбай нь 159.25 мянган га байж, улаан буудай, шар будаа, эрдэнэ шиш, хөх тариа, юү май зэргийг тариалж, ургацын хэмжээ жилд бараг 800 мянган тоннд хүрч байна. 2000 онд хөдөө аж ахуйн нэмэгдэл өртөг 2.501 тэрбум юаньд хүрчээ. Өвөр Монголын Хуа Мэн алтан гол корпорацих нь эрдэнэ шишийг ашиглан амьд бодисоор исгэх орчин үеийн технологийг хэрэглэж амжилтад хүрснээр бордоон тэжээлээр эм хийх дэлхийн хамгийн том үйлдвэр байгуулсан юм. Улсаас баруун бүс нутгийг нээн хөгжүүлэх стратегийн хүрээнд, Хөх хот нь хөдөө аж ахуй, хөдөө тосгоны эдийн засгийн бүтцийг зохицуулах явцдаа, боломжтой бүхнийг бүрэн ашиглаж, зах зээлээр хандлага болгож, тариалахаа зогсож өвс мод тарих хөдөлгөөн буй болгож байна. 2000 онд тариалахаа зогсож, өвс мод тарьсан талбай нь 350 мянган му \1 му-15 гектэр\ байж, гадаадаас шилдэг өвс модны үр оруулахын дагуу орон нутгийнхаа байдалд зохицуулж\Цагаан идээний зах\-ыг байгуулахаар төлөвлөж байх тул сүүний үйлдвэрлэл урьд гараагүй хөгжиж эхэллээ. Одоо сүүний үнээ 91.5 мянган толгой байж, 230 мянган тонн сүү сааж, хүн бүрд ногдох сүүн бүтээгдэхүүний дундаж хэмжээ бүх улсын том дунд зэрэглэлийн хотын дотор тэргүүн байрт орж байна.

     Хөх хот нь ӨМӨЗО-ны худалдааны төв хотын хувьд, хот хөдөөг холбосон, орны дунд баруун хэсэгт нөлөөлсөн, дотор газар болон Монгол улс, Оросын худалдааны сүлжээг нийлүүлсэн байдлыг буй болгож чаджээ. Өвөр Монголын үндэстний корпораци, Тянь Юань их дэлгүүр, Шинэ эрин их дэлгүүр, Бай Шэн их дэлгүүр зэрэг нэг бүлэг орчин үеийн худалдаа наймааны аж ахуйн нэгжийг байгуулж, зах зээлийн системийг өдөр ирэхүйе төгөлдөржүүлж, төрөл бүрийн худалдааны цэг, хоол ундааны цэгийг 30 мянга хүртэл байгуулж, 2000 онд нийгмийн таваарийн жижиглэн худалдааны нийт хэмжээ 6.949 тэрбум юаньд хүрчээ.