Хятадын тэнгис далайн химийн анхны эмэгтэй доктор Хүн Хуашэн, тэрээр Филиппинд төрж, Фгжянь мужийн Шямэнь хотод өсч, Шямэнь их сургуулийг төгссөн байна. Хятад улс аспирант шалган элсүүлэх дүрмээ сэргээн хэрэгжүүлэх үед 34-тай бөгөөд хоёр хүүхдийн ээж болсон Хүн Хуашэн шалгаж тэнцсэн бөгөөд хоёр жилийн дараа нь дахин гадаадад сурах аспирантаар шалгж, Америкд очиж, гурван жилийн биелүүлэх аспирантын судалгааны хичээлийг хоёр жилд биелүүлээд Хятадын тэнгис далайн химийн анхны эмэгтэй доктор болсон байна.
Байгалийн шинжлэх ухааны анхны эрэгтэй доктор: Хятадын байгалийн шинжлэх ухааны анхны эрэгтэй доктор бол Хятадын Шинжлэх ухааны академийн Өндөр энергийн физикийн судлах газрын 1978 оны аспирант, "өндөр энергийн физикийн мөхлөгийн онол"-ын мэргэжлийн Ма Жүнчи болно. Тэрээр 1982 оны 3-р сард Хятадын Шинжлэх ухааны академийн Математик, Физикийн эрдмийн зөвлөлийн эрдмийн зэрэг шалгаруулах комиссын баталсны дагуу байгалийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байна.
Байгалийн шинжлэх ухааны хамгийн залуу доктор: Хятадын өөрөө хүмүүжүүлсэн байгалийн шинжлэх ухааны хамгийн залуу доктор бол Хуадүнгийн багшийн их сургуулийн 1978 оны аспирант, "үндсэн математик"-ийн мэргэжлийн Ван Жяньшинь болно. 1982 оны 12-р сард тэрээр байгалийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалахдаа 34 настай байж, Хятадын өөрөө хүмүжүүлсэн эхний бүлгийн 18 докторын дотор хамгийн залуу нь байжээ.
Цахим судлалын анхны эмэгтэй доктор: Хятадын цахим судлалын анхны эмэгтэй доктор бол Наньжингийн Аж үйлдвэрийн их сургуулийн багш байсан Вэй Юй юм. Тэрээр 1982 онд Холбооны Германд цахим судлалын докторын зэрэг хамгалсан байна.
Аж үйлдвэрийн судалгааны анхны эмэгтэй доктор: Хятадын өөрөө хүмүүжүүлсэн аж үйлдвэрийн судалгааны анхны эмэгтэй доктор бол Ни И-шинь. Тэрээр 1983 оны 12-р сард Чинхуа их сургуулийн Цахилгаан болон механикийн барилгын салбарт цахилгаан эрчим хүчний систем болон автоматчлалын мэргэжилээр докторын зэрэг хамгаалсан юм. Дараа нь тэрээр Чинхуа их сургуулийн Цахилгаан болон механикийн барилга хийгээд хэрэглээний цахимын техникийн салбарын деканы орлогч, профссор, Чинхуа их сургуулийн Цахим аж үйлдвэрийн судалгааны газрын орлогч дараагаар ажиллж, Улс Төрийн Зөвлөдөх Зөвлөлийн 7-р сонгуулийн Бүх Хятадын Хорооны гишүүнээр сонгогдон ажиллж байжээ. \М.Цэцэн бэлэтгэв\
|