• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-06 18:26:04    
Өтгөсүүд суулгахад хайнга хандаж болохгүй

CRI

     Суулгах бол гэдэсний хурц халдварт өвчин юм, зуны улиралд дэлгэрэх нь харьцангуй илүү байдаг. Уг өвчний халдварлах зам гэвэл, чацганы бактери нь өвчинтэй хүн болон бактеритай хүний өтгөнөөр дамжин гадагшлаад дараа нь шууд юм уу дамаар хүнсний зүйл, ундны ус, гэрийн хэрэгсэл болон гар хуруу зэрэгт наалдан, дахиад амаар дамжин эрүүл хүний биед халдварладаг байна. Чацганы бактерийг клиник дээр түргэн чанарын ба удаан чанарын гэж хоёр төрөлд хуваадаг, түргэн чанартай чацга алдсан байдлыг бас өвчний хүнд хөнгөн, удаан түргэн байх эсэх шинж байдлаар нь 4 төрөл зүйлд хуваадаг, тухайлбал, жирийн, хөнгөн, хүнд, хордлогын чанартай гэж ангилдаг байна. Хүүхдүүд, залуучууд суулгах нь олон байдаг боловч өтгөсүүд ч суулгахад хайнга хандаж үл болно, харин дээд хэмжээнд сэрэмжтэй хандах хэрэгтэй.

     Суулгах өвчин нь бие султай өвгөн хөгшин хүнд маш хүчтэй тусч ихэвчлэн хүнд, хордлогын чанартайгаар чацга алдсан байдаг, зарим нь байн байн чацга алдаж, гэдэс нь өвдөн, цустай өтгөн мөр гаргаж, зарим нь бас маш амархан шооконд ордог ч бий. Шооконд орсон жирийн байдалд хүмүүс мэдээтэй байж, юмыг ялгаж мэддэг боловч өвгөд хөгшдийн чацга алдсанаас болоод шооконд орох нь хүний мэдрэлийг хөндөж, заримдаа мэдээ алдуулан ухаангүй болгодог бөгөөд сэтгэл санааг уймруулж, сүлд хийморьгүй болгодог байна. Үүнээс гадна бас нүүр царай нь хужийн цайж, дөрвөн мөч нь хөрж, амьсгаа давхцах, даралт буурах зэрэг илрэл гардаг байна. Настайчууд чацга алдаад шооконд орсон хугацаа болон шоокноос гарсны 24 цагийн хугацаандаа зүрхний шигдээсэнд амархан нэрвэгдэж, зарим нь түргэн тусламжийн ачаар шоокноос амархан гардаг боловч зүрхний шигдээсний улмаас амь насаа алдах явдал ч зөндөө гардаг байна.

     Чацга алдахаас сэргийлэхийн зангилаа нь хүрээлэн байгаа орчны ариун цэвэр, хоол ундны ариун цэвэр болон хувь хүний ариун цэвэр байхыг эрхэмлэх явдал болно, ялангуяа хүн бүхэн хоол идэхээсээ өмнө, өтгөн шингэн мөр гаргасныхаа дараа гараа угааж байх заншилтай болж, гүйцэд боловсроогүй гуа жимс, хүнсний ногоо болон халааж янзлаагүй үлдсэн хоол тэрчлэн ялзарч хөгцөрсөн хүнсний зүйл идэхгүй байж, хоолны багаж хэрэгслээ тогтмол хугацаатайгаар ариутгаж байх хэрэгтэй. Айл гэрт чинь чацга алдсан өвчтөн гарвал тусгаарлах арга хэмжээ авч, бохир зүйлийг зүй зохистой цэвэрлэж, идэвхтэй сэргийлж, эмчлэх хэрэгтэй.

     Одоогийн байдлаар, зарим өтгөс маш амархан чацга алдаж, ямар ч учир шалтгаангүйгээр гэнэт ухаа алдах илрэл гарч байна, ийм байдалд нэн даруй эмчид хандан эмчлүүлэх хэрэгтэй юм.\Л.Буянтогтох орчуулав\