"Энхийн үүрэг 2007" Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын зэвсэгт хүчний терроризмийн эсрэг цэргийн нэгдсэн сургуулийг 9-ний өдрөөс 17-ны өдрүүдэд Хятад болон Орост хийх болно. Жинхэнэ сургуульд оролцох гишүүн орнуудын цэргийн анги Оросын сургуулийн нутагт бүхнээрээ хүрэлцэн очжээ.
6-ны өдрийн сургуульд, сургуульд оролцох талууд зэвсэгт нисдэг тэрэг, бөмбөгдөгч нисэх онгоц, десантын цэргийн тээврийн онгоц 70 гаруй, танк болон хуягт тэргийн 200 гаруйг илгээж, албан ёсны сургуулийн төлөвлөгөөний дагуу агаараас тагнах, тосгон сууринг битүүмжлэх, дайсны тусламжийн цэрэгт цохилт өгөх, үлдэгдэл дайсныг усатгах зэрэг сургууль хийсэн байна. Хамтарсан сургууль дууссаны дараа, Хятадын талын ерөнхий командлагч, ХАЧА-ийн жанжин штабын орлогч дарга, хурандаа генерал Шю Чилян, энэ сургууль маш сайн үр дүнд хүрсэн гэж хэлжээ. Тэрээр хэлэхдээ, өнөөдрийн сургууль нь албан ёсны сургуулийн өмнөх бэлтгэл ажил болон урьдчилсан дасгал юм. Анхны сургуулийн байдалд би сэтгэл ханамжтай байна. Нэгд, Оросын тал болон бусад талуудаас олон юм олж сурсан, тэдний цэргийн боловсрол болон байлдааны арга хэлбэрийн талаас олон суралцууштай зүйл байна. Хоёрт, сургуульд оролцогч олон талын хамтран ажиллах сайн сайхан байдлыг харуулж, төлөвлөж байсан зорилтдоо хүрч чадсан гэж хэлж болно гэжээ.
"Энхийн үүрэг 2007" Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын терроризмийн эсрэг цэргийн нэгдсэн сургууль нь уг байгууллага байгуулагдснаас хойших хамгийн өргөн цар хэмжээтэй цэргийн нэгдсэн сургууль болно. Үүнийг Хятад, Казахстан, Киргизстан, Орос, Тажикстан, Узбекстан 6 орон хамтран зохион байгуулж хэрэгжүүлж байгаа юм.
Энэ цэргийн сургуулийг 3 шат хуваан зохион явуулах болно. Нэгдүгээр шат нь стратегийн зөвшилцлийн шат, 9-ний өдрөөс Хятадын Өрөмчид зохион явуулах болно. Их хэмжээний террорист этгээдийн мэдээллийг олсны дараа, ШХАБ-ын гишүүн орнуудын удирдлага улс төрийн зөвшилцөл хийж, өнгөлзсөн дайсанд хамтаар цохилт өгөхөөр шийджээ. Хоёрдугаар шат нь 11-ний өдрөөс Оросын хилд албан ёсны сургууль хийх болно. Гуравдугаар шат нь мөн Оросын хилд, 17-ны өдөр болох жинхэнэ сургуулийг 6 орны тэргүүнд үзүүлэх бөгөөд дэлхийн хэмжээнд шууд нэвтрүүлэг хийх болно.
Энэ сургуульд Хятадын тал офцер дайчдын 1600 хүнийг илгээж, төрөл бүрийн тоноглол бараа хэдэн мянган тоннд хүрсэн байна. Хятадын цэргийн галт тэрэгний Оросын хил дэх аюулгүй байдлыг хариуцсан Оросын талын цэргийн төлөөлөгч хурандаа Дмитри хэлэхдээ, Хятадын цэргийн анги бидэнд тун сайн сэтгэгдэл үлдээсэн, тэд сахилга батыг чанд сахиж, бид хоорондын харилцаа маш найрсаг байна. Энэ сургууль нь Хятад Оросын аль талд ч маш чухал гэж би үзэж байна, хоёр орны харилцааг цаашид нягтруулах болно. Энэ сургууль нь маш урагштай явагдна гэдэт итгэж байна гэжээ.
Сурвалжлагч тухайн газарт сурвалжилжж явахад, Хятадын офицер дайчид цог жавхлан төгс байлаа. \Урьхан орчуулж, Буян хянав\
|