Энэ оны 5-р сар болон 7-р сард Америк Иран хоёр орон Багдадад хоёр удаа элчин сайдын хэмжээний хэлэлцээ хийсэний дараа, 8-р сарын 6-ны өдөр, хоёр орны төлөөлөгч дахин Багдадад уулзалт хийсэн бөгөөд Иракийн төлөөлөгчтэй хамтаар гурван талын мэргэжилтний хэмжээний хэлэлцээ хийсэн байна. Хэлэлцээний дараа Америк Иран хоёр орноос Иракт суугаа элчин сайд ч мөн өдөр дахин уулзалт хийсэн байна. Өмнө болсон хоёр удаагийн элчин сайдын хэмжээний хэлэлцээтэй адилаар, 8-р сарын 6-ны хэлэлцээ нь ч бодитой амжилтад хүрч чадаагүй гэж Олон нийт үзлээ.
6-ны өдрийн гурван талын мэргэжилтний хэмжээний хэлэлцээг Америк болон Иран хоёр оны элчин сайд 7-р сарын 24-ны өдрийн хэлэлцээгээр шийдсэн юм. Хэлэлцээний гол агуулгад гурван талын аюулгүйн комиссын бүтэц болон ажлын механизим зэрэг нарийн ширийн асуудлал байна. Хэлэлцээний дараа, Америк болон Иранаас Иракт суугаа элчин сайд Иракийн үндэсний аюулгүйн зөвлөх Моваффак Ал-Рубайегийн урилгаар дахин хэлэлцээ хийж, гурван талын хэлэлцээнд дүгнэлт хийсэн байна.
Америкаас Иракт суугаа элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээс үзвэл, Америкаас Иракт суугаа элчин сайдын яамны улс төр, цэргийн явдлыг хариуцсан сайд Америкийн талын төлөөлөгчдийг даргалав гэжээ. Уг хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, хэлэлцээ нь "илэн далангүй, хянамгай" байдалд болж, үргэлжлэн авч хэлэлцэхийг талууд зөвшөөрсөн байна гэлээ. Америкийн төрийн департментийн хэвлэлийн төлөөлөгч Сеан Мккормак, хэлэлцээ нь "мэргэжлийн бөгөөд үр ашигтай" болсон гэжээ. Хэлэлцээнд оролцсон Ираны төлөөлөгчид уг хэлэлцээг "ил тод " байдалд боллоо гэж нотолсон бөгөөд Америкийг үргэлжлэн шүүмжилж, Америк Иракийг эзлэн түрэмгийлснээс болж Иракийн аюулгүй байдлыг өнөөгийн байдалд оруулсан гэжээ.
Америк Иран хоёр орон үргэлжлэн хэлэлцээ хийнэ гэж иэлэрхийлсэн хэдүй ч хоёр тал дараачийн ээлжийн хэлэлцээний цагийн хуваараа мэдээлсэнгүй юм. Үүний зэрэгцээ 4 орчим цагийн хэлэлцээний дараа, уг хэлэлцээ нь гурван талын комиссын ажлын механизим зэрэг асуудлаар санал нэгдэж чадсан эсэхээр тодорхойлолт хийсэнгүйг хүмүүс анхааралдаа авсан байна. Үүнд холбогдуулан Америк Ираны элчин сайдын хэмжээний хэлэлцээ ч тэр гурван талын аюулгүйн комиссын хэлэлцээ ч гэсэн богино хугацаанд Иракийн аюулгүйн асуудлыг намдааж чадахгүй юм гэж шинжээчид үзэв. Энэ нь гурван үндэслэлтэй юм.
Юуны өмнө, Америк болон Иран Иракийн аюулгүйн асуудал дээр ноцтой санал зөрөлдөөнтэй байсаар . Иракийн дотоодын Шийтийн бүлгийн зэвсэгт хүчинд Иран зэр зэвсэг хангаж, эдгээр зэвсэгт хүчнийг сургууллав гэж Америк Ираныг шүүжилж байна. Гэтэл Иран нь Иракийн өнөөгийн аюулгүйн байдал нь Америкийн эзлэн түрэмгийлснээс боллоо гэж онцолж байна. Харилцан буулт хийхгүй иймэрхүү байдалд, Америк, Иран болон Ирак гурван талаар бүрэлдсэн аюулгүйн комисс байгуулах нь асуудлыг нэг их зохицуулж чадахгүй юм.
Хоёрт, Иран болон Америк хоорондын хурцадмал байдал намдах янз байхгүй байна.
Гурав, Иракийн өнөөгийн замбараагүй байдал нь олон шалтгаанаас болсон юм. Иракийн дотоодын Сунитийн бүлэг, Шийтийн бүлэг болон Курдууд хоорондын шашны мөргөлдөөн, "Ал-Кайда" бүлэглэлийн хэт даврагч хүчний эвдлэг тэрчлэн Иракийн олон нам бүлэг хоорондох зөрчил зэрэг нь цөм Иракийн аюулгүй байдал тогтвортой байдлыг нөлөөлж байгаа юм. Харин гадаадын цэргийн анги Иракт байрлаж байгаа нь Иракийн өнөөгийн замбараагүй байдлын гол шалтгааны нэг юм. Гадаадын цэргийн анги Иракт байрлаж байхад л хүрвэл Иракийн аюулгүйн байдал сайжиррч чадахгүй юм. \Алтаннавч орчуулж, Урангоо хянав.\
|