2000 оноос нааш Хятадын төв нутгийн Хубэй мужийн Эн Шыгийн Тужя үндэстэн Мяо үндэстний өөртөө засах жөү эклогийн орчныг хамгаалан, тухай орон нутгийн ард иргэдийн амьдралыг сайжруулах зорилготой намгийн хийн эх баялагийг ашиглахаар гол болгосон эклогийн гэр орон байгуулах төсөл хэрэгжүүлж эхлжээ.
Намгийн хий бол хүн адгуусны ялгадас, тарималын иш үндэс, өвс зэрэг органик бодсыг исгэж бий болгосон шаттаг хий биет болно. Түүний гол бүрэлдэхүүн нь метен болно.
Эн Шы жөүгийн Эн Шы хотын Шя Ба тосгоны айл өрөх болгон намгийн хийн зоорьтой байж, уг зоорь нь 2 метр гүн байж, хүн болгонд 2 шоо метрын баримжаагаар бйагуулсан байна. 5 ам бүлтэй айлд бол 10 шоо метр багтаамжтай намгийн хийн зоорьтой байж, малын хашаа, зорлон зэрэгтэй холболдож байдаг. Хүн малын ялгадас нь уг зоорьд тасралтгүй нөхөн орож ирдгээс эндээс бий болох намгийн хий нь нэг гэр бүлийн нэг жилийн хоол хүнс бэлдэх, гэрэлтүүлэг, дулаалагд ашиглах зэрэг шаардалгыг хангаж чаддаг юм байна. Тосгоны иргэн хатагтай Чэн Янь чүн хэлэхдээ, одоо тариан ажлаа дуусгаад гэртээ орож намгий хийн зуухаа асаавал даруй хоолоо хийчихдэг. өнгөрсөнд нэг цаг гаруй хэрэглэж байсан бол одоо хагас цаг л зарцуулж хоолоо бэлэн болгох болсон.
3,4 гахайн ялгадас бидний нэг гэрийн шатхууныг хангаж чадна. өнгөрсөнд түлээ мод огтолж хагалах гээд их хүч зарцуулдаг, цэвэргүй мөртөө бас ууланд гарч түлээ үүрдэг. Намгийн хий хэрэглснээр хөдөө тосгоны эмэгтэйчүүдийг чөлөөллөө гэсэн үг шүү гэжээ.
Утаа мананы дунд хоол хүнс бэлдэж, өмхий үнэр ханхалж, бохир ус газар сайгүй урсаж, ялаа батгана гэр дүүрэн нисэж байдаг нь өнгөрсний Эн Шыгийн хөдөө тосгоны дүрслэл юм. Иймэрхүү бохир бортог амьдралын орчин нь тариачидын биеийн эрүүл мэндийг нөлөөлдгөөр барахгүй модон материал нь шатхуун болдгоос жилд хэдэн сая шоо метр ой модыг эвдэж сүйтгэдэг байна.
Энэхүү байдлыг өөрчлөхийн төлөө Эн Шы жөүгийн Засгийн газар намгийн хийн 700 мянган зоорь байгуулах төлөвлөгөө боловсруулж, тариачин айл болгонд 500—1000 юаний нөхвөр олгох бодлого тогтоож, тосгон бүр, айл бүрийг дэмжин тусласан байна. Иймэрхүү урамшуулын бодлогын дайчлалтайгаар намгийн хийн зоорь нь жил бүр 100 мянгаар нэмэгдсэн байна. Одоо энэхүү төлөвлөгөөний тал хувь гаруйг биелүүлээд байгаа юм байна.
Намгийн хий хэрэглэснээр тухай орон нутгийн ард иргэдийн амьдралын нөхцөл сайжирсан байна. Эн Шы хотын Есөн мод тосгоны тариачин Зө Ань пин сурвалжилагчид хэлэхдээ, намгийн хийн зоорь байгуулахаар дамжин тосгоны дүр төрөхөд ихээхэн өөрчлөлт гарлаа, өнгөрсөнд бохир муухай байсан зам дэр тэгш болж, айл өрөх болгон цэвэр цэмцгэр болсон байна. намгийн хий хэрэглэснээр байгаль орчин сайжираж, ой модын хамгаалж чадсан байна.
Манай тосгонд одоо намгийн хийн зоорь 980 байна. зоорь болгон нь 0,3 га ой модыг бага хорогдуулахаар бодвол бид 330 га ой модыг хэмнэж байна шүү гэж тэрээр илэрхийлжээ.
Одоо Эн Шы жөү намгийн хийн техникийг өргөнөөр ашигласнаар жил бүр 100 мянган га ой модыг огтолохгүй хэмэнснээр нийт жөүн ойн бүрхэц 67 хувьд хүрсэн байна. намгийн хий нь ч тухайн орон нутагт 150 сая гаруй юаний эдийн засгийн ашиг хүртээсэн байна.
Эн Шы жөүгийн эклоги эрчим хүчний газрын дарга Тань Шуан хэ хэлэхдээ, намгийн хийг ашиглах техник нь эдийн засаг, нийгмийн асар их үр ашиг олгосноор бид энэхүү техникийг түгээмэлжүүлэх эрч хүчээ нэмэгдүүлхээр төлөвлөж байна.
Намгийн хийн зоорь нь тээжээн үржүүлэх ажил үйлсийг дайчилснаар барахгүй, тариж ургуулах ажил үйлсийг ч дайчилсан байна. мөн бидний газар орны өвөрмөц онцлогтой аж үйлдвэр хөгжүүлэхийг ахиулсан байна. 2014 оноос өмнө манай бүх жөүгийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг бүгд цэвэр ариун бохирдолгүй хүнсний бүтээгдэхүүн болгох шаардлага тавин ажиллаж байна гэжээ.
|