2007 он бол Хятад Испанийн жил болохоор үзэсгэлэн болон тоглолтын олон төрлийн соёлын үйл ажиллагаа Бээжинд ид явагдаж, эртний хотын газар болгонд халуун хөгжилтэй Испанийн зан үйлээр бялхаж байна.
Та одоо Бээжинд тоглож байгаа Испанийн Филаменкогын " РА ТОS"-ын дуу хөгжим сонсож байна.
Гитарчны хөгжмийн хавсарлагаар, эмэгтэй бүжигчин хөгжилтэй сайхан бүжиглэж, хүмүүсийн сэтгэл санааг сэргээнэ.
Бүжиг, дуу, хөгжмийг нэг цогц болгосон филаменко бол Испанийн урлагийн содон юм. 2007 оны Хятад Испанийн жилийн үйл ажиллагааны нэг болсоны хувьд, Испани нь Бээжинд нэг долоо хоногын хугацаатай " бүхний Фламенко" урлагийн наадам ажиллуулж, түүнд тусгай тоглолт, симпозиум, гитарын хичээл жич хүүхдийн бүжгийн хичээл зэрэг багтаж, испанчуудын сэтгэлийг согтууруулдаг фламенко урлагийг Бээжингийн хүн ардын амьдралд хүргэж байна.
Урлагийн наадамд бас гэрэл зургийн үзэсгэлэн ажиллуулж, олон гэрэл зурагчдын адил бус харцаар, Фламенкын гайхамшигт уран дүрийг харуулж байна. Тоглолтод оролцсон Испанийн алдарт гитарчин Герард Нүнез хэлэхдээ,
" энэ удаагийн фламенкогын урлагийн наадмын хугацаанд бид Бээжингийн Сервантес дээд сургуульд үнэ төлбөр хураахгүй дамжаа эрхэлсэн. Бид бүжиг заасан төдийгүй бас гитар хөгжимдэхийг заасан, маш олон хятад хүмүүс фламенко урлагт дур сонирхолтой байгааг бид баяртай олж харлаа. Тэдэнд манай CD-тай, гэхдээ газар дээр нь биечлэн суралцах нь адилгүй юм. Бид тэдэнд нэн сайн зааж болох юм гэжээ.
" Бүгд олны фламенко" гэсэн урлагийн наадам нь Хятадын хүн ардад халуун хөгжилтэй Испанийн зан үйлийг ойлгуулсан гэж хэлж болох юм, тэхэд Хятадын урлагийн ордонд ажиллуулсан Испанийн Прадо төрийн музейд нандигнан хадгалж байсан " Титианаас Гояа хүртэл" гэсэн үзмэрийн зүйлүүд нь Хятадын үзэгчдийг сэтгэл зүрхийг ундлах урлагийн голд шумбуулсан юм.
Энэ үзэсгэлэнгийн ордны үзмэрийн зүйлийг Хятад оронд анх удаа дэлгэн үзүүлж байгаа нь энэ юм. Өрнөдийн зургийн 52 ховор нандин бүтээлд нэрт хүмүүсийн шоомол зураг, түүхийн чухал хэрэг, шашны сэдэв, домог үлгэр болон амьдралын байдлыг бүрэн харуулж, эдгээр зураг нь бүр Европын нэрт зураач нарын зурсан уран бүтээл байгаа юм.
Энэ үзэсгэлэнг Испанийн засгийн газар маш хүндэтгэн үзэж, Испанийн Ван Жуан Карлос 1-р Хятад оронд айлчилсан хугацаандаа хоёр удаа Хятадын урлагийн ордонд хүрч, үзэсгэлэнг нээсэн юм.
Прадо төрийн музейн дарга Мигүйл Зүгаза Миранда сэтгүүлчид ярилцлага өгөх үе хэлэхдээ,
Өнөөдөр манай Испанийн тал, ялангуяа Прадо музей маш омог бахдалтай байна. Испанийн урлагийн содон зүйлийг төлөөлсөн Прадо музейн үзмэрийн зүйлийг Хятадын урлагийн музейд авчран үзүүлж байгаа нь Хятадын үзэсгэлэнгийн түүхэн дээр бараг байгаагүй юм. Бидний нарийн нягт сонгосон 50 гаруй уран бүтээл манай Испанийн Прадо музейн хамаг дээд түвшнийг төлөөлж, бас манай хамгийн тансаг гоё зураг байгаа юм. Энэ удаагын үзэсгэлэн бас өрнөдийн урлагийн содон түүхийг бүрэн харуулж, төдий л ойлгохгүй үзэгчдийн хувьд авч хэлбэл, түүхийг суралцах сайн тохиол болох юм гэжээ.
Үзэсгэлэн нь Бээжинд сонгодог урлагийг сонирхон ойлгох халуун өрнөлт гаргасан байна. 6-р сарын 29-д эхэлсэнээс аваад, өдөр болгон урлагийн ордонд үзэгчид хэдэн мянгад хүрч, долоо хоногын сүүлч болоход үзэгчид 10 мянгаас давж байна. Үзэгч хүүхэн Ли Юнь хэлэхдээ,
Би үзмэрийн танхимд ороод хамаг түрүүнд зураг авч болохгүйг ойлгоод маш харамссан, би нэг охины зургийг маш сонирхосон, нэгэн бяцхан гүнж шиг юм. би тэр зурагт маш сонирхолтой. Би зураг авах сан гэж их бодсон, ийм гоё зургийг би анх л харж байна гэжээ.
Үзэсгэлэнгийн сурьал ухуулгад нийцүүлэхийн тусад, Хятадын урлагийн ордны зар сурталчилгааг Бээжин хотын нийтийн автобус, метро болон худалдааны район, Бээжингийн хэдэн арван их сургуульд бүр хүргэсэн байна. Хятадын урлагийн ордны дарга ноён Фан Ди-ань уг үзэсгэлэнг үнэлж хэлэхдээ:
Өнөөдөр Хятадын үзэгчид энэ үзэсгэлэнг үзэн сонирхохоор дамжин, Европын сонгодог урлагийг нэн гүнзгий ойлгож болно. Хятад улсад гадаадын урлагыг, ялангуяа Европын урлагыг сонирхох маш олон аз тохиолтой юм. Гэвч энэ удааны үзэсгэлэнг өнгөрсөнд ажиллуулж байсан үзэсгэлэнтэй зэрэгцүүлбэл, бүр уран бүтээл нь Европын сонгодог урлагын уур амьсгалыг хурамтуулсан байна. Миний үзэхээр хамгаас гоё үзэсгэлэн. Энэ үзэсгэлэн хүмүүст сонгодог урлагын үзэл санаанд намуухан орсон сэтгэгдэл төрүүлнэ гэжээ.
Бээжингийн өөр нэг чухал музей болох Нийслэлийн музейд " Антони Гаодийн ертөнц: барилга, геометр, зураг төсөл"гэсэн үзэсгэлэн ажиллуулж байна. Энэ үзэсгэлэнд Испанийн барилгын хачин гоё үзэмжийг харуулжээ.
Гаоди бол Испанийн орчин үеийн гарамгай барилгачин, тэрээр янз болгоны морой шугамыг боловсронгуй сайхан хэрэглэдэг бөгөөд гоё сайхан өнгийн испани шаазан тоосгоор, урсгалын сэтгэмжит хачин гоё барилга бүтээж байдагаар нь Барсайлоныг бүх дэлхийн барилгын мастеруудын сэтгэл зүрхэн дэх зүүдэн хот болгожээ. Түүний барилгын уран бүтээлийн дотор 17 нь Испанийн төрийн зиндааны бичиг дурсгалын зүйл болж, 3 нь ЮНЕСКО-ын дэлхийн өвийн жагсаалтад орсон юм.
2007 оны Хятад Испанийн жилийн төрөл бүрийн соёлын ажиллагаа энэ бүх жилээр явагдаж, нийслэл Бээжингээс гадна Шанхай, Гуанжөү зэрэг бусад газарт олон удаа тоглолт буюу үзэсгэлэн ажиллуулж, Испанийн зан үйлийг харуулан, хоёр орны ард түмний ойлголцол найрамдлыг гүнзгийрүүлэх юм. /Пэрлаймаа орчуулав/
|