Хятад улс газар тариаланд усыг маш их хэрэглэдэг. Газар тариаланд хэрэглэдэг ус нь бүх Хятадын усны нийт хэрэглээний 64 хувь гаруйд хэрч байгаа. Гэвч усыг үр ашигтай ашигласан хэмжээ нь тал хувьд хүрэхгүй байна. Усны нөөц маш их тутагдаж байгаа байдалд Хятадын олон газарт газар тариаланд ус хэмнэж хэрэглэх техникийг нэвтрүүлж, усны нөөцийг хэмнэх урьдал нөхцөлд газар тариалангаас нэн их үр өгөөж хүртэхээр чармайж байна.
Шаньдүн мужийн Чжао юань хотын Шин чуан суурины Дүн лян тосгоны 65-тай Лю Шинлян настан 30 гаруй га усан үзмийн хүрээлэн хамаарч байгаа юм байна. Түүний усан үзмийн хүрээлэнд нарийхан рензин хоолой угсарч, рензин хоолойн жижиг нүхээр тусалж байгаа ус, аажмаар газарт нэвчиж байгаа нь харагдана. Лю Шинлян сурвалжлагчид хэлэхдээ: миний хэрэглэж байгаа бол ус туслуулж услах дэлхийн хамгийн тэргүүний техник болно гэжээ.
Лю Синлян 2000 оноос усан үзэм тарьсан. Хоёр жилийн дараа ус туслуулж услах төхөөрөмж авчээ. Уул нь га бүрээс 60-кг усан үзэм авч байсан бол одоо 120 кг-д хүрчээ. Ус туслуулж услах төхөөрөмж хэрэглэснээр га бүрийн ургац 2 дахин орчмоор нэмэгджээ.
Лю Синлянгийн усан үзмийн хүрээлэнгийн ус туслуулж услах төхөөрөмжийг Дүнлян тосгон болон Сингапурын "Фүфа зүнжи" компани хамтаар хөрөнгө оруулж байгуулжээ. Тус хүрээлэнгийн сайн чанарын усан үзмийг "Фүфа зүнжи" компани худалдан авч гадаадад борлуулдаг байна. Энэ нь компани болон тариачин өрхөд бүр ашигтай байгаа.
Хятадад ус туслуулж услах тэргүүний техникийг нэвтрүүлж байгаагаас гадна бас ус хэмнэж усжуулахад IT карт хэрэглэж байгаа.
Шаньши муийн Чиншв сяний шяо Ү-чжуан тосгонд 370 гаруй га тариан газартай. Энд хур бороон багатай ган хуурай нутаг болно. Усны төлбөрийг хараахад тосгоны зөвлөлийн орлогч дарга Хөү Чжүнши толгой өвддөг байжээ. Тэрээр хэлэхдээ: тариан газраа усалж чадахгүйгээс болж, төрсөн ан түү нар ч нүүр улайцдаг байлаа гэжээ.
Уул нь худгийн усаар тариагаа усалдаг. Шуудуугаар дамжин тариан газарт хүрдэг ус ууршин алдагдах нь их байдаг. 2003 оноос тосгонд усны зардлыг тооцоолдог IT систем угсарсан байна. Өрх бүр IT карт хэрэглэснээр усны төлбөрийг хураах асуудал амархан шийдэгджээ. Өнгөрсөнд Сяо-ү тосгоны тариачин өрхийн орлого хэдэн мянган юань л байсан бол өнөө ус хэмнэх шинэ техник нэвтрүүлснээр сүүлйин хоёр жил өрх бүрийн орлого 10 мянган юаньд хүрчээ.
|