Ёс суртахуун соёл гэдэг юу бэ ? гэсэн асуултад Хятадын Шэньян хотын туршилтын дунд сургуулийн сурагч Ван Зйфэй хариулж хэлэхдээ, замд тааралдах хүмүүсийн харилцан инээмсэглэл, ангийн хүүхдийхээ бэрхэшээлтэй үед өгөх туслалцаа, багштайгаа уулзах үеийн мэндчилгээ, хог хаягдлыг хогийн саванд хийх санаачилгатай үйл ажиллагаа ... гэж тодорхойлжээ.
Хятадын хэмжээнд хүүхэд залуучуудын соёлч боловсон ёс суртахууныг алдаршуулан сайшаах их хурал тун саяхан Бээжингийн Ардын их хурлын ордонд болж, БХАТИХ-ын Байнгын Хорооны орлогч дарга Хэ Лүли, Хятадын өсвөр үеийнхэнийг анхааран халамжлах ажлын хорооны гүйцэтгэх дарга Ван Жаохуа нар энэ хуралд оролцсон байна. Хятадын хэмжээнд 500 гаруй байгууллага нэгж "Хятадын хүүхэд залуучуудад соёлч боловсон ёс суртахууны хүмүүжил хийх үлгэр жишээ нэгж" гэсэн яруу алдар хүртээж, 20 мянга гаруй хүүхэд залуучууд болон багш нар шагнал урамшуулга авсан байна.
Хятадын өсвөр үеийнхэнийг анхааран халамжлах ажлын хороо, Хятадын хүүхэд залуучуудын өсч хүмүүжихэд анхаарал халамж тавих үйл ажиллагааны зохион байгуулах комисс 2006 оны 2-р сараас эхлэн "соёлч боловсон ёс суртахуунтай хүмүүжих" уриан дор Хятадын хүүхэд залуучуудын дунд соёлч боловсон ёс суртахууныг түгээмэлжүүлэх үйл ажиллагаа өрнүүлсэн байна. Өнөөгийн байдлаар энэ үйл ажиллагаагаар Янь-ань хотын Баота дүүрэгт байгаа Шянганд суугаа цэргийн ангийн мөнгө төгрөг ханвивлан байгуулсан бага сургууль зэрэг ядуу нутгийн 300 гаруй дунд бага сургуульд соёлч боловсон ёс суртахууны хүмүүжлийн 600 мянга гаруй юаний үнэ бүхий ном бичиг бэлэглэж, нийт 500 гаруй дунд бага сургуулийн нийт сая гаруй хүүхэд залуучууд адил бус хэлбэрээр энэ үйл ажиллагаанд оролцсон юм байна.
Өнгөрсөн жил хагасын хугацаанд Хятадын олон газрын дунд бага сургуулиуд хүүхэд залуучуудад соёлч боловсон ёс суртахууны хүмүүжил хүртээх үнэн бодитой, хүүхэд залуучуудын дур сонирхолд нийцсэн арга барилыг нааштай хайсан байна. Шэньжэнь хотын Чинхуа туршилтын бага сургуулийн 3300 гаруй хүүхэд бүгдээрээ хөдлөлцөж, нэгдүгээр ангийн хүүхэд нь соёлч боловсон ёс суртахууныг уран зургаар харуулж, хоёдугаар анги нь өөрийн зурагласан DV-гийн үзэсгэлэнгээр сайн сайхан хэв суртлыг үзүүлж, гуравдугаар анги нь лекци уншин зүв хүмүүжлийг сурталчилж, дөрөвдүгээр анги нь камераар амьдарлын дундах соёлч боловсон үйл ажиллагааг тэмдэглэж, тавдугаар анги нь сонин хуулан бичих үзэсгэлэн гаргаж, зургадугаар анги нь зохиолын уралдаан зохион байгуулсан байна.
Соёлч боловсон ёс суртахууны хүмүүжлийн үйл ажиллагааг өрнүүлснээс хойш их олон сургуулийн дотуур гуанз өнгөрснөөс ариун цэвэр болж, асгаж чутгах, үлдээж хаях нь хол бага болжээ. Хүүхдүүдтэйгээ цуг гэр бүлийн ажилд оролцох үйл ажиллагааг аав ээжүүд маш талархалтай хүлээн авч байлаа.
Ёс суртахуун бол Хятадын үндэстнүүдийн уламжлалт сайхан суртал бөгөөд нэн ч хүн болж явах ёс суртахууны шалгуурын нэг нь юм. Соёлч боловсон ёс суртахууны хүмүүжил хүртээх нь хүүхэд залуучуудын бүх насны амьдралд тустай юм гэж Сьчуань мужийн Чэндү хотын нэгэн дунд сургуулийн захирал Хү Шяомин үзэж байна.
Шэньян хотын туршилтын дунд сургуулийн сурагч Ван Зйфэй хэлэхдээ, бид өөрийн үйл ажиллагаараа бусад хүний хүндэтгэлийг хүлээж, боловсорлоороо Хятад улс болон дэлхийг байлдан дагуулах болно гэжээ.
|