• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-08 19:17:17    
ӨМӨЗР байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх цуглаан Хөххотод болов [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Энэ жил Хятадын хамгийн анхны үндэсний цөөнхийн өөртөө засах район- ӨМӨЗР байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байна. 8-ны үдээс хойно, ӨМӨЗР-ны төв Хөххотод Хятадын үндэстэнүүдийн олон салбарын 60 мянга гаруй хүн өргөн их цуглаан хийж ӨМӨЗР байгуулагдсаны 60 жилийн ойг хамтаар тэмдэглэв.

      Цуглаан нь шинээр ашиглалтад оруулсан Хөххотын биеийн тамир спортын талбайд болсон байна. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Хятад улсын орлогч дарга Зэн Чинхун тэргүүтэй төв хорооны төлөөлөгчид цуглаанд оролцов. Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хуй Лянюй юуны өмнө ХКН-ын төв хороо, БХАТИХ-ын байнгын хороо, Төрийн зөвлөл, УТЗЗ-ийн бүх хятадын хороо, Цэргийн төв зөвлөлийн баярын цахилгааныг тунхаглан уншив. Баярын цахилгаанд Өвөр монголын үндэстнүүдийн ард түмэнд цогтой халуун баяр хүргэсэн бөгөөд ӨМӨЗР байгуулагдсаныг өндрөөр үнэлэв.

     Баярын цахилгаанд тэмдэглэхдээ, 60 жилийн өмнө, ХКН-ын удирдлага дор, Өвөр Монгол үндэстэний өөртөө засахыг түрүүлэн хэрэгжүүлсэн юм. ӨМӨЗР байгуулагдсан нь Өвөр монголын хөгжлийн шинэ хуудасыг сөхсөн бөгөөд манай орны үндэстэний өөртөө засах районд өөртөө засах дүрмийг хэрэгжүүлэхэд цацарангуй үлгэр жишээ болсон байна.

     Хятадын хойд хэсгээр байрлах ӨМӨЗР бол Монгол үндэстэний төвлөрөн суугаа нутаг юм. 1947оны 5-р сарын 1-ний өдөр, ӨМӨЗР байгуулагдсан юм. Үүнээс хойш, үндэстэний райны өөртөө засах нь Хятадын үндсэн бодлого болон улс төрийн үндсэн тогтолцоо болж өнөө болтол амжилттай хэрэгжигдсээр байна.

     Үндэстэний районы өөртөө засах цацрангуй замаар ӨМӨЗР 60 жилийг туулж, асар их өөрчлөлттэй болсон байна. Тэмдэглэх цуглаан дээр Хятад улсын орлогч дарга Зэн Чинхун хэлэхдээ,

     "Нам болон улс орон дээд хэмжээнд чухалчлан үзэж, бүх Хятадын ард түмний дорвитой дэмжлэг дор, Өвөр монголын үндэстэнүүдийн ард түмэн 60 жил хатуужилтай тэмцэж, өөртөө засах районы үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүнийг 197 дахинаар нмэгдүүлж, ялангуя сүүлийн 5 жилийн өсөлтийн хурд нь бүх Хятадад тэргүүн байр эзэлсээр ирсэн байна. Ард түмний амьдал ерөнхийдөө чинээлэгжиж, өнөө нэн өндөр түвшинд чилээлэг нийгмийг бүх талаар байгуулах зорилтын төлөө урагшилж байна гэжээ.

     60 жилийн турш, Өвөр монголын үндэстнүүдийн ард түмэн Хятадын нам болон засгийн газрын удирдлага дор эдийн засаг, улс төр, соёл, нийгмийн төрөл бүрийн ажилд олон нийтийн анхаарлыг татсан амжилтад хүрсэн байна. Өнөө Өвөр монгол нь Хятадын хөдөө аж ахуй мал ахуйн бүтээгдхүүн, эрчим хүч, түүхийн матриалын үйлдвэрлэлийн чухал бааз болж, оршин суугчын амьдралын түвшин тодорхой хэмжээгээр дээшилж, хот суурины оршин суугчдын хүн бүрийн орлого дунджаар 1978 оны 300 гаруй юань байснаас өсөөд 2006 онд 10 мянган юаньд хүрсэн байна.
Зэн Чинхун хэлэхдээ, ӨМӨЗР их ололт амжилтад хүрсэний зэрэгцээ Хятадын бүтээн байгуулалт болон өөрчлөлт байгуулалтын ажил үйлст чухал их хувь нэмэр оруулсан байна гэжээ.

      Тэрээр хэлэхдээ, өөрчлөлт хийж нээлттэй байлгах бодлого хэрэгжүүлснээс хойш, ялангуя баруун бүсийг ихээр нээн хөгжүүлэх стрэтеги хэрэгжүүлснээс хойш, Өвөр монголын хөгжил нэн түргэн болсоны зэрэгцээ улс орны орчин үеийн бүтээн байгуулалтад чухал хувь нэмэр оруулсан байна. Зөвхөн "10-р 5 жил"-ийн төлөвлөгөөний хугацаанд ӨМӨЗР нь 430 сая гаруй тонн нүүрсийг гадна районд тээвэрлэж, 135 тэрбум кw цаг цахилгаан дамжуулсан байна гэжээ. \Сайн-Өлзий, Алтаннавч орчуулж,Урангоо хянав.\