• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-08 20:33:20    
ӨМӨЗР байгуулагдсаны 60 жилийн ойн баярт зориулсан тусгай нэвтрүүлэг   [Радио]

CRI

ХОУР-гийн Монгол хэлний редакцийн ажилтад Бээжингээс шууд нэвтрүүлэг нэвтрүүлж байгаа нь

     А. Хятадын Олон Улсын Радио.

     Б. Хятадын Өвөр Монголын Ардын Радио Хороо ярьж байна

     А. Эрхэм хүндэт сонсогчид оо, та бүхэн сайн байцгаана уу. Өвөр Монгол Өөртөө Засах Район байгуулсаны 60 жилийн ойн баяраа өнөөдөр Хөх-хотод өргөн ихээр тэмдэглэж байна. Би бол энэ ойн баярт зориулсан шууд нэвтрүүлгийн хөтлөгч Э.Цогзолмаа, энд би ажлын хамт олныхоо өмнөөс, мөн хувиасаа радио сонсогч та бүхэндээ баярын өдрийн мэнд дэвшүүлж байна. Б. намайг Баатар гэдэг, Бид Хятадын нийслэл Бээжин хотоос та бүхэндээ мэндчилж байна. Та бүхэн одоо Хятадын Олон Улсын Радио болон Хятадын Өвөр Монголын Ардын Радио Хорооны хамтаар бэлтэгсэн "ӨМӨЗР байгуулагдсны 60 жилийн ойд зориулсан тусгай нэвтрүүлгийг хүлээн авч сонсч байна.

     А. Удахгүй манай радиогийн нэвтрүүлэгч Ринчинсоо, Өвөр Монголын Радиогийн нэвтрүүлэгч Чин.Баатар нар Өвөр Монголын төв Хөх-Хотоос та бүхэнд хандаж, "Өвөр Монголын Өөртөө Засах Район байгуулсаны 60 жилийн ойн баяраа тэмдэглэж байгаа баяр наадам"-ын байдлыг газар дээрээс нь шууд мэдээлэх болно.

    Б. манай энэ шууд нэвтрүүлгийг Монгол улсад бохино долгионы байрын 6100 килогерц, 11875 килогерцээр, Монгол улсын дархан хотод FM103.7, Монгол улсын нийслэл Улаанбаатарт FM100.5, ӨМӨЗР-д дунд долгионы 1458 килогерц, богино долгионы 4785, 7210,6195,6750,4525,7270 килогерцээр тус тус дамжуулж, Үүний зэрэгцээ ,та бүхэн манай Веб Сейтад холбогдож, манай нэвтрүүлгийг сонсч болно.манай Веб Сайтын хаяг бол: mongol.cri.cn буюу www.cri.cn

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13