• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-08 21:52:59    
Өмөн үүгээс сэргийлэхэд хоол унд туслана

CRI

      Өмөн үүгээс сэргийлэхэд юуны өмнө амьдралын зүй бус зан заншлаа өөрчилж, архи тамхийг цээрэлж, биеийн тамирын дасгал бэлтгэл хийхээ нэмэгдүүлж, биеийн жингээ их нэмэгдүүлэхгүй байхыг хичээхээс гадна бас өмөн үүгээс сэргийлэхийн тулд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хоол унд хүнсний зүйлээ зөв зохицуулах хэрэгтэй. Хоол хүнсний зүй бус зан заншлыг өөрчлөх тухай 5 зүйлт зөвлөлгөө гэвэл:

     1. Хоол ундыг шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэглэх:

     Халуун чанартай шим тэжээлийн зүйлд багтах уураг, өөх тос, нүүрс усны нэдлүүдийн харьцаа нь 1:1:4 байвал хамгийн тохиромжтой. Хүмүүс өдөр тутмын амьдралдаа амуу тариагаар гол болгож, өдөр бүр загас, шувуу, мах, өндөг, сүү, буурцгийн төрөл, хүнсний ногоо болон жимс жимсгэнэ идхыг эрхэмлэж, зохих хэмжээний далайн гаралтай хүнсний зүйлээр хачирлаж байх сайн, өглөө, үд, оройн хоолны илчийн хэмжээ нь тус тус 30%, 40%, 30% байвал хамгийн тохиромжтой.

     2. Ялзарч хөгцөрсөн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх:

     Өдөр тутмын амьдралд чанар нь хувирсан хүнсний бүтээгдэхүүн зөндөө тохиолддог, одоогийн илрүүлж мэдсэнээр, ялзарч хөгцөрсөн хүнсний бүтээгдэхүүний шар, хөх өнгөтэй бактери нь өмөн үүд нэрвэгдүүлэх хамгийн хортой бодис юм байна, иймээс ялимгүй бага хөгцөрсөн үр тариаг усаар сайтар угаагаад идэж болох боловч нэгэнт их хэмжээгээр хөгцөрсөн хүнсний зүйлийг яасанч хэрэглэж болохгүй.

     3. Өөх тос ихтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх:

     Өөх тос ихтэй хүнсний бүтээгдэхүүн болон амьтны гаралтай тосыг хэтэрхий их хэрэглэх нь хөхний булчирхайн өмөн үү болон гэдэсний өмөн үүд нэрвэгдүүлэх хамгийн аюултай элемент юм.

    4. Шинэ хүнсний ногоо, жимс жимсгэнэ болон цэвэр амуу тарины зүйлийг ахиухан идэх сайн:

     Эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүдэд агуулагдаж байгаа амин дэм А, луувангын эд нь цөмөөрөө байгалиас заяасан өмөн үүг эсэргүүцэх чадавхтай, шим тэжээлтэй эд юм, агуулагдаж байгаа хоол ундын ширхэглэг зүйл нь бие махбодийн бодисын солилцоонд туслан хорыг тайлах үүрэг гүйцэтгэдэг байна.

     5. Давсалсан, шарсан , хайрсан хүнсний бүтээгдэхүүнийг бага хэрэглэвэд сайн:

     Утсан, өндөр халуунд шарсан, тосонд хайрсан хүнсний бүтээгдэхүүнийг бага хэрэглэвэл сайн. Ногоо хуурахдаа ширүүн галаар түргэн хуураад нэг л хөрвүүлээд гаргах хэрэгтэй, их халуун тогооны ёроолд наалдсан хүнсний зүйл нь утсан, шарсан хүнсний бүтээгдэхүүнээс ч илүү өмөн үүд нэрвэгдүүлж мэдэх химийн бодис болдог байна. Ялангуяа загас, мах, өндөг зэрэг уураг, тос ихтэй хүнсний бүтээгдэхүүнийг хуурсаны дараа тогоонд үлдсэн шавхруугийн өмөн үүд хүргэх хэмжээ нь нэн их байгаа юм байна.

     Үүнээс гадна, даршилсан ногоо болон удаан тавьсан ногоонд ч өмөн үүд нэрвэгдүүлж мэдэх бодис байгаа бөгөөд спирт ихтэй цагаан архи их уух нь элгэнд муугаар нөлөөлж, бас өмөн үүд нэрвэгдүүлэхийн чухал хүчин зүйлийн нэг нь болдог байна.\Л.Буянтогтох орчуулав\