Ш. Булаг бол ӨМӨЗР-ы Түн Лао хотын Найман хошууны иргэн юм. Түүний нутаг нь Хорчны их элсэнд байдаг. Орчин ахуйгаа хамгаалахын зэрэгцээ эдийн засгийн үр ашиг олохын төлөө Ш. Булаг гэр бүлийн "экологийг хамгаалан эдийн засгаа хөгжүүлэх хүрээлэн" байгуулан ажиллаж ирсэн байна.
Ш. Булгийнх дөрвөн өрөөтэй орон сууцны байшинтай, гаднаа эрдэнэ шиш дэлгэн хатааж байлаа. Байшингийн нэг талд малын хашаа хороотой, байшингийн эргэн тойронд нь хэдэн арван метр өндөр уд мод болон бут бут шар бургаас ургажээ. Төдий хол биш газар тариа хөхрөн харагдана. Урьд нь энэ бүхэн элсэн товцог байсныг хэн итгэх билээ.
Цагаан элсэн овоо байсан, салхи хөдөлбөл үүдэнд элс овоорч, өрөөнд хуруу зузаан элс бууна. Элсийг өөрчлөхгүй юм бол амьдрах аргагүй болсон, эхний үед их хүндрэлтэй байсан , өмнө өдөр нь мод суулгаад тавихад дараа өдөр нь салхи гарвал үндсээр нь эргүүлж орхино доо, ингэж бага багаар тарьж ургуулж элсийг өөрчилсэн гэж Ш.Булаг хэлж байлаа.
Ш. Булаг 1987 онд анх зэргийн дунд сургуулиа төгсөөд нутаг буцаж ажил хөдөлмөрт оролцов. Элс манх гэр орон тариан газрыг нь дарсныг хараад 15-тай энэ банди мод тарьж элсийг тогтворжуулан нутаг усаа өөрчлөхөөр зориг шийдсэн байна. Цайран харагдах нүүдэл элсийг тогтворжуулахад шинжлэх ухаанд түшиглэх хэрэгтэй, шинжлэх ухааны төлөвлөгөө хиймэнжин сая амжилтанд хүрэх боломжтой гэснийг тэр гүн ойлгож байлаа. Ингээд тэр сууриныхаа мэргэжлийн хүмүүсийг урьж төлөвлөгөө хийлгэхдээ туслуулж, орон нутгийн засгийн газрын дэмжлэгтэйгээр элсэн цөлд "гэр бүлийн экологи эдийн засгийн хүрээлэн" байгуулсан байна.
"Гэр бүлийн экологи эдийн засгийн хүрээлэн" гэдэг бол өрхөөр юм уу, айл өрх холбоолон элсийг ерөнхийлөн засах болон тариалан мал аж ахуйн үйлдвэрлэл нээн хөгжүүлэх хэлбэрийг хэлж байна. Энэ нь гол район болон хамгаалалтын районаар бүрэлдэж, 7 га орчим талбайтай байдаг. Эдийн засгийн хүрээлэнгийн гол район нь голдуу тариа техникийн таримлын район, бэлчээр ой модны район ойролцоогоор 2 га талбайтай юм, тэр нь айл өрхийн үр тариа, бордоо бордуур, шатахуун хангана. Гол районы эргэн тойронд хамгаалалтын бүстэй, үүний талбай нь гол районаас 1—5 дахин их байж, голдуу бутлог ургамал, өвс тарьж нүүдэл элсийг тогтворжуулж, гол районыг хамгаалах үүрэг гүйцэтгэнэ. Хамгаалалтын бүсний эргэн тойронд бас өндөр мод, бут модыг алгалан тарьсан хамгаалалтын бүс гаргасан байна.
Ш. Булаг хэлэхдээ, элсийг өөрчлөхгүй юм бол амьдрахын аргагүй болно. Их багын хэмжээ нь адилгүйгээс биш айл өрх болгон эдийн засгийн хүрээлэнтэй, Өнөө эдийн засгийн хүрээлэнгийн үндсэн орлого мал аж ахуй, ой аж ахуй, тариалан энэ гурван талаас ирж байна. Голдуу үхэр хонь тэжээж, эрдэнэ шиш тарьж, га бүрээс 750--850 килограмм ургац хурааж байна, сүрлээр нь үхэр хонио тэжээж болох тул иргэдийн идэвхжил маш өндөр гэжээ.
Элсийг өөрчлөх ажил төрөл нь тасралтгүй өргөжихийн хирээр Ш. Булгийн эзэгнэлтийн арга ухаан нэн өргөн болж, экологийн үр ашиг олж, уламжлалт хөдөө аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэл хөгжүүлээд зогсоогүй, тэр бургаасан гүрмэл бүтээгдэхүүнийг Япон, Өмнөд Солонгост экспортлох захиалга авч, иргэдийг зохион байгуулан экологийг эвдэхгүй нөхцөлд нутагт нь элбэг ургадаг шар бургаасыг хадаж олон зүйлийн гүрмэл бүтээгдэхүүн гүрж экспортлоод зөвхөн энэ нэг зүйлээс нэг жилд нутаг орондоо сая юаний орлого оруулсан байна.
Үүнээс гадна, Ш. Булаг үйлдвэрлэлийн бүтцэд зохицуулалт хийж тариалангийн үйлдвэрлэлийг мал аж ахуйн үйлдвэрлэлд үйлчлэх замыг хайж, малын тэжээл бордоо хүрэлцэхгүй асуудлыг зохицуулсан төдийгүй үр тариа нийлүүлэхэд хүндрэлтэй байдаг асуудлыг ч зохицуулсан байна. Өнөө Ш.Булгийн эдийн засаг экологийн хүрээлэн нь хөгжөөд 87 га талбайтай болж, хөрсийг сайжруулсан хамжээ 90 гаруй хувьд хүрсэн байна. \\бичлэг4\\ Өвөр Монголын Найман хошууны ой аж ахуйн газрын дарга Жан Чуньминь хэлэхдээ, Ш. Булгийн иймэрхүү экологи эдийн засгийн хүрээлэнгийн хэлбэр нь НҮБ-ын хүнс хөдөө аж ахуйн байгууллагад зөвшөөрөгдсөн байна, энэ нь малчдыг ядуурлаас гаргах үр ашигтай хэлбэр төдийгүй элсийг өөрчлөн экологийн байгуулалтыг түргэтгэх сайн арга зам мөн гэжээ.
Өнөө элсэн нутагт экологи эдийн засгийн хүрээлэн байгуулах нь орон нутгийн иргэдийн элсийг тогтворжуулан орчин ахуйгаа сайжруулан эдийн засгаа хөгжүүлж чинээлэгжих чухал хэлбэр болсон байна. Ш. Булгийн дайчлан дагуулсны ачаар орон нутагт гэр бүлийн экологи эдийн засгийн том жижиг хүрээлэн 460 гаруйд хүрч, хуучин нүүдэл элс өнөө ногоон хүрэмтэй болсон байна. /Урангоо орчуулж бэлтгэв/
|