Иракийн хөрш орнуудын аюулгүйн хамтын ажиллагаа болон зохицуулах хороо 8-ны өдөр Сирийн нийслэл Дамаскт хурал хийж, Иракийн аюулгүй байдал, Ирак болон түүний хөрш орнуудын хилийн аюулгүйн асуудлыг судлан хэлэлцсэн байна.
Сири, Иран, Турк, Египет, Кувейт, Иордан, Ирак зэрэг орнуудын төлөөлөгч энэ хурад оролцжээ. Аравын орнуудын холбоо болон НҮБ-ын төлөөлөгч, Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орноос Сирид суугаа дипломат төлөөлөгчид ажиглагчийн хувиар энэ хуралд оролцсон байна. Энэ нь Олон улсын хамтын нийгэмлэг Иракийн аюулгүйн асуудлыг зохицуулахаар гаргаж байгаа бас нэгэн хүчин чармайлт болно.
Энэ хурал нь хаалттай хурал болох учраас, хурлын бодитой байдлыг гаднах хүмүүс мэдэхийн аргагүй юм. Гэвч илэрсэн мэдээллээс үзвэл, хуралд оролцсон төлөөлөгч нар ийм хэдэн асуудлыг их анхаарч байна.
Юуны өмнө, Иракийн хил дэх терроризмийн хүчинд цохилт өгөхөөр Иракт хэрхэн туслах явдал болно. Иракт сууж байгаа гадаадын цэргийн анги нь аюулгүйн баталгааны хариуцлага хүлээж, олон улсын хуулийн дагуу Иракийн иргэдийн хүний эрхийг хамгаалж, Иракийн аюулгүйн цэргийн ангийг бэлтгэхэд туслах ёстой гэж Арабын орнуудын холбооны төлөөлөгчдийн тэргүүн Юусуф онцолсон байна. Үүнээс гадна, Иракийн хөрш орон, ялангуяа Иран, Сири, Саудын Араб нь зэвсэгт этгээдийн Иракт орохыг үр ашигтай хориглож, терроризмийн эх үүсвэрийг таслах хэрэгтэй гэж хуралд оролцогсод үзэж байна. Сирийн Дотоод явдлын яамны сайд Мажид 8-ны өдөр болсон нээлтийн ёсллол дээр хэлэхдээ, Сири нь Сири Иракийн хил дээр байнгын болон нүүдлийн шалгах цэг байгуулж, хууль бус этгээд болон хориотой барааны орж ирэхийг хориглож байгаа бөгөөд Сирид орох хүмүүст хил орох хязгаарлал хэрэгжүүлж байна гэжээ.
Дараа нь, Иракийн дотоодын шашны бүлгийн мөргөлдөөнийг эртхэн зогсоож, үндэстний эвлэрлийг биелүүлэн, улс төрийн үйл явцыг түргэтгэх ёстой. Үүний зэрэгцээ Иракийн үндэстний эвлэрэл нэгдлийг биелүүлэхийн төлөө Араб, Исламын холбогдох орнууд хүчин чармайлт гаргахаас биш зөвхөн Иракийн дотоодын уг орнуудтай ижилхэн шашны бүлгийн зүтгэлтэн юм үү нам бүлгийг дэмжих явдал биш гэж хуралд оролцогсод уриалсан байна.
Үүнээс гадна, Иракийн тогтвортой байдлыг хамгаалж чадах мөртөө гадаадын цэргийг эртхэн татаж гаргах үр ашигтай арга замыг хайн сүвэгчлэхийг хуралд оролцогсод уриалсан байна. Тэд нар хэлэхдээ, Иракийн өнөөгийн аюулгүйн байдал нь гадаадын цэргийн анги Иракт байгаатай нягт холбоотой. Америкийн цэрэгт чиглүүлсэн дайралтын хэрэг тасралтгүй шат өгсөж,Америкийн 3670 цэрэг Иракт амь үрэгдсэн байна гэжээ.
Ерөнхийд нь хэлбэл, Дамаскт болж байгаа энэ хурал нь Иракийн аюулгүй тогвортой байдлаа эртхэн биелүүлэхийг хүсч байгаа Олон улсын хамтын нийгмэлгийн хүсэл мөрөөдлийг харуулсан хурал юм. Гэвч өнөөгийн байдлаар, Иракийн аюулгүйн асуудал нь ээдрээ будлиантай байж, зохицуулахад маш бэрхтэй болсон байна. Энэ асуудлыг үнэнхүү үр ашигтай зохицуулахд гэвэл Иракийн засгийн газар болон Олон улсын хамтын нийгэмлэг цаашид ажил хэрэгчээр ажиллах хэрэгтэй байна. \Урьхан орчуулж, Буян хянав\
|