• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-09 17:38:28    
Олимпийн наадам болох нэг жилийн хугацаа үлдээд байгаад холбогдуулн Бээжин хот тэмдэлглэх ажиллагаа хийв [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     8-р сарын 8-ны өдөр гэхэд 2008 оны Бээжингийн олимпийн наадам болох нэг жилийн хугацаа үлдээд байна. Бээжингийн хувьд энэ нь бэлэг тэмдгийн ач холбогдол бүхий өдөр юм. Энэ өдөр дэлхийн олон хүмүүс "2008 оны олимпийн наадамд Бээжин хэр зэрэг бэлтгэж байгаа бол" гэсэн асуултыг тавьж мэднэ. Үүнд Бээжин бодит үйл ажиллагаагаараа хүмүүст хангалттай хариулт өгч болно. Олимпийн наадам болох нэг жилийн зай үлдэж байгаа энэ үеэр Хятадын олон газар 8-ны өдөр тэмдэглэх арга хэмжээнүүд хийсэн байна.

     Тянь Аньмэний өргөн талбайн дэргэт байгаа Бээжингийн олимпийн наадам болох цаг хугацааг тоолох том самбар дээрэх цаг оройн 8 цаг болоход талбай дахь тэмдэглэх ажиллагаанд оролцож байгаа Бээжингийн болон дэлхийн олон орноос ирсэн 4000 гаруй хүн халуунаар уриалав. Учир нь төлөвлөгөөний дагуу Бээжингийн олимпийн наадам ирэх жилийн энэ мөчид нээлтийн ёслолоо эхлүүлэх болно.

     Дараа нь Олон улсын олимпийн хорооны дарга Жаскуес Рогге Тянь Аньмэнь талбайгаас Олон улсын олимпийн хорооны гишүүдэд Бээжингийн олимпийн наадамд тамирчдаа илгээн оролцуулах урилгын мэдэгдэл гаргав. Рогге хэлсэн үгэндээ, Бээжингийн олимпийн наадмын бэлтгэл ажлыг сайшаагаад нэг жилийн дараа дэлхийн залуучууд Бээжинд цугларахыг уриалав.

     Тэрээр хэлэхдээ, Олимпийн наадам бол олимпийн үнэ цэнийг бадраах спортын наадамд амжилт гаргахыг хүсэгч дэлхийн олон орны залуулсын өргөн цуглаан мөн. Тэр нь олон орны залуулст хүсэл мөрөөдөл төрүүлж, авьяас билгийг нь хөгжөөдөг юм. Нэг жилийн дараа Бээжинд уулзан золгож олимпийн наадмыг хамтаар тэмдэглэхийг миний бие дэлхийн залууст уриалж байна гэжээ.

     2008 оны олимпийн наадам нэг жил үлдээд байгаа энэ үеэр, Бээжин итгэл төгсөөр дэлхий дахины шалгалтыг хүлээж байна. Олимпийн бэлтгэл ажлын чухал хэсэг болох ордон талбайн байгууллалтын өнөөгийн байдалд Олон улсын олимпийн хороо сэтгэл ханамжтай байна. Тэмцээний 37 ордон талбайн 6 нь байгуулагдаж, спортын гол ордон-- Үндэсний биеийн тамир спортын ордон нь нээлтийн ёслолын барилга байгууламжийн шаардлагын дагуу 2008 оны эхээр ашиглалтад орохоос гадна, бусад ордон талбайг 2007 оны сүүлчээр бүхнийг байгуулж дуусгах болно.

     Олон улсын олимпийн хорооны Бээжингийн олимпийн наадмын зохицуулах хорооны дарга ноён Хайн Вербрүгген бол Бээжин олимпийн наадам зохион явуулах эрхийг авсан тэр цагаас эхлэн Бээжингийн олимпийн наадмын бэлтгэл ажилд хяналт тавих үүрэг хариуцсан юм. Бээжингийн олимпийн наадмын бэлтгэл ажлын ахицын талаар ноён Вербрүгген хэлэхдээ,

     "Өнөөгийн байдлаар, Бээжингийн олимпийн наадмын бэлтгэл ажлыг аль ч талаас авч хэлсэн ч маш амжилттай явагдаж байна. 2001 онд Бээжингийн олимпийн наадмын бэлтэгл ажил эхэлснээс өнөөг хүртэл, Олон улсын олимпийн хороо Бээжингийн бэлтгэл ажилд ноцтой асуудал оршиж байгааг хараагүй, иймээс удаа бүрийн хэвлэлийн бага хурал дээр хүмүүс Бээжингийн идэвхтэй үнэлэлтийг соносч ирсэн. Хэдийгээр асар их амжилтад хүрсэн хэдий ч үлдээд байгаа нэг жилийн ажилд Бээжингийн олимпийн хороо нь мөн сэргэг үзэл танилттай байх болно гэжээ. /Алтаннавч орчуулж, Урангоо хянав. /