Аршаан гэж Өвөр Монголын Өөртөө Засах Районы зүүн нутаг, Их Хянган давааны дунд хэсэгт байрладаг. Энэ нутагт Их Хянган давааны нуруу 200 км гаруй урт үргэлжилдэг болохоор энэ нь ой тайга, халуун рашаан, цас мөс, хээр тал, галт уул, гол мөрөн, нуур бүрд гээд юм юм л бүрэн зураг шиг сайхан нутаг болсон юм.
Энэ газарт халуун рашаантай болохоор энэ газрыг рашаан гэж нэрэлсэн байлаа.
Энэ Аршааны халуун рашаан нь дэлхийд ховорхон байдаг нь аж. Рашааны ундраа нь 4 хэсэг газарт нийтдээ 76 байдаг. Шинэ амьдралын галавын дунд үеэр аршааны энэ хавиар газрын царцаадас зүрэгдсэн тохиолдол олон гарч, газрын доорох ус эдгээр зүрэгдлийн ан зайгаар боргин гарч гүн гүйхэн нь адилгүй хадны хонхруудад хуран тогтсон ба урт удаан хугацааны турш газрын үйлдэл болон уурхайн элментэд нөлөөлөгдөж, өнөөгийн иймэрхүү халууны хэмжээ нь адилгүй бөгөөд эрдэс агуулсан хэмжээ болон тоо нь ч адилгүй халуун рашаанууд бий болсон байна.
Аршааны халуун рашааны тухайд бас ийм нэгэн сайхан домог байдаг юм. Хэдэн зуун жилийн өмнө нэгэн Хаантан хүнд өвчилж, эмчилгээ авах яанзгүй болохоор нь хааны ордныхон хойдох явдлыг нь хийхээр бэлтгэж байжээ. Ингэж байтал их эрдэмтэй нэгэн ламтан хааны ордноо орж, хаантаныг аршааны халуун рашаанд оруулахыг хааны оточид санал болгожээ. Ламхайн хэлсэн ёсоор тэр хаантаныг халуун рашаанд оруулаад 14 хоног болоход хаантаны өвчин бүрмөсөн илааршиж гэнэ. Үүнээс хойш энэ газар ирж өвчин эмгэгээсээ салдаг хүн ард явах тусмаа улам олон болсон байжээ.
Рашааны ид шид домол үлгэрт гардаг шигээ гайхамшигтай биш гэдэг боловч холбогдох салбарын шинжлэн нотолсноор энэ газрын рашаан нь хүний хөдөлгөөний эрхтэн, шингээлтийн систем, зүрх судасны системийн зэрэг өвчинд маш сайн байдаг. Ялангуяа үе мөчний, гадар шархнаас болсон хөл нурууны өвжөөнд маш их тустай юм.
Аршааныхан халуун рашааны ундраа хамгийн их төвлөрсөн газартаа Аршааны халуун рашааны музей гэж байгуулсан байна. 5700 гаруй хавтгай дөрвөлжин метр талбайтай энэ музей дотор рашааны 37 ундраа байдаг.
|