• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-09 18:00:36    
Бүгд Найрамдах Нигер Улс

CRI

     Нутаг дэвсгэр: 1267000 хавтгай дөрвөлжин км.

     Хүн ам: 2004 оны байдлаар 11 сая 360 мянга. Хаоса(нийт хүн амын 56 хувийг эзэлнэ), Жэлма-Санхай(нийт хүн амын 22 хувийг эзэлнэ), Пол(нийт хүн амын 8,5хувийг эзэлнэ), Түарег(нийт хүн амын 8 хувийг эзэлнэ), Канүри(нийт хүн амын 4 хувийг эзэлнэ) зэрэг таван гол үндэстэнтэй. Албаны хэл Франц хэл. Үндэстэнүүд нь өөр өөрийн үг хэлтэй, Хаоса хэл нь ихэнх нутагт хэрэглэгддэг. Оршин суугчдын 88 хувь нь лалын шашин шүтэж, 11,7 хувь нь балар эртний шашин шүтэж, бусад нь Христосын шашин шүтдэг.

     Нийслэл: Ниамей, нэг сая хүн амтай. Хамгийн халуундаа 41 хэм(5-р сар), хамгийн сэрүүндээ 14 хэм(1-р сар), дундачаар 28 хэм.
Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Мамаду Танджа, 1999 оны 11-р сард сонгогдож, 2004 оны 12-р сард дахин сонгогдов.

     Чухал баяр дурасгалын өдөр: Тусгар тогтнолын өдөр – 8-р сарын 3-ны өдөр. Үндэсний баяр – 12-р сарын 18-ны өдөр.

     Ерөнхий байдал: Сахрагийн цөлийн өмнө хүвээний умард өргөргийн 11 – 23 градус, зүүн уртургийн 0 – 16 грудусын хооронд оршидог. Баруун Африкийн далайд гарцгүй орон. Зүүн тийш Чад, баруун тийш Мали,Букина Фасо, өмнөш Бенин, Нигери, хойт зүгтээ Алжир, Ливитай тус тус хөршилж байна. Хочт хэсэг нь халуун бүсийн элсэн цөлийн цаг ууртай, өмнөд хэсэг нь халуун бүсийн тал хээрийн цаг ууртай, хуурай болон борооны хоёр улиралтай(6 – 9-р сар нь борооны улирал, 10-р сараас дараа жилийн 5-р сар нь хуурай улирал ), жилийн дундаж агаарын хэм нь 30 хэм, дэлхийн хамгийн халуун орны нэг нь юм.

    Түүхэн дээр нэгдсэн вант улс байгуулж байгаагүй. 7 – 16-р зуунд баруун хойт хэсэг нь Санхайн эзэнт гүрэнт хариялагдаж байжээ. 8 – 18-р зуунд зүүн хэсэг нь Бөрнү эзэнт гүрэнд хариялагдаж байжээ. 18-р зууны сүүлчээр Полчууд төв хэсэгт Пол эзэнт улс байгуулж байжээ. 1904 онд Францын хария баруун Африкийн хария нутаг болов. 1922 онд Францын колони болов. 1957 онд хагас өөртөө засах статустай болов. 1958 оны 12-р сарын 18-ны өдөр Францын хамтын нийгэмлэгийн бүгд найрамдах өөртөө засах улс болов. 1960 оны 7-р сард Францын хамтын нийгэмлэгээс гарч, 8-р сарын 3-ны өдөр тусгар тогтнолоо албан ёсоор мэдэгдэв. \М.Цэцэн бэлэвгэв\