• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-09 21:16:22    
Дуучин Жэнь Юань болон түүний урлагийн амьдрал

Хятадын Олон Улсын Радио

 

       Сайн байцгана уу, эрхэм хүндэт сүлжээ ашиглагчид аа? Хятадын олон улсын радиогийн Монгол хэлний редакцийн дуу хөгжмийн ээлжит нэвтрүүлэгийн шинэ дугаар та олондоо мэнд айлтган золгож байна. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгээрээ та бүхэнд дуучин Жэн Юанний талаар танилцуулья. Ингээд юуны өмнө та бүхэнд түүний дуулсан нэгэн сайхан дууг хүргэе. Энэхүү дууны дараа та бүхэндээ дуучиныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулах болно.

  

       Сонсогч та бүхний сая хүлээн авч сонссон дуу бол дуучин Жэн Юаний 《爱过的人》боюу "Хайрлаж өнгөрсөн хүн" нэртэй цомогт нь багтсан 《曾经爱过的人》боюу "Өнгөрсөнд хайрлаж байсан хүн" гэдэг сайхан дуу нь байна. Ер нь сайхан дуу байлаа. Одоо та бүхэндээ дуучин Жэн Юаний талаар товч танилцуулья. Тэрээр 1982 оны 11-р сарын 2-ны өдөр Хятадын Гуан Дүн мужид төрсөн. 164 cm өндөр, 50 kg жинтэй. Шинхай хөгжмийн сургуулийн дуулаачийн ангийг төгссөн юм байна. Хувь хүний дур сонирхолын хувьд, хамгийн дуртай зүйл нь хэлэлгээнгүй дуу дуулах, мөн хөгжмийн зэмсэгүүдийг сонирхон цуглуулах гэх мэт маш олон хоббитой юм байна. Түүний зан төлвийн тухайд маш хянуур болгоомжтой, тэвчээртэй, өөртөө итгэлтэй нийм нэгэн залуу юм байна.

  

       Жэн Юань нь бага байхаасаа эхэлн дуу хөгжимд маш их дуртай хүүхэд байсан байна. Таван настай байхаасаа эхлэн төгөлдөр хуур, хийл гэх мэт хөгжмийн зэмсэгүүдээр тоглож сурсан байна. Найман настай байхаасаа эхлэн хүүхдийн дууны маш олон тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан юм байна. За улмаар арван таван настай байхдаа Гуандүн мужид өөрийн гэсэн хөгжмийн хамтлаг байгуулж, бие даасан тоглолтоо тавьж байсан. Тэгэхээр ийм жоохон байхаасаа эхлэн дуу хөгжим сонирхож дөнгөж арван таван настайдаа бүхэл бүтэн бие даасан тоглолтоо тавьна гэдэг бол үнэхээр амаргүй зүйл байгаа шүү дээ. За одоо сонсогч та бүхэндээ түүний дуулсан нэгэн сайхан дууг хүргэе. Энэ дуу бол Жэнь Юаний 《真的用心良苦》боюу "Үнэхээр цармайсан шүү" гэдэг цомогт нь багтсан 《一万个理由》боюу "түм мянган шалтгаан" гэдэг дуу нь байгаа юм.

       Үнэхээр сайхан дуу байлаа. Та бүхэнд талагдсан байхаа. Дуучныхаа талаар үргэлжилэн танилцуулья. Жэн Юань нь удалгүй арван жургаан настай байхдаа анхны хайртайгаа учирч байсан юм байна. Харамсалтай нь түүний анхны хайр нь бүтэлгүйтсэн учраас тэрээр хэсэг хугацаанд сургуулиа хаяж найз нөхөдтэйгээ ч уулзхгүй ганцаараа байх болсон байна. Дуучин маань өөрөө энэ талаар ярьхдаа, арван жургаан нас гэдэг хичнээн бага ч гэлээ миний хувьд тэр хайр зүгээр нэг юу ч мэдэхгүй хүүхдийн шохоорхол байгаагүй. Хайр дурлал гэдэг зүйлийн талаар магадгүй хэтэрхий эрт ойлгож мэдэрсэн гэж хэлж болно гэжээ. За ингээд түүний дуулсан бас нэгэн сайхан дууг сонсгоё, энэ бол түүний дуулсан 《初恋女生》боюу "Анхны хайрын бүсгүй" гэдэг дуу нь байгаа.

        За ингээд Жэн Юань маань хорин настай байх үедээ шинэ дуучин шалгаруулах тэмцээнд маш амжилтта ололцсон бөгөөд энэ үеэс эхлэн хөгжмийн компануудын сонирхолыг татаж эхэлсэн юм байна. Удалгүй хорин нэг нас хүрэх үедээ Гуандүн мужийн нэгэн хөгжмийн томоохон компанитай гэрээ байгуулж албан ёсны гэрээт дуучин нь болсон юм байна. Энэ үеэс эхлэн одоог хүртэл тасралтгүйгээр тус компанитай гэрээтэйгээр уран бүтээлээ туурвиж байгаа юм. Ингээд сонсогчид оо, манай өнөөдрийн Жэн Юаний талаар танилцуулсан нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Дараачийн нэвтрүүлэг хүртэл төр баяртай./Хүчит редакторлон бичив/