Холбогдох байгууллагын боловсруулан тогтоосон "Зүүн хойд нутгийг сэргээн хөгжүүлэх төлөвлөгөө"-г Хятадын Төрийн Зөвлөл саяхан баталсан байна. Уг төлөвлөгөөний дагуу, ирээдүйн хэсэг хугацаанд Засгийн газраас зүүн хойд нутгийн хөгжлийг голдуу дэмжиж, уг бүс нутгийг эдийн засгийн өсөлтийн чухал район болгон байгуулах юм байна. Энэхүү төлөвлөгөөг зүүн хойд нутгийг сэргээн хөгжүүлэхийн тулд боловсруулсан тогтоосон замын зураг төлөвлөгөө гэж хэлж болно, уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь зүүн хойд нутгийн хөгжлийг бүх талаар ахиулах юм гэж мэргэжилтнүүд үзэв.
Хятадын зүүн хойд нутагт Ляо-нин, Гирин, Хармөрөн 3 муж багтаж байна. Сүүлийн жилүүдэд уг бүс нутгийн хөгжлийн явцад зарим асуудлууд гарсан байна. Үүнд төрийн өмчийн үйлдвэр аж ахуйн үр ашиг доор, ажилгүйдийн хэмжээ нэмэгдэж , байгалийн зарим нөөц баялаг хомисдох зэрэг асуудлууд оршиж, зүүн хойд нутгийн эдийн засаг буурах байдалд оржээ.
2003 онд Хятадын Засгийн газраас зүүн хойд нутгийг сэргээн хөгжүүлэх стратеги дэвшүүлж, цуврал арга хэмжээнүүд авч, маш сайн үр дүнд хүрсэн юм. Гэхдээ зүүн хойд нутгийн хөгжлийн талаар бүхэл бүтэн төлөвлөгөөгүй байсаар иржээ. Ийм байдалд "Зүүн хойд нутийг сэргээн хөгжүүлэх төлөвлөгөө"-г боловсруулан тогтоосон билээ. Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Аж Үйлдвэрийн Эдийн Засгийн судалгааны Газрын эрдэм шинжилгээний ахлах ажилтан Жао Ин хэлэхдээ,
"2003 оноос хойш зүүн хойд нутагт зориулан боловсруулан тогтоож хэрэгжүүлсэн олон бодлогууд нь бүр нэгбүрчилсэн , зарим нь бас хайлт хийж байгаа зүйлүүд байсан юм. Хэдэн жилийн дараа, бодлогын талаар хайлт сүвэгчлэл хийснээр, зүүн хойд нутгийн аж үйлдвэрийн хуучин баазын байдалд маш их өөрчлөлт гарсан билээ. Үүнээс гадна, судалгаа шинжилгээний ажлыг бүх талаар хийсэн юм. Зүүн хойд нутгийн аж үйлдэрийн хуучин баазыг бүх талаас нь эдийн засгийн хөгжлийн онцлогоор нь бүсчилэн үзэж, хэрэгжих боломжтой, нэлээд бүх талыг хамарсан төлөвлөгөө боловсруулсан тогтоох хэрэгтэй юм" гэжээ.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, "Зүүн хойд нутийг сэргээн хөгжүүлэх төлөвлөгөө" боловсруулах ажлыг 2 жил хийсэн бөгөөд Төрийн Зөвлөлийн Зүүн хойд нутгийг сэргээн хөгжүүлэх ажлын алба уг ажлыг удирдан хийж, өргөн хүрээнд санал асуулга хийсэн юм. 10-аас 15 жилд багтаан уг бүс нутгийг эдийн засгийн хөгжлийн ерөнхий түвшнээр нэлээд өндөр, эдийн засгийн өсөлтийн чухал бүс болгоно гэж уг төлөвлөгөөнд дэвшүүлжээ.
Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Жао Ин хэлэхдээ: "Ингэж тогтооход дараах хэдэн талын асуудлууд, тухайлбал: Нэгд, аж үйлдвэрийн хуучин баазын өөрийнх нь онцлог, Хоёрт, байгалийн нөөц баялгийн байдал, байгалийн нөхцөл, Гуравд, уг бүс нутгийн цаашдын хөгжлийн чиглэл хандлага зэрэг асуудлуудыг бодолцсон байгаа юм. Энэ нь зүүн хойд нутгийн хөгжлийн хандлагыг харуулсан төдийгүй бас хөгжлийн зам шугам, чиглэл хандлагыг нь ч харуулсан юм" гэлээ.
"Зүүн хойд нутийг сэргээн хөгжүүлэх төлөвлөгөө"-нд Ляо-нин, Гирин, Хармөрөн 3 мужаас гадна бас уг бүс нутагтай ойролцоо оршдог Өвөр Монголын Өөртөө Засах Районы хотын хэмжээний засаг захиргааны 5 районыг хамруулсныг энд онцлон дурдууштай юм. Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Өвөр Монголын зүүн хэсгийн нутаг нь зүүн хойд 3 мужтай эдийн засгийн хэлхээ холбоо болон харилцан нөхөх нягт харилцаатай байдаг тул, энэхүү арга хэмжээг Хятадын Засгийн газраас эдийн засгийн хамтын ажиллагааны салбарыг засаг захиргааны хуваарийг алгасан авсан арга хэмжээ гэж хэлж болно.
Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Жао Ин уг төлөвлөгөөг өндрөөр үнэллээ. Тэр хэлэхдээ: "Энэхүү төлөвлөгөө бол зөвхөн чиглэлийг заасан төдий биш харин зүүн хойд нутгийн ирээдүйд бүх талаар сэргээн хөгжихөд замын зураг төлөвлөгөө тогтоож өгсөн тул, маш чухал ач холбогдолтой юм" гэжээ. \О.Дарамбазар орчуулж, Урангоо хянав.\
|