• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-10 18:28:52    
Японы Батлан хамгаалахын сайдын Америкт айлчилсны зорилго нь цэргийн холбоотон орны харилцааг нотолох гэсэн болно [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Японы хамгийн том сөрөг нам болох Ардчилсан намын эсэргүүцсэнээс болоод, энэ оны 11-р сарын 1-ний өдөр хугацаа нь туусах гэж байгаа "Терроризмийн эсрэг тусгай арга хэмжээ хэрэгжүүлэх хууль"-ийг дахин сунгах эсэх гэдэг нь Америк орж айлчилж байгаа Японы Батлан хамгаалахын сайд Юрико Коике болон Америкийн албаны хүмүүсийн хийх хэлэлцээний гол сэдэв болсон байна.

     Америк, Их Британи зэрэг улс орны Афганистаны Талибанд цэргийн арга хэмжээ авахд нь дэмжихийн тулд, Японы конгресс 2001 онд "Терроризмийн эсрэг тусгай арга хэмжээ хэрэгжүүлэх хууль"-ийг баталсан юм. Үүний дараагаар Японы үндэсний хурал 2003, 2005, 2006 онд уг хуулийг гурав удаа сунгасан байна. Энэ оны 11-р сарын 1-ний өдөр энэ хуулийн хугацаа нь дуусах гэж байна. Өнгөрсөн 7-р сарын сүүлийн арав хоногт Японы үндэсний хурлын дээд танхим сонгууль хийж, эрх баригч Либерал ардчилсан нам сонгуульд ялагдаж, хамгийн том сөрөг нам Ардчилсан нам ялалт байгуулж, дээд танхимын хамгийн том нам болсон байна. Ардчилсан нам нь "Терроризмийн эсрэг тусгай арга хэмжээ хэрэгжүүлэх хууль"-ийг сунгахыг эсэргүүцэж байгаа болохоор, энэ хуулийг сунгах эсэх асуудлаар Японы үндэсний хурал ширүүн маргалдах болно гэж олон нийт үзэж байна. Үүний улмаар, Японыг Афганистан дахь цэргийн арга хэмжээг дэмжихээ тасалдуулж болзошгүй гэж Америк сэтгэл түгшиж байгаа юм.

     Юрико Коикегийн Америкт хийж байгаа энэ удаагийн айлчлал нь Афганистан дахь Америкийн цэргийн ажиллагаа үргэлжлэх эсэх талын эргэлзээг арилгахын төлөө юм гэж Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэмдэглэсэн байна. Үнэндээ Юрико Коике 9-ний өдөр Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Кодолиза Райстай хэлэлцээ хийх үе, "Терроризмийн эсрэг тусгай арга хэмжээ хэрэгжүүлэх хууль"-ийг дахин сунгахыг зориж, Америкийн цэргийн ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн үүнээс өмнө нь тэрээр 8-ны өдөр Америкийн Батлан хамгаалахын сайдтай хэлэлцээ хийх үедээ "Терроризмийн эсрэг тусгай арга хэмжээ хэрэгжүүлэх хууль"-ийн хүчинтэй хугацааг сунгахаар үргэлжлэн чармайж, Японы өөрийгөө хамгаалах цэргийн ангиар гадаадад үргэлжлэн үүрэг гүйцэтгүүлэх болно гэжээ.

     Гэвч тал талын байдлаас авч үзэхэд, Японы засгийн газар нь "Терроризмийн эсрэг тусгай арга хэмжээ хэрэгжүүлэх хууль"-ийг сунгаж чадах эсэх талд Америк эргэлзээтэй байсаар байгаа юм байна. Юрико Коикег Америкт айлчилж байгаа хугацаанд олон арга хэлбэрээр Японд дарамт шахалт үзүүлж байгаа юм байна. Америкт үргэлжлэн туслалцаа үзүүлэх эсхийн шийдвэрт бодлого тогтоогч нь Япон юм. Гэвч Япончууд Америкийн Афганистанд авч буй цэргийн ажиллагаанд үргэлжлэн дэмжилэг үзүүлэхийг Америк хүсч байна гэж Америкийн Төрийн нарийн бичгйин дарга Кондолиза Райс хэлжээ. Энэ үгэнд Японы засгийн газрыг "Терроризмийн эсрэг тусгай арга хэмжээ хэрэгжүүлэх хууль"-ийг сунгах талд гарч байгаа адил бус саналыг арилгахыг сануулсан санаа байгаа юм. \Номин орчуулж, Буян хянав\