2007 оны 8-р сарын 1 бол Хятадын ардын чөлөөлөх армийн байгуулагдсаны 80 жилийн ой мөн, ХАЧА-ын түүхийг харуулсан нэг бүлэг кино уран бүтээлийг өнөө бүх Хятад даяарт дэлгэцэнд гаргаж байна. Үүнд найруулагч Аньланы " шөнийн дайралт" гэсэн кино нь Японы түрэмгийллийн эсрэг Хятадын дайны үнэн байдлыг үндэслэн бичсэн болохоор хүмүүсийн сэтгэлийг догдлуулсан гоё кино болсон байна.
" Шөнийн дайралт" гэсэн киноонд үнэн үлгэрийг бичсэн юм. Дээр зууны гучаад оны үед Хятадын явуулсан Японы түрэмгийллийн эсрэг дайны үед, ХАЧА-ын түрүүч арми болох 8-р армийн дугаар хорооны дарга Чэн Шиляний даргалалтайгаар, Хятадын умард нутагт сууршиж байсан япон цэргийн Ян мин бао гэсэн онгоцны буудлыг гэнт дайрч, япон цэргийн бүх 24 нисэх онгоцыг сүйрүүлж, 200 гаруй хүнийг нь усатгасан үлгэрийг бичсэн юм. Энэ кино нь Хятадын өнгөрсөнд үйлдэж байсан байлдаант кинотой адилгүй, зураг авах аргын талаар, дүр бүтээх талаар бүршинийг санаачлан бүтээсэн, хүнийг цочоосон байлдаант кино болох юм. Найруулагч Ань Лань танилцуулж хэлэхдээ,
" Шөнийн дайралт" гэсэн энэ киногоор үзэгчдийн сэтгэлийг хэрхэн татах талаар их хүч оруулсан, гадар үзэмжийг зохиох, дээд шинэ техникийг хэрэглэх талаас их хүч оруулж, энэ кинооны үлгэрийн баатрыг бичих талаар ч дайнд орж байсан хүнийг товойлгон, дайны талбай, онцлог болгоныг нь, тэдгээр баатрын үйл ажиллагаатай нягт холбож, байлдааны гуунд, үхэж сэхэх тэрхэн хоромд тэд нар юу бодож байсан? Тэдний сэтгэл ямар байсан? Хамаг эцэст нь зүйл тэднийг шинэ Хятад улсын төлөө амь биеэ үрэгдүүлэх зоргтой болгосон гэдгийг бид илрүүлэх ёстой юм. Дайн байлдааны дундах хүнийг илрүүлж, дайны талбар, дайн байлдаан болон хүнийг нягт уялдуулж чадвал сая үзэгчдийн сэтгэлийг татаж, үзэгчдийг баясгах зорилгодоо хүрч чадах юм гэжээ.
Энэ жил 52-тай Ань Лань бол Хятадын Ба И кино үйлдвэрийн найруулагч хүн. 2003 оноос Бүгд найрамдах улсын маршлуудын тухай цоврол кино үйлдэхээр төлөвлөж, шинэ Хятад улсын түүхэн дээрэх нэртэй 100 маршлыг сонгон, байлдаант кино үйлдэхээр төлөвлөсөн юм. " Шөнийн дайралт" бол энэ цоврол киноны 8-р нь болно. Ийм кинонууд үйлдэхээр төлөвлөсөн тухайгаа Ань Лань хэлэхдээ:
" Тэднийг заавал мөнгөн хөшгөнд гаргаж, үзэгчиддээ манай баатарчуудаа харуулах ёстой. Би даруй эдгээр хүмүүсийн гавьяа зүтгэлийг хүн ардад таниулахын төлөө энэ киноог үйлдсэн юм. " Шөнийн дайралт" гэсэн кино бол тэдгээрийн доторхи нэг нь юм. Би эдгээр киноог үйлдэх гэж байгаа нь манай хэдэн үеийн хүмүүсийг дэмжин урамшуулж, тэмцлийн үрээр байгуулсан бүгд найрамдах улсын хатан зоригыг уламжлан залгамжилж авахыг хүмүүст уриалахын төлөө юм. Энэ хэдэн үеийн хүмүүст хатуужилтай тэмцэж байгаад шинэ Хятад улсыг байгуулах оюун санааны дархан үүрэгтэй хүмүүс байсан, энэ бол даруй эх оронч үзэл болон хувьсгалын хатан зориг болох юм гэжээ.
Найруулагч Ань Ланы хамгийн их амжилт олсон тал нь дайны дундах баатрыг товойлгож, дайны зай завсар дах хүмүүсийн зан үйлийг зураглаж, " Шөнийн дайралт" гэсэн киноны доторхи баатруудыг маш амьдлаг сайхан дүрслэн бичсэндээ байгаа юм. Хороон дарга Чэн Шилян бол уг киноны гол дүр юм. Тэр бол үнэн хүн, Ян минбаогын дайны үе Чэн Шилян 23-хан настай байв. Кинонд энэ залуу командлагчийн дайн байлдааныг эрс гарамгай командплан, үхэж үрэгдэхээс айхгүй хатан зоригтойг гүйцэд харуулсан байна.
Цэрэг дайны сэдэвтэй кино уран бүтээл зохиодог нэрт найруулагч болсоны хувьд, дайн байдлаантай киноог үйлдэх нь маш бэрхшээлтэй гэж Ань Лань ярьж байлаа. " Ян Минбаог шөнөөр дайрсан" уул байдлыг нь хэвээр илрүүлэхийн тулд уг киноны ихэнх гадар үзэмжийг шөнө зураг авч, мөн киноонд дайн байлдааны байдал их олон байгаа болохоор, зураг авахад маш аюултай байсан юм байна. Ань Лань хэлэхдээ,
Үзэгдэл болгонд, өчүүхэн бага үзэгдэлд ч маш олон дэлбэрэх цэг гаргаж, нэг удаа зураг аваад болохгүй бол дахин үзэгдлээ байрлуулж, бид арав дахин илүү хүч хөдөлмөр оруулж байдаг гэжээ./Пэрлаймаа орчуулав/
|