
13-ны өдөр Бээжинд эхэлсэн "Азийн ажлаар хангах ажлын тухай чуулга уулзалт"-ын нээлтийн ёслол дээр Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Хуа Жяньминь хэлэхдээ, Хятад улс ажлын байрыг нааштай нэмэгдүүлэх бодлогоо үргэлжлэн хэрэгжүүлж, эдийн засгийн хөгжилдөө түшиглэн ажлын байраа чармайн нэмэгдүүлж, ажлаар хангах түвшнээ дээшлүүлнэ гэжээ.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зохион байгуулсан "Азийн ажлаар хангах ажлын тухай чуулга уулзалт" 13-ны өдөр эхэлж, "өсөлт, ажлын байр нэмэгдүүлэх хийгээд нэр хүдтэй хөдөлмөр" уриан дор болж байна. Хуа Жяньминь нээлтийн ёслол дээр хэлэхдээ, өнгөрсөн дөрвөн жилд Хятад улс ажлын байраасаа халагдсан 20 сая орчим хүнд туслан дахин ажлаар хангасан байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятадын засгийн газар ажлын байр нэмэгдүүлэх нааштай бодлого тогтоон хэрэгжүүлж, бага хэмжээний баталгаатай зээл олгох, татвар хураамжийг багасгах зэрэг аргаар хөдөлмөрчдийн бие даан ажил үйлс бүтээж, өөрөө ажил олохыг дэмжив. Татвар хураамжийг багасгах, хөнгөлөлттэй зээл олгох зэрэг аргаар аж ахуйн нэгжүүд ажлын байраасаа халагдсан хүмүүсийг ажилд авхыг урамшуулав. Олон нийтийн чанартай ажлын байр бий болгох болон засгийн газраас нийгмийн даатгалын нөхвөр олгох зэрэг аргаар ажлаар хангахад туслах дүрэм тогтоон боловсронгуй болгож, ажил олохгүй хүмүүст туслан ажлаар хангав гэжээ.
Хятадын Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайд Тянь Чэнпин хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятадын засгийн газар олон нийтийн ажлаар хангагдахад үйлчилэх дүрмээ байнга боловсронгуй болгож, ажил хайхаар бүртгүүлсэн хот хөдөөгийн хөдөлмөрчдөд үнэ төлбөргүйгээр ажил мэргэжил танилцуулах үйлчилгээ хангасан бөгөөд нийгмийн даатгалын нөхвөр болон ажлын байрын нөхвөр олгож, дахин ажлаар хангагдах болон тогтвортой ажиллахад нь тусалсан байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятад улс хөдөлмөрийн баталгааны шалгалтын хууль хэрэгжүлэх ажлаа эрчимжүүлж, ажлаар хангах нөхцөл боломжийг чармайн сайжруулж, төрөл бүрийн хөдөлмөрчид, ялангуяа хот орж ажилаж байгаа тариачдын нэр төртэй ажил хийхэд тусалж, тэд нарыг хязгарлах болон гадуурхах тогтоол дүрмийг бүх талаар цуцалж, хот орж ажиллаж байгаа тариачдын эмчилгээний даатгалд хамруулах бодитой аргыг боловсронгуй болгож, эрэсдэл ихтэй салбарт ажиллаж байгаа тариачдыг үйлдвэрлэлийн аваар осолын даатгалд хамруулах төлөвлөгөө хэрэгжүүлж, ажлаар хангах үйлчилгээ болон ажил мэргэжлийн сургалт бэлтгэл зохиосон бөгөөд хот орж ажиллаж байгаа тариачдын цалин олгомж хэтэрхий дор байгаа болон үр хүүхэд нь сургуульд орж чадахгүй байсан асуудлыг чармайн зохицуулсан байна гэжээ.
2006 оны сүүлчийн байдлаар, Хятадын хот хөдөөгийн ажлаар хангагдсан хүний тоо 760 саяд хүрч, хот хөдөөгийн бүрттгүүлсэн ажилгүйдлийн хэмжээ 4.1 хувь байгаа юм байна. Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Хуа Жяньминь хэлэхдээ, 2006 – 2010 оны хооронд бүх Хяьадын хот хөдөөд шинээр 45 сая ажлын байр нэмэгдүүлж, хот хөдөөгийн бүртгүүлсэн ажилгүйдлийн хэмжээг 5 хувийн дотор тогтоон барьна гэж Хятадын засгийн газар дэвшүүлсэн байна. Бид эдийн засгаа хөгжүүлэх болон ажлын байраа нэмэгдүүлэх чиг шугам баримталж, ажлын байр нэмэгдүүлэхэд ашигтай эдийн засгийн өсөлтийн арга хэлбэр тогтоож, эдийн засгийн хөгжилдөө түшиглэн ажлын байр нэмэгдүүлж, ажлаар хангах түвшнээ дээшлүүлэх болно гэжээ. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|