• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-13 18:22:02    
Хятад ангаах ухааны анхны докторууд

CRI

      Хятадын Хятад ангаах ухааны анхны докторууд Шанхайн Хятад ангаах ухааны дээд сургуульд гурван жил хатуужилтай суралцаад 1987 оны 2-р сарын 27-ны өдөр онц дүнгээр дипломаа авсан байна. 1983 онд манай орон Лю Пин, Ли Даофан, Хэ Жиньсэнийг Хятад ангаах ухааны докторантороор элссэн байна. Тэд нар сургуульд орсны дараа Шанхайн Хятад ангаах ухааны дээд сургуулийн профессор Ван Юйрүнь, Гү Бөхуа, Жинь Шүбай нарын жолоодлого дор Хятад ангаах ухааны дотрын салаа, мэс засал, зүү төөнүүрийн судалгаа хийж, докторын зэрэг хамгаалах өгүүлэл бичиж судалсан чиглэлдээ тодорхой амжилтад хүрч, Лю Пин, Ли Даофангийн судалгаа нь дэлхийн тэргүүний түвшинд хүрч, Хэ жиньсэний өгүүлэл нь мөн Шанхай хотын залуучуудын шилдэг өгүүлэлийн шагнал хүртсэн байна.

     Микро мэс заслын судалгаа хийсэн ангаах ухааны анхны доктор: Хятадын микро мэс заслын судалгаа хийсэн ангаах ухааны анхны доктор бол тасарсан мөчийг дахин залгах мэргэжилтэн, профессор Чэнь Жүнвэйгийн хүмүүжүүлсэн, 1987 оны 12-р сарын 10-ны өдөр " гарын салааны микро мэс заслын тухай судалгаа" өгүүллээрээ докторын зэрэг хамгаалсан Шюй Линь болно.

     Санхүүгийн ухааны анхы доктор: 38 настай байсан Лю Гүйфан 1986 оны 5-р сарын 19-ний өдөр эдийн засгийн судлалын сэнхүгийн ухааны докторын зэрэг хамгаалж, Хятадын санхүгийн ухааны анхы доктор болсон бөгөөд мөн манай орны өөрөө бэлэтгэн хүмүүжүүлсэн санхүүгийн ухнааы анхны доктор болсон байна. Тэрээр Шюй И багшийн жолоодлого дор докторын өгүүллээ бичиж, манай орны макро шийдвэрийн талын асуудлыг бүх талаар системтэй судалж, чухал үнэ цэнэ бүхий үзэлт дэвшүүлсэн байна.

     Модон материалын судалгааны анхны доктор: 1987 оны 10-р сарын 8-ны өдөр, Зүүн хойтын ойн аж ахуйн дээд сургуулийн анхны докторын зэргийн төлөөний өгүүлэлийн ном хаях хурал дээр 44 настай Ли Жяньтүн докторын зэрэг хамгаалж, Хятадын модон материалын судалгааны анхны доктор болсон байна.

     Хэл шинжиллийн анхны эмэгтэй доктор: Хятадын хэл шинжиллийн анхны эмэгтэй доктор бол Бээжингийн Багшийн их сургуулийн Хятад хэлний салбарын хятад үсэг бичгийн судалгааны аспирант Ши Дингүө болно. Тэрээр орчин үеийн шинжлэх ухааны аргаар Хятадын үсэг бичгийг судалж, төгсөх өгүүллээ бичсэн байна. 1987 оны 11-р сард эрдэмтэн мэргэжилтнүүд түүний өгүүллэийг уншсэны дараа, Ши Дингүөгийн судалгаа нь нээлтийн чанартай, хятад үсгийн онцлог хөгжлийн жам ёсыг судлах талаар чухал ач холбогдолтой болсон байна гэж үнэлсэн байна. \М.Цэцэн бэлэтгэв\