Халуун зуны цагт хүний биеийн дотоод шүүрлийн зүйл болон төрөл бүрийн шим тэжээлт бодисууд маш амархан гадагшилж, бие тамирдах, толгой эргэх, нойр хулжих, сэтгэл бухимдах, хоолны дуршил муудах зэрэг байдал илэрдэг байна.
Үүний зэрэгцээ, ууж идсэн хүйтэн ундаа болон жимс жимсгэнэ нь элэг ходоодонд нөлөөлөхөд бишгүй олон хүмүүс идэх уух дуршилгүй болж тамир алддаг байна.
Хятадын уламжлалт анагаах ухаанд үзэж буйгаар, хүний биеийн шим тэжээлийн эх үүсвэр нь элгэндээ байдаг ажээ. Элэг нь хүний биеийн хүлээж авсан хүнсний зүйлийг нэн нарийн боловсруулж, охь зүйл нь хий тамир, төрөл бүрийн шим тэжээлтэй бодис болж, бүх биед тарж тэжээн тамиржуулах үүрэг гүйцэтгэдэг. Үүний зэрэгцээ бие махбодид зохицохгүй зүйлийг гадагшлуулдаг байна. Иймээс зуны улиралд элэгний чадавхыг сайтар зохицуулах нь эрүүл мэндэд хамгийн чухал юм.
1. Элгийг сэргээх: Зуны чийглэг амьсгалд элэг амархан боогдож, энэ мэтээр өдөр хоног удвал элэгний тамир буурч, хүнс болон шингэн зүйлийг шингээх чадвараа алдахад хүрдэг байна. Ийм байдалд, эм бэлдмэл болон хүнсний зүйлээр биеийн чийгийг хөөж, элэгний чадавхыг сэргээх шаардлага гардаг. Өөрөөр хэлбэл элгийг сэргээх хэрэгтэй юм. Тухайлбал, 10 грамм сармисыг няцлаад саахартай цуунд хийж уувал элэг ходоодны чадавхыг сэргээдэг төдийгүй, гэдэсний өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлдэлтэй юм. Долоогоны хэрчмэлийг түүхий цагаан гаатай холиод идэх юм уу үнэрт ногоо, далайн мөгөөрс, саахартай цуу, чимх давсыг багсраад идэхэд ч элгийг сэргээж, хоолны дуршлыг нэмэгдүүлдэг.
2. Элгийг хамгаалах: Зуны төөнөм халуун наранд хөлс их гарч, хүний биеийн тамир тэнхээ их мууддаг. Иймээс ходоод гэдсэнд амархан шингэдэг хөнгөн хоол, цагаан хоол сонгож идэх нь зөв. Жишээлбэл, бадмын үртэй, хавтгай цагаан буурцагтай, төмстэй, цагаан мөөгтэй, ногоон буурцагтай, шүлхий тутарган цагааны шингэн будаа хийж идэх ч зүгээр шүү.
3. Элгийг сайжруулах: Элэг сайжруулах гэдэг нь элэгний бүх чадавхыг сайжруулахыг хэлж байгаа юм. Зуны улиралд элэг ходоодны чадавхи харьцангуй буурсан байдаг. Эм уувч амархан шингэдэггүй бөгөөд харин элэгний чадавхид харш нөлөө үзүүлдэг байна. Иймээс зохих хэмжээний хир чадалдаа зохицсон биеийн тамирын хөдөлгөөн хийх нь тамир сэлбэж элэг сайжруулахад тустай юм.
4. Элэг бүлээсгэх: Үлэмж хэмжээний хүйтэн хоол, жимс жимсгэнэ идсэнээс болж элэг ходоод нь амархан хөрж, элэгний арга хийг нөлөөлдөг байна. Үүний уршгаар хоол идэх дуршил мууда, даамжирхаараа гэдэс өвдөх, бөөлжих, суулгах зэрэг байдал илэрдэг. Энэ үед хоёр давхар шаа бүсэнд халуулсан 100 грамм давс хийгээд хүйсэн дээрээ халуун жин тавихад бие бүлээсэн өвдөх нь намждаг байна. Дахивал, 3 грамм гаврын нунтаг, 10 грамм бивлэнгийн нунтаг, 10 грамм цагаан гааг даавуун уутанд хольж хийгээд шөнөдөө хүйсэн дээрээ тавихад бас сайн нөлөө үзүүлэх болно.\Л.Буянтогтох орчуулав\
|