• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-13 19:29:09    
Хятадын дотор газар Шянганы зах зээлд хүнсний бараа бүтээгдэхүүн хангахыг баталгаажуулж байна

CRI

      Шянганы мах өндөг зэрэг хүнсний гол бүтээгдэхүнийг Хятадын дотор газраас хангаж байдаг юм. Хятадын засгийн газар Шянганд бүрэн эрх хэрэгжүүлжхээ сэргээснээс хойш Хятадын дотор газрын Шянганд хангах мах, шувуу өндөг зэрэг хүнсний бүтээгдэхүүн нэн олон болж, Шянганы иргэдийн хүнсний бүтээгдэхүний төрөл зүлийг олон болгож дотор газрын үйлдвэрлэгч болон борлуулагч бизнесменд худалдааны их болломж олгосон байна.

      Шянганы Тай Гэма супэр маркайтын барааны лангүйд төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн дүүрэн байна. Энд бараа бүтээгдэхүүн авч байгаа хатагтай Чэнь Яньлин сурвалжлагчид хэлэхдээ, энд зарж байгаа мах өндөг, хүнсний ногоо зэрэг шинэ хүнсний зүйлүүд бүр дотор газраас ирсэн юм. манайхан дотор газраас ирсэн хүнсний зүйлийг хэрэглэх дуртай, шинэ мөртөө үнэ нь хямд юм гэжээ. Шянганы дэлгүүр худалдаанд дотор газраас оруулж байгаа мах, өндөг, хүнсний ногоо, жимс зэрэг хүнсний бүтээгдэхүүн маш элбэг, эдгээр бүтээгдэхүүн нь шинэ, хямд байдгаас Шянганы иргэдийн ташаалыг хүлээж байдаг.

      Бүр эрт 1962 оноос Хятадын дотор газрынхан Шянган районд амьд үхэр, хонь, гахай шувуу хангах тусгай галт тэрэг нэвтрүүлж, Шянганы иргэдийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг хангаж ирсэн юм. 1997 онд Хятадын засгийн газар Шянганд бүрэн эрх хэрэгжүүлэхээ сэргээснээс хойш, Хятадын Шянганд хангах амьд мал, шувууны бүтээгдэхүүний хангамжийн тоо хэмжээ, төрөл зүйл нэн олон болсон байна.

      Сао чуань компани бол Хэ бэй мужийн Шянганд амьд үхэр хангадаг компанийн нэг юм. Уг аж ахуйн нэгж нь 2000 оноос Шянганд амьд үхэр хангах албан ёсны бааз болжээ. Компанийн захирал хатагтай Ли хүй танилцуулж хэлэхдээ, Шянганд хангах амьд үхрийн чанарыг баталгаажуулахын төлөө бид арчлагч бүрийг бэлтгэл сургалтад хамруулж арчлан тэжээх арга туршлага сургаж байдаг. Арчлан тэжээх талаар, хэдэн цагт услах, хэдэн цагт өвс бордоо өгөх нь бүр тогтсон цагтай, нэг минут ч зөрөхгүй, өдөр бүр энэ цагийг баримтлан ажилдаг. Малын бордоог бид орон нутгийнхаа тариалан туслах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр бэлтгэж байна, манай арчлан тэжээж байгаа үхэр маш таргатай гэжээ.

      Сао чуань компанийн үхрийн ферм нь 60 мянга гаруй хавтгай дөрвөлжин метр талбайтай, 3600 алшны үхрийг зэрэгд нь тэжээж болно. Уг компани нь үхрийг шинжлэх ухааны аргаар арчлан тэжээж, тэжээл бордоог ч шинжлэх ухааны аргаар тусгай бэлтгэж байдаг. Өвчин хижигээс сэргийлэх ажлыг ч чанга нарийн хийж, фермд үхрийг авчрангуут тусгаарлаж хижгээс сэргийлэх тариа хийнэ. Өдөр хороо хашаанд хэд удаа цэвэрлэгээ хийж ариутгаж байгаа тухай тусгай тэмдэглэл хийдэг юм.

      Хятадын хэмжээнд хурдны зам нэвтэрснээр Шянгантай хөршилж байгаа муж хотынхон барааны авто машнаар Шянганд бараа бүтээгдэхүүнийг шууд хүргэх болсноор зардал цагийн бүр ихээр хэмнэсэн байна.

      Хятадын Худалдааны яамны бүртгэлээс үзвэл, сүүлийн жилд, Шянганы зах зээлд зарж байгаа амьд гахайн 80 хувь, амьд нугас шувууны 50 хувь нь дотор газраас очиж байна. /Урангоо орчуулж бэлтгэв/