• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-13 15:24:19    
Пакистан Афганистаны аймаг бүлгийн нэгдлийн хурал өндөрлөв [Радио]

Хятадын Олон Улсын Радио

        Пакистан, Афганистан хоёр орны аймаг бүлгийн нэгдлийн анхны хурал 12-ны өдөр Афганистаны нийслэл Кабулд өндөрлөв. Уг хурлаар хоорондын итгэлцлээ нэмэгдүүлэх, терроризмд хамтаар цохиолт өгөх болон хэт даврагч хүчинд цохилт өгөх зэрэг асуудлаар тохиролцоонд хүрсэн бөгөөд хамтарсан тунхаг баталсан байна. Пакистан, Афганистан хоёр орны аймаг бүлгийн нэгдлийн хурлын ололт амжилт нь хоёр талын харилцаагаа сайжруулах, аюулгүй байдлын хамтын заналхийлалд хандах талаар хоёр орны хийсэн нааштай ахиц мөн гэж шинжээчид үзжээ.

        Пакистан, Афганистан хоёр орны аймаг бүлгийн энэ нэгдлийн хурал бол Пакистан, Афганистан хоёр орны аймаг бүлгийн ахлагчид хоорондын хийсэн анхны нэгдсэн хурал юм. Пакистан, Афганистан хоёр орны аймаг бүлгүүдийн ахлагчид, парламентын гишүүд, Засгийн газрын албаны хүмүүс зэрэг 700 шахам хүн уг хуралд оролцсон бөгөөд Пакистан, Афганистаны хилийн районы аюулгүй, тогтвортой байдал, терроризмд цохилт өгөх зэрэг асуудлаар өргөн хүрээнд ярилцлага хийлээ. Уг хурал өндөрлөх үеэр баталсан хамтарсан тунхагтаа хуралд оролцогсод илэрхийлэхдээ, Пакистан, Афганистан хоёр орон хоёр талын нийт 50 төлөөлөгч оролцсон аймаг бүлгийн ахлагчдын бага хэмжээний хурлыг зохион байгуулна. Уг хурлаар, Талибаныг оролцуулсан цэргийн байгууллагуудтай хэлэлцээ хийх бөгөөд Пакистан, Афганистан хоёр талын хамтарсан тунхагт тохиролцсон бусад нийтлэг ойлголтуудыг хэрэгжүүлнэ гэлээ. Хуралд оролцогсод бас Пакистан, Афганистан хоёр тал нөгөө талынхаа хилийн нутгийн үйл хэрэгт хөндлөнгөөс үл оролцох, харилцан дайран тавшилсан үг яриа хэлэхгүй байх, мансууруулах бодис наймаалахад цохилт өгөх, терроризмийн эсрэг тэмцлийн мэдээллийг хамтаар ашиглах зэрэг асуудлаар тохиролцоонд хүрсэн байна.

        Пакистаны Ерөнхийлөгч Перевз Мушараф болон Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзаи уг хурлыг маш чухалд үзсэн байна. Мушараф уг хурлын хаалтын ёслолд оролцсоныг Карзаи өндрөөр үнэлсэн юм. Аймаг бүлгийн энэ нэгдсэн хурал нь хоёр орны итгэлцлийг нэмэгдүүлнэ гэдэгт итгэж байгаагаа Карзаи илэрхийлжээ.
Пакистан, Афганистаны аймаг бүлгийн энэ хурал нь хоёр орны аюулгүйн байдал гаарсан үед болсон юм.

        Мушараф болон Карзаин энэ онд хийсэн анхны уулзалт юм. Пакитстан, Афганистан хоёр орон бол бүр террорист ажиллагаанд хохирогчид болохоор, терроризмийн эсрэг тэмцэлд хамтран оролцох ёстой юм. Гэвч хоёр орон 2006 оноос хойш хоёр орны хилийн уулзар районы аймаг бүлгийн нутгийн удирдлагын асуудлаар харилцан зэмлэж ирсэн нь терроризмийн эсрэг тэмцлийн талаархи хоёр орны үйл ажиллагааг зохих хэмжээгээр нөлөөлж байсан билээ. Ийм байдалд хоёр орон аймаг бүлгийн нэгдсэн хурлыг хуралдуулсан нь хоёр талын байр сууриа зохицуулан, итгэлцлээ нэмэгдүүлэх талаар хийсэн чухал алхам дараа болох нь гарцаагүй юм.

        Пакистаны нутагт орох эсэх, ялануяа Пакистан, Афганистаны хилийн уулзар газрийн аймаг бүлгийн районд террорист этгээдэд цохилт өгөх талаар Америк нь Пакистантай маргалдсаар исэн юм. Америкийн Ерөнхийлөгч Жорж Буш саяхан хэлэхдээ, Пакистаны бүрэн эрхийг хүндэтгэнэ гэсэн боловч, Пакистаны нутагт орж террорист этгээдэд цохилт өгөх эсэх асуудлаар шууд хариу өгсөнгүй юм. Пакистаны нутагт гадаадын цэрэг орж цэргийн ажиллагаа хийхийг эрс эсэргүүцэж байгаагаа Пакистаны тал олонтоо илэрхийлж байсан юм. Пакистан, Афганистаны аймаг бүлгийн ахлагчдын хурлыг хуралдуулсан нь терроризмсийн эсрэг тэмцэхэд бие биеийн бүрэн эрхийг харилцан хүндэтгэж, байр сууриа зохицуулсан үндсэн дээр сая терооризмийн эсрэг тэмцлийг үр ашигтай хийж чадна гэж шинжээчид тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\