• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-14 14:41:50    
Хү Жиньтао Төв Азид айлчилхаар мордов [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улсын дарга Хү Жиньтао Төв Азид айлчилхаар 14-ний өдөр Бээжингээс мордлоо. Тав хоногийн энэ айлчиллаараа тэрээр Киргизд төрийн айлчлал хийж, ШХАБ-ын гишүүн орнуудын удирдах хүмүүсийн дээд хэмжээний уулзалтад оролцож, ШХАБ-ын хийж байгаа терроризмийн эсрэг цэргийн сургуулийг сонирхох бөгөөд Казахстанд төрийн айлчлал хийх болно. Хү Жиньтаогийн энэ айлчлал бол Хятадын энэ оны гадаад харилцааны бас нэгэн чухал арга хэмжээ юм, Төв Азийн орнуудтай байгаа сайн хөршийн хамтын ажиллагаа, хамтын хөгжилд чухал бөгөөд нааштай ач холбогдолтой юм гэж Хятадын Гадаад хэргийн яамны албаны хүн хэлсэн байна.

     Хү Жиньтао 14-ний өдөр Бишкект хүрснийхээ дараа тус оронд хоёр талын айлчлаын үйл ажиллагаа өрнүүлэх болно. Энэ бол түүний Киргизд хийх анхны айлчлал юм. Тэрээр Ерөнхийлөгч Бакиев нарын зэрэг Ктиргизийн талын удирдах хүмүүстэй уулзалт хэлэлцээнүүд хийж, улс төр, эдийн засаг худалдаа, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг олон салбарын хамтын ажиллагааны баримт бичигт хоёр тал гарын үсэг зурах юм байна. Дарга Хү Жиньтаогийн энэ айлчлалд Хятадын Гадаад хэргийн яамны сайдын туслах Ли Хүй хүсэл, итгэл төгөс байлаа. Тэрээр хэлэхдээ,

     Энэ айлчлал нь Хятад, Киргизийн дипломат харилцаа тогтоосны 15 жилийн ой, "Хятад, Киргизийн сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ"-д гарын үсэг зурсны 5 жилийн ойд тохиож байгаа, хоёр орны харилцааг бүх талаар гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд түүхт ач холбогдолтой юм. Энэ айлчлалаар улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэх, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа ахиулах, аюулгүйн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, хүмүүнлэгийн харилцаагаа өргөтгөх зорилгодоо хүрч чадна гэдэгт итгэж байна гэжээ.

     ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 7-р бага хурал, мөн ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт 16-ны өдөр Бишкект болно. Энэ бага хуралд ШХАБ-ын гишүн орнуудын тэргүүн нараас гадна мөн тус байгууллагын ажиглагч орон Монгол, Иран хоёр орны Ерөнхийлөгч, Пакистан, Энэтхэг хоёр орны Гадаад хэргийн сайд оролцох болно.

     Бишкекийн дээд хэмжээний уулзалтад оролцосны дараа дарга Хү Жиньтао нарын зэрэг ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нар Оросын Челябинскт хүрэлцэн очиж, тэнд болж байгаа ШХАБ-ын бүх гишүүн орнуудын оролцсон, терроризмийн эсрэг анхны цэргийн сургуулийг сонирхон үзэх болно.

     Казахстанд хийх төрийн айлчлал бол мөн дарга Хү Жиньтаогийн энэ айлчлалын чухал үйл ажиллагаа болно. Энэ айлчлал нь мөн Хятад, Казахстаны дипломат харилцаа тогтоосны 15 жилийн ойд тохиож байгаа юм.

     ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт болон цэргийн сургуулийг сонирхон үзэх үеэр дарга Хү Жиньтао ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай хоёр удаа уулзалт хийх болно. Дарга Хү Жиньтаогийн Төв Азид хийх энэ айлчлалын үр дүнд Хятадын тал маш их хүсэл найдвар тавиж байна. Хятадын Гадаад хэргийн яамны сайдын туслах Ли Хүй хэлэхдээ,

     Энэ айлчлал нь Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх, Хятад, Киргизийн сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа болон Хятад, Казахстаны стратегийн түншлэлийн харилцаагг гүнзгийрүүлэх, Хятад улс хийгээд ШХАБ-ын гишүүн орнууд болон ажиглагч орнуудын найрсаг харилцаа хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх, олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хамгаалах, эвсэг зохицонгуй бүс нутаг байгуулах зэрэг талаар ч маш чухал ач холбогдолтой юм гэжээ. \Цэцэн орчуулж, Буян хянав\