• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-14 16:06:29    
Хятад улс хуучины ном судрыг хамгаалах ажлаа эрчимжүүлж байна

CRI

      Хятад орон эдийн засгаа түргэн хөгжүүлж байгаагын зэрэгцээ сүүлийн жилүүдэд үндэстний соёлоо хамгаалан уламжлах ажлыг ч маш хүндэтгэн үзэж байна. Саяхан Хятадын хуучны ном судрыг хамгаалах төв албан ёсоор байгуулагдсан байна, Хятад улс уламжлалт соёлоо хамгаалах ажлыг эрчимжүүлэх талаар шинэ арга хэмжээ авч байгааг энэ нь харуулж байн. Хятадын олон газарт хадгалагдаж байгаа хэдэн арван мянган ширхэг хуучины ном судар нь шинэ хамгаалалтын арга хэмжээнд хамрагдан цулам сайн хамгаалагдах нь гарцаагүй.

     Хуучины ном судрын талаар орон орны тодорхойлолт адилгүй. Хятад улсад эрдэм шинжилгээнийхэн феодлын нийгэм эцэс болсныг зарласан 1911 оноос өмнө хэвлэгдсэн ном бичгийг эртний судар ном гэнж нэрлэж байгаа юм. Эдгээр ном бичигт гар бичмэл, дармал ном зэрэг багтаж байна. Эдгээр эртний ном судрын доторхи маш ховор уламжлагдаж байгаа, түүх дурсгалын нэлээд өндөр үнэ цэнтэй, эрдэм шинжилгээний үнэ цэнтэй буюу урлагын үнэ цэнтэй ёсоор дэвтрийг улам ч хамгаалан хадгалах нь зүйтэй болж байна.

     Шинэ байгуулсан төрийн эртний ном судрыг хамгаалах төв нь Төрийн номын сангаар түшиг болгож байгаа юм. Төрийн номын сан бол эртний ном судар хадгалж байгаа Хятадын хамгийн том номын сан байгаа юм. Өнөө төрөл бүрийн эртний ном судрыг хэдэн зуун сая ширхэг хадгалж байна. Тэдгээрийн дотор хамгийн эртний мянга гаруй жилийн түүхтэй ном бичиг хадгалагдаж байна. Төрийн номын сангаас гадна Хятадын мужийн шатны болон сияний шатны номын сангуудад ч маш эртний мөртөө маш эрхэм нандин эртний ном судар хадгалагдаж байгаа юм. Харамсалтай нь бүх Хятадад одоо хадгалж байгаа эртний номын гарцаг байхгүй байна.

     70 дөхөж байгаа ноён Ли Жижүн бол Хятадын эртний ном судар судласан эрдэмтэн хүн, тэрээр төрөл бүрийн хэвлэлийн эртний ном судрын талаар маш нарийн судалсан хүн юм. Олон жилийн турш тэрээр улс оронд хандан, бүх Хятадын олон газарт түгэсэн хуучины ном сударт нийдэм байцаалт хийхийг уриалсаар ирсэн бөгөөд нэгдэлтэй баримжаа тогтоохыг шаардаж ирсэн юм. Өнөө энэ ажил нь бодитой хэрэгжүүлэх цагийн хуваартай болж, төлөвлөгөөний дагуу бүх Хятадын хуучины ном судрыг хамгаалах төв нь энэ онд багтаан бүх орны хэмжээндхуучины ном сударт нийдэм байцаалт хийх юм байна. Ли Жижүн хэлэхдээ, энэ талаар би маш баяртай байна гэжээ.

     Хятадын ёсоор ном судар уламжлагдан хадгалагдах явцдаа, түүхэн дээр алдагдаж гээгдсэн нь маш ноцтой байна. Урт хугацааны байцаан судлалт хийж, түүхэн дээр эртний ном судар алдаж гээсэн сургамжыг авахаар дамжин, Сангийн яам болон Соёлын яам арга хэмжээ авч, эдгээр эрхэм нандин үнэ цэнтэй бар номыг аюулгүй залгамжлан уламжлахыг батлан, эдгээр уул эхийг нь сайтар хамгаалж, хадгалах нь хамгаас тулгам ажил болж байна гэжээ.

      21-р зуунд орсноос хойш, Хятад улс уламжлалт соёлоо хамгаалах ажлыг нэн хүндэтгэн үзэж, арван мянга гаруй ширхэг хуучины ном судрыг цуглуулан эмхэтгэж, түүнд утга зохиол, түүх, философ, шинжлэх ухаан техник, хууль болон үндэстний цөөнхийн соёл зэрэг олон тал хамрагдаж байна. 2002 онд Хятадын засгийн газар тусгай мөнгө санхүүжүүлэн, эртний ном бичгийн доторхисодон зүйлийг засан сэргээсэн бөгөөд дижитал техникээр дарамлан хэвлэсэн байна. Энэ бол даруй алдартай " Хятадын ёсоор дэвтрийг дахин үйлдэх төсөл" болох юм. Уг төслийн хариуцалгатны нэг болох хатагтай Чэн Хунянь холбогдох байдлыг танилцуулж хэлэхдээ:

      Нэгдүгээр хугацаанд бид хэсэг ёсоор дэвтрийг сонгож, засан сэргээлээ, одоо 32 төрлийн номыйг засаад байна. Үүнд Тан улс Сүн улсын үед бичсэн,Алтан улс, Юань улсын үед бичсэн,Мин Чин улсын үед бичсэн номууд нэлээд байгаа. Өнөө нэгэнт засаж дууссан бөгөөд мэргэжилтэн нарын үнэлгээ ч сайн байна. бусдыг нь одоо яг үргэлжлэн зураг авах буюу үйлдэж байна гэжээ.

      Чэн Хунян хэлэхдээ, " Хятадын ёсоор дэвтрийг дахин үйлдэх төсөл"-ийн нэгдүгээр хугацаанд 700 төрлийн хуучины ном судрыг сонгон авч засаж байна. Олон төрлийн нөхцөл байдлаас шалтгаалж, өнөө жил болгон зөвхөн 200 төрлийн номыг л гэрэл зураг авч дахин бүтээж байна. Засах чадвартан маш их дутагдаж байгаа нь гол асуудал болж байна гэжээ.

      Танилцуулсанаас үзвэл, бүх эртний ном судар нь он удсанаас болж, аяндаа сүйдсэн байдал адил бус хэмжээгээр оршиж байгаа болохоор урьдаар засаж сэргээхгүй бол хэрэглэхийн аргагүй, мөн дижитал зураг авахын ч аргагүй болох юм. Эртний ном судрыг засан сэргээхэд гол нь гараар хийж, цаг их орох бөгөөд удаан ажиллах хэрэгтэй тул энэ ажлыг хийх хүн маш их дутагдаж байна.

      Эртний ном судрын талын эрдэмтэн ноён Ли Жижүнгийн төсөөлж байхаар, өнөө Хятад улсад эртний ном судрыг засан сэргээж байгаа ажилтан зуугаас давахгүй. Ийм болохоор энэ нь Хятадын холбогдох талын дээд хэмжээний анхаарлын төвд ороод байгаа юм байна. /Пэрлаймаа орчуулав/