• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-14 16:11:11    
Баруун бүс нутгийнхан нь Бээжингийн шинжлэх ухаан техникийн аж үйлдвэрийн яармагаас хамтран ажиллах түнш хайж байна

CRI

     Бээжингийн олон улсын шинжлэх ухаан техникийн аж үйлдвэрийн яармаг жилд нэг удаа болдог. Энэ яармаг нь Хятадын ба гадаадын аж ахуйн нэгжүүдийн шинжилгээ судлагааны хамгийн шинэ ололт амжилтаа дэлгэн харуулах тавцан төдийгүй, Хятадын баруун бүс утгийн муж районы өөрийн онцлог аж үйлдвэр, давуу талтай нөөц баялаг, хөрөнгө мөнгө татх тавцан болж байна. Энэ оны 5-р сард болсон Бээжингийн олон улсын шинжлэх ухаан техникийн аж үйлдвэрийн яармагт оролцсогчдод Хятадын баруун бүс нутгийн муж районы төлөөлөгч бар тал хувийг нь эзэлсэн байна. Тэд шинжилгээ судалгааны хамгийн шиннэ олот амжилтаа авчирч дэлгэн үзүүлсэн бөгөөд Хятадын ба гадаадын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах, хэлхээ холбоо тогтооход гол талаа тавьсан байна.

     30 гаруй улс орон газар нутгийн төлөөлөгчид, Хятадын ба гадаадын 2000-гаад аж ахуйн нэгж яармагт оролцов. Хятадын 20 гаруй муж районыхан нь тус яармагт оролцов.

     Бээжингийн олон улсын шинжлэх ухаан техникийн аж үйлдвэрийн яармагд Гансү мужийн дарга Шю Шөүшэн өөрийн биеэр төлөөлөгчдөө дагуулан ирж, мужийнхаа эдийн засгийн төслөө танилцуулсан байна. тэрээр хэлэхдээ: Бээжингийн олон улсын шинжлэх ухаан техникийн аж үйлдвэрийн яармагийг Гань сү мужийнхан нь чухалд үздэг. Ган сү мужийнхан нь Бээжин болон бусад мужийнхаас хоцрогдож байна. бид энэ тавцанг ашиглан, өөрийн мужаа сурталчилж, Хятадын ба гадаадын найз нөхдөд Гансүгаа ойлгуулан таниулж, хөгжүүлэхээр муийн засгийн газар шийдэв гэжээ.

     Уг яармагаар дамжуулан Ган сү мужийнхан нь 130 улс орон газар нутагтай эдийн засаг хамтын ажиллагааны харилцаа тогтоогоод байгаа.
Шиньжяны Чжүн хэ бүрэн бус хариуцлагатай компани энэ удааны яармагт оролцжээ. Шиньжяны Чжүн хэ бүрэн бус хязгаарлагдмал компани бол хятадын хөнгөн цагаан боловсруулдаг хамгийн том аж ахуйн нэгж юм. Бүтээгдэхүүн нь Хятадад болон Япон, Тайвань, зүүн өмнөд Азийн орнуудаар борлуулагдаж байгаа. Тус компанийн орлогч захирал Ма Бин хэлэхдээ: энэ жил шинжилгээ судалгааны хоёр шинэ ололт авчирсан. Интеграл схемын талаар бид электрон шинэ материалын чиглэлээр хөгжинө гэжээ.