• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-14 16:29:56    
Хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, "Эвсэг зохицонгуй бүс нутаг" байгуулах өргөн их хурал [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 7-р хурал энэ сарын 16-ны өдөр Киргизийн нийслэл Бишкект болох гэж байна. Тэргүүн нарын уулзалтын үеэр, гишүүн орнуудын тэргүүн нар 2006 оны Шанхайд болсон тэргүүн нарын уулзалтаас хойш уг байгуулагын хөгжлийн талаар олсон ололт амжилтыг нэгтнэн дүнгэж, аюулгүй байдал, эдийн засаг, хүмүүнлэгийн зэрэг салбар дахь гишүүн орнуудын цаашдын хамтын ажиллагааны шинэ төлөвлөгөө дэвшүүлсэн байна. Хятадын Шинжлэх Ухааны Академийн Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын Судалгааны Төвийн нарийн бичгийн дарга, эрдэм шинжилгээний ахлах ажилтан Сүнь Жуанжи уг дээд уулзалтын онцлог, хүрэхээр товлосон үр дүн болон Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын ирээдүйн хөгжил зэрэг асуудлаар Хятадын Олон Улсын Радиогийн сухвалжлагчид ярилцлага өгсөн юм.

     Сүнь Жуанжи хэлэхдээ, уг дээд уулзалтын онцлог нь цар хэмжээгээр өргөн их хурал байгаа явдал болно гэлээ. Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, уг хуралд Хятад, Орос зэрэг 6 гишүүн орны тэргүүн нар бүхнээрээ оролцохоос гадна бас Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын 4 ажиглагч орон—Монгол улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр, Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад, Пакистан болон Энэтхэг хоёр орны Гадаад хэргийн сайд нар ороцолх юм байна. Үүнээс гадна, Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзаи, Туркменстаны Ерөнхийлөгч Гурбангули Бердимухаммедов, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Б.Линн Паское нарын зэрэг хүмүүс зочны хувиар хуралд оролцно. Энэхүү дээд уулзалт нь Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын амьжиргааны хүч, нягтралын хүч болон татах хүчнийг харуулах болно гэж Сүнь Жуанжи үзжээ.

      Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, уг дээд уулзалт дээр, 6 орны төрийн тэргүүн нар "Шанхайн Хамтын Ажиллагааны Байгуллагын гишүүн орнуудын сайн хөршийн урт хугацааны найрсаг хамтын ажиллагааны гэрээ", "Бишкекийн тунхаг" болон "Хамтарсан албан мэдээ" зэрэг баримт бичгүүдэд хамтаар гарын үсэг зурах юм уу нийтлэх юм байна. Сүнь Жуанжи хэлэхдээ: "Эдгээр баримт бичгүүд нь онцгой чухал ач холбогдотой юм гэж хэлэх ёстой. Эдгээр баримт бичгүүдэд гарын үсэг зурсны дараа, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнууд хоорондоо улс төр, эдийн засаг, аюулгүй байдал болон хүмүүнлэгийн зэрэг салбарт хамтран ахжиллаж, ялангуяа урт хугацааны хамтын ажиллагаа нь хууль зүйн үндэслэлтэй болж, урт хугацааны хамтын ажиллагааны нэн тодорхой үндсэн зарчим болон зорилттой болох юм. Уг гэрээ нь гишүүн орнуудын ирээдүйн хамтын ажиллагаанд маш чухал зүйл болох төдийгүй бас 'Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын дүрэм'-д гарын үсэг зурсны дараахи чухал тэмдэглэлт ач холбогдол бүхий хууль зүйн чухал баримт бичиг юм" гэлээ.

      2001 онд "Шанхайн 5"-ын механизмийн үндсэн дээр байгуулагдсанаас хойш Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага түргэн хөгжиж улмаар боловсронгуй болж ирсэн билээ. Хамтын ажиллагааны салбар нь байнга өргөжин тэлэхийн зэрэгцээ бас гишүүн орнууд хоорондын хамтын ажиллагаа нь ч улмаар ажилч хэрэгч, өндөр үр ашигтай болж, уг байгууллагын нягтралын хүч болон татах хүч ч байнга нэмэгдсээр иржээ. Иймэрхүү байдалд өрнөдийн хэвлэл мэдээллийнхэн Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын заналхийлэл гэгчийг ондоо санаатайгаар сурталчилж эхэлсэн юм. Үүнд холбогдуулан, Сүнь Жуанжи хэлэхдээ: "Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага нь мэндэлсэн тэр өдрөөсөө эхлэн, бүс нутгийн дотоодын эдийн засгийн хөгжил, аюулгүйн баталгаа зэрэг асуудлуудыг зохицуулахаар өөрийн гол зорилт болгосноо тодорхойлсон юм. Тухайлбал, гурав дахь талд чиглэхгүй байх, цэргийн эвсэл холбоо бүрэлдүүлэхгүй байх, ямар нэгэн орон юм уу ямар нэгэн эвсэл бүлэглэлийн ашиг сонирхолд занахийлэл болохгүй байх гэсэн болно" гэлээ.

      Шанхайн Хамтын Ажиллаганы Байгууллагын ирээдүйн хөгжлийн хэтийн төлвийн талаар Сүнь Жуанжи хэлэхдээ: "Хөгжлийн шинэ урсгалыг төлөөлж, Хятад, Орос болон Төв Азийн улс орнуудын улс төр, эдийн засаг, аюулгүй байдал, хамтын ашиг сонирхолд нийцэж, ашиг сонирхолын маш бат бэх үндэс суурьтай байдаг учраас Шанхайн Хамтын Ажилаганы Байгуулага нь бат орших амьжиргааны хүчинтэй юм" гэжээ. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\