• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-14 16:57:47    
Хүүхэд залуучуудын хүмүүжил төлөвшил дээшилж байна

CRI

      2004 оноос хойш Бээжин хот дунд бага сургуулийн сурагчдын үзэл санаа ёс суртхууны хүмүүжлийн байдалд дараалан гурван жил судалгаа хийсэн байна. Судалгааны дүнгээс үзвэл, Хятадын төв засгийн газрын насанд хүрээгүй хүмүүсийн үзэл санаа ёс суртхууны хүмүүжлийг эрчимжүүлэн сайжруулах тухай чухал шийдвэр хэрэгжүүлэхийн дагуу, дунд бага сургуулийн сурагчдын хүмүүжил төлөвшил ил тод дээшилсэн байна. 2006 оны судалгааны дүнг 2004 оныхтой харьцуулбал, анги хамт олондоо үйлчлэх, өөрийн ухамсраасаа ус хэмнэх, хамаагүй нулимахгүй байх, мөнгө төгрөг хандивлах зэрэг 10 гаруй үзүүлэлтэд дунд бага сургуулийн сурагчид цөмөөрөө 10 гаруй хувиар дээшилж, замын хөдөлгөөний дүрмийг мөрдөх, муухай үг хэлэхгүй байх хоёр үзүүлэлтэд дунджаар тус тус 39,2 болон 28,3 хувиар дээшилж, ил тод өөрчлөлттэй болсон байна.

     Насанд хүрээгүй хүмүүсийн үзэл санаа ёс суртхууны хүмүүжлийн байдлыг гүнзгий ойлгохын төлөө Бээжин хот нь "дунд бага сургуулийн сураггчдын үзэл санаа ёс суртхууны хүмүүжилд судалгаа үнэлгээ хийх систем" судлан бүтээж, бичгээр хариулт авах, нүүрдэн асуух, газар дээр нь ажиглан ойлгох зэрэг арга барилаар жил тутамд дунд бага сургуулийн 10 мянган хүүхдийг судалгаанд хамруулж байгаа юм байна. 2006 оны судалгааны дүнгээс үзвэл, төрийн дуулалыг дагаж эгшиглэх, багшаа хүнтэдгэх, нийтийн тээвэрийн хэрэгсэлд суух болон дэлгүүрээс юм авах, уралдаан тэмцээнийг соёлтой сонирхох зэрэг 10 төрлийн үзүүлэлтэд бүх хүүхэд 4 оноо авч, гурван жилийн турш 20 орчим хувиар дээшилсэн юм байна. Олон нийтийн ариун цэвэр, олон нийтийн дэг журмыг хамгаалах, эмзэг давхаргын хүмүүст анхаарал халамж тавих, хүмүүстэй соёлтой харилцах зэрэг үзүүлэлт мөн ил тод сайжирсан байна.

      Бээжин хот нь насанд хүрээгүй хүмүүсийн үзэл санаа сё суртхууны хүмүүжлийг маш чухалд үзэж байна. Сүүлийн жилүүдэд Бээжин хот нь их талаас гардан хийх, балчир багаас нь хүмүүжүүлэх, амьдралтай ойртох, бодитой байдалтай ойртох, насанд хүрээгүй хүмүүстэй ойртох зарчим баримтлан, насанд хүрээгүй хүмүүсийн хүлээж авах дуртай арга хэлбэрээр хүмүүжил боловсорлын арга хэмжээнүүд авч хэрэгжүүлсэн байна. Шат бүрийн нам засгийн газар болон сургуулиуд хүүхэд залуучуудын үзэл санаа ёс суртхууны хүмүүжлийг улмаар чухалд үзэж байгаа учраас хүүхэд залуучуудын төлөвшил хүмүүжил их сайжирч байна гэж их олон аав ээжүүд болон багш нар хэлж байна.